September
25
2025
Anu.mn
Мэдээ
Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн эрэлт багасч, шинэ төгсөгчид хөдөлмөрийн хөлсний д ...
Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн эрэлт багасч, шинэ төгсөгчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр ч ажил олж чадахгүй байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн эрэлт багасч, шинэ төгсөгчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр ч ажил олж чадахгүй байна
Photo: IStock

Олон жилийн турш, технологийн мэргэжилтнүүд хомс, хэтэрхий олон ажлын байр нээгдсэн, хангалттай мэргэжилтэн байхгүй гэсэн ойлголттой явж ирсэн. Гэтэл өнөөдөр, мэдээллийн технологийн олон мэргэжилтнүүд бага цалинтай ажил ч олж чадахгүй байна гэж MoneyWise сайт бичжээ.

Компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр суралцдаг оюутнуудын хувьд ирээдүй нь гэрэл гэгээтэй, сургуулиа төгсөөд бэлэн ажлын санал, өндөр цалин авч, үнэгүй хоол, биеийн тамирын гишүүнчлэлээс авахуулаад олон урамшуулал эдлэнэ гэсэн сайхан хүлээлттэй байсан. Харин одоо байдал өөрчлөгдөж, Техникийн компаниуд ажилчдаа бөөнөөр нь халж байна. Тэдний ажлын байр хиймэл оюун ухаанаар солигдож, тэр дундаа эдгээр хүмүүс, өөрсдийнхөө боловсруулсан төслүүдийн улмаас ажилгүй болж байна. Зак Тейлор гэгч, 2023 онд Орегон мужийн их сургуулийг компьютерийн ухааны мэргэжлээр төгссөнийхөө дараа, “6000 орчим технологийн комданиудад ажилд орох хүсэлт гаргасан. Эдгээрээс ердөө 13 удаа ярилцлагад орсон ч, ямар ч санал ирээгүй. Бүр "туршлага дутмаг" гэсэн шалтгаанаар Макдоналдст ч ажилд орж чадаагүй. Маш их сэтгэлээр унаж байна" гэж The New York Times сонинд ярьжээ.

Тэйлор шиг хүмүүс маш олон байгаа юм. Layoffs.fyi бие даасан эх сурвалжийн мэдээлснээр, 2024 онд 551 компаниас 150,000 гаруй технологийн мэргэжилтэн халагдсан. 2025 онд энэ мэдээлэл нийтлэгдэх үед, нэмээд 199 компанийн 88,964 ажилтан ажилгүй болжээ.

Технологийн томоохон компаниуд болох Amazon, Google, Meta, Lenovo, Intel 2024 онд ажилчдынхаа нэлээд хэсгийг цомхотгож, 2025 онд ч мөн үргэлжилсээр байна. Долдугаар сард Майкрософт 9,000 ажилтнаа цомхотгохоо зарласан.

Энэхүү цомхотголд Bumble болзооны үйлчилгээ зэрэг олон дунд хэмжээний технологийн фирмүүд болон технологиос хамааралтай компаниуд нөлөөлсөн байна.

Хиймэл оюун ухаан нь ердийн ажлуудыг автоматжуулж, ажилчдад илүү үнэ цэнэтэй ажилд анхаарлаа төвлөрүүлэхэд тусална гэсэн таамагтай гарч ирсэн ч, хүмүүс түүнийг хүнийг орлоно гэдгээс эмээж байсан. Харин энэ нь аль хэдийн биелж байна.

Амазоны гүйцэтгэх захирал Энди Жасси, олон нийтийн хандсан санамж бичигтээ, хиймэл оюун ухаан хэрхэн "Ажлыг илүү сонирхолтой, сэтгэл татам болгох" талаар, мөн "Тус компани, бизнесийнхээ үр ашгийг дээшлүүлэхийн тулд хиймэл оюун ухааныг ашиглаж байгаа тул, компанийн нийт ажилчдын тоо буурна гэсэн хүлээлттэй байна" гэж бичжээ.

Түүнчилэн, low-code , no-code хэрэгслүүд гарч ирж, ердийн хэрэглэгчид ч энгийн програмчлалын ажлыг гүйцэтгэх боломжтой болж байна.

Оюутнуудын хариу үйлдэл

Ирээдүйн олон програмистууд, ирээдүйн 165 мянган ам.долларын цалин авах итгэл найдвараа алдаж байна гэж ярьсныг The New York Times мэдээлэв

Мөн энэ нь, зөвхөн мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг хөндсөн бус. Indeed Hiring Lab-ийн хийсэн судалгаагаар, нийт төгсөгчдийн гуравны нэгээс илүү нь дипломоо "мөнгө үрсэн зүйл" гэж үздэг. Мөн Z үеийнхний талаас илүү хувь нь (51%) үүндээ харамсдаг гэдэг нь харагджээ. Шалтгаан нь, дээд боловсролын “зэрэглэл" өсөхөө больж, харин сургалтын төлбөр мэдэгдэхүйц өсч, оюутнууд өртэй төгсөж, төгссөн ч, McDonald's-д ч ажилд орж чадахгүй байгаа нөхцөл гэж үзжээ.

Нью-Йоркийн Холбооны нөөцийн банкны мэдээлснээр, 2025 оны хоёрдугаар улиралд коллеж төгсөгчдийн дунд ажилгүйдлийн дундаж түвшин 5.3%, мэргэжлээ ашиглахгүй байгаа түвшин 41% байв.

Гэхдээ Хөдөлмөрийн статистикийн товчоо, 2033 он хүртэл компьютертэй холбоотой ажлын байрны тоо өснө гэж таамаглаж байгаа бөгөөд харин өмнөх жилүүдээс ялгаатай нь, ерөнхий програмчлалаас илүү кибер аюулгүй байдал, үүлэн тооцоолол, мэдээлэл боловсруулалт зэрэг тусгай мэдлэг шаардсан салбарт энэ өсөлт ажиглагдна гэж мэдээлжээ. Эдгээр ажил нь, салбарын тусгай мэдлэг, хүний ​​туршлага, логикийг шаарддаг тул, хиймэл оюун ухаанаар орлуулахад түвэгтэй зүйл юм.

Үүнийг, шинэ төгсөгчид, дахин дор хаяж дөрвөн жил сурч илүү их өрөнд орохгүйгээр, тодорхой ур чадварыг заадаг, богино хугацааны, практикт чиглэсэн хөтөлбөрүүдээр эзэмшиж болно гэж үзэж байна.

Indeed Hiring Lab-ын тайланд, "Хэдийгээр боловсролын шаардлага ажлын байрны зараас алга болох магадлал бага байгаа ч, хамгийн түрүүнд "ур чадвар"-ыг тавьж байгаа хандлага нь, ажилчид боловсролынхоо түвшингээс үл хамааран, ур чадвараа хөгжүүлэхэд илүү анхааран хөрөнгө оруулалт хийхэд хүргэх тодорхой дохио юм. Энэ нь, мэргэжилтэй хүмүүс ч, ирээдүйд мэргэжлээ өөрчилөх талаар нухацтай бодоход хүргэнэ гэсэн үг юм." гэж дурджээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.