Мексик, АНУ-аас Америкийн жуулчдыг мексикийн амралтын газрууд аюултай гэж айлгахаа зогсоохыг хүсчээ
Thu Nov 24 2022
Мексикийн албаны хүмүүс, гэмт хэрэг, хүн хулгайлах гэмт хэргийн талаар иргэддээ сэрэмжлүүлдэг Мексикээр аялах зөвлөмжөө өөрчлөхийг АНУ-аас хүсчээ. Тус улс амралтын газруудаа аюулгүй байлгах баталгаа өгсөн гэж YahooNews мэдээлэв.
Мексикийн Аялал жуулчлалын яам өнгөрсөн долоо хоногт хийсэн хэвлэлийн мэдээндээ, АНУ-аас Мексикийн хэд хэдэн мужид зориулсан аялал жуулчлалын сэрэмжлүүлгээ өөрчлөхийг уриалжээ
АНУ одоо, гэмт хэрэг, хүн хулгайлах гэмт хэргийн улмаас Мексикийн Колима, Герреро, Мичоакан, Синалоа, Тамаулипас, Закатекас мужуудад зорчихгүй байх зөвлөмжийг иргэддээ гаргасан бөгөөд Герреро мужид аялал жуулчлалын алдартай Акапулько хот байдаг. Мөн Төрийн департаментаас, америкчуудыг Кабо Сан Лукас хэмээх алдартай амралтын хот байрладаг Бажа Калифорниа зэрэг долоон муж руу аялах төлөвлөгөөгөө дахин бодож үзэхийг уриалаад байгаа юм.
Төрийн департаментын төлөөлөгч, тус агентлаг АНУ-ын иргэдэд хамгийн сүүлийн үеийн мэдээллийг, цаг алдалгүй өгөхийн тулд өгч буй бүх зөвлөмжөө тогтмол хянаж ажилладаг. Тухайн үеийн дүн шинжилгээ нь улс хоорондын улс төр, эдийн засгийн үндэслэлгүй. Мексик асар том газар нутагтай, хоорондоо хэдэн зуун милийн зайд орших аюултай, аюулгүй газруудыг сонгож зарим бүс нутагтай холбоотой тусгайлсан сэрэмжлүүлэг өгөх асуудал байдаг гэж хэлсэн байна.
Мексикийн хэвлэл, 2021 онд, агаарын замаар ирсэн нийт жуулчдын 72.7 хувийг АНУ-ын жуулчид эзэлж байна мэдээлжээ.
Энэ оны эхээр "Mexico News Daily" сонинд Гадаад хэргийн сайд Марсело Эбрард өгсөн ярилцлагадаа "анхааруулга, зөвлөмжөө харилцан ярилцахгүйгээр, зөвхөн АНУ гаргадаг" гэж мэдэгджээ.
Энэ сарын эхээр аялал жуулчлалын алдартай газар болох Акапулькогийн эрэг дээр гурван цогцос олдсон бөгөөд бүгдэд нь эрүү шүүлтийн шинж тэмдэг илэрсэн байна. Мөн аравдугаар сард, нэг америк жуулчин зүгээр л зажилдаг тамхи худалдаж авах гэж байгаад отолтонд өртөж, үхэх шахсан бөгөөд хүнд бэртсэн юм.








