Anu.mn
McDonald's CosMc's нэртэй шинэ сүлжээ нээж байна

McDonald's CosMc's нэртэй шинэ сүлжээ нээж байна

Thu Dec 14 2023
McDonald's CosMc's нэртэй шинэ сүлжээ нээж байна

McDonald's нь, кофе болон бусад ундаагаар мэргэшсэн CosMc's нэртэй шинэ сүлжээ нээж байгаа гэж мэдэгдэв. Энэ алхам нь, Starbucks болон Dunkin'-д өрсөлдөөний сорилт үзүүлнэ гэж үзэж буй талаар CBS News мэдээлэв.

Компанийн мэдээлснээр анхны CosMc ресторан энэ сард Иллинойс мужид нээгдэх бөгөөд 2024 онд нэмж нээхээр төлөвлөж байна. McDonald's-ын гүйцэтгэх захирал Крис Кемпчински хөрөнгө оруулагчдын танилцуулга, уулзалт дээр хэлсэн үгэндээ, “Энэхүү зоогийн газрыг, оройн хоолны дараа уудаг ундааны эрэлт хэрэгцээ ихэссэнээс санаа авсан. Ундааны зах зээл нь, McDonald's одоогоор оролцохгүй байгаа 100 тэрбум долларын зах зээл юм. Мөн энэхүү шинэ сүлжээ, McDonald's-ын ресторанууд өөрдсдөө үйлдвэрлэхэд хэцүү байдаг өвөрмөц, захиалгат ундаа үйлдвэрлэх боломжийг компанид олгоно. Мөн нээж буй CosMc'sCo сүлжээгээ, 1980-аад оны Макдоналдс харь гаригийнхан, серфэрүүд, роботуудаас бүрдсэн дүр төрхтэйгээр 2023 онд ресторан нээвэл юу болох вэ? Үүнтэй адил дуулиантай байх болно” гэж ярьжээ.

CosMc-ийн цэсэнд юу байх вэ?

Тус сүлжээ нь, шинэ орцтой ундаанууд, мөн McDonald's-ын маффин гэх мэт хүмүүсийн дуртай хоолыг санал болгоно. Санал болгох кофены ундаанд churro frappes, s'mores, turmeric латте орно. CosMc, мөн кофегүй ундаа, тэр дундаа интоорын энергийн коктейль, бөөрөлзгөнөтэй гаатай ногоон цай, лийрний найлзуурын ундаа худалдаалахаар төлөвлөж байна. Мөн халуун ногоотой кесо сэндвич, авокадо сэндвич, томатилло сэндвич, претзел, карамельтэй жигнэмэг зэрэг "чихэрлэг болон давстай амттанууд" санал болгоно.

  • Захиалж болох ундаанууд

CosMc-д поп боба, сироп, энергийн коктейль, витамин С зэрэг ундаанууд

  • CosMc-ийн цэгүүдийн байршил

Анхны ресторан Чикагогийн захын дүүрэг болох Иллинойс мужийн Болингбрук хотод нээгдэх ба 2024 онд Техаст 10 орчим газар нээгдэнэ.

Одоохондоо CosMc-г цаашид өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа эсэх нь тодорхойгүй байна. Компани шинэ байршил нэмэх эсэхээ шийдэхийн өмнө дор хаяж нэг жилийн хугацаанд үр дүнг судална гэж мэдэгджээ.

  • McDonald's өөрийн ресторануудыг нэмж байгаа юу?

McDonald's 2027 он гэхэд дэлхий даяар 10,000 орчим шинэ газар нээхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь 60 жилийн түүхэн дэх хамгийн хурдан өсөлтийн үе болно гэж тус компани үзэж байна. Гуравдугаар улиралд, нэг рестораны борлуулалт 8.1%-иар өссөн нь сүлжээг, шинээр газрууд нээхэд түлхэц болсон байна.

Сүүлд нэмэгдсэн