Anu.mn
Мастеркард гарын алга эсвэл царайгаар төлбөр төлөх технологи нэвтрүүллээ

Мастеркард гарын алга эсвэл царайгаар төлбөр төлөх технологи нэвтрүүллээ

Wed May 18 2022
Мастеркард гарын алга эсвэл царайгаар төлбөр төлөх технологи нэвтрүүллээ

Дэлгүүрийн кассан дээр төлбөрөө төлөхдөө царай эсвэл хурууныхаа хээгээ, гарын алгаа уншуулан төлбөр төлдөг системийг Мастеркард мягмар гарагаас эхлэн Бразил улсын Сан Пауло хотын Сайнт Марше хүсний сүлжээ дэлгүүрүүдэд нэвтрүүлжээ. Энэ жилийн эцсээр гэхэд дэлхий даяар нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэж мөн мэдэгдсэн байна.

“Бидний хийсэн бүх судалгаанаас харахад худалдан авагч нар биометр технологид маш таатай хандаж байгаа ба дэлгүүрт хүмүүс утсаа нээхтэйгээ ижил хялбараар төлбөр төлөхийг хүсэж байна .” гэж Мастеркард-ын Оюун ухаан, Кибер хөгжүүлэлтийн албаны ерөнхийлөгч Ажае Бхалла CNBC-д хэлсэн байна.

Жунипер Судалгааны байгууллагын мэдээллээс харахад царай таних технологи ашиглан гүйлгээг баталгаажуулдаг энэхүү технологийг хэрэглэгчийн тоо 2020 онд 671 сая байсан бол 2025 онд энэ тоо нь 1.4 тэрбум болж өсөх юм.

Энэ нь хэрхэн ажилладаг вэ?

Смарт утсаараа эсвэл бүртгэлийн машин дээр Мастеркардын апп-д нүүрнийхээ зургийг эсвэл хурууны хээгээ оруулан бүртгүүлнэ. Дараагаар нь банкныхаа карт болон өөрийн биометр мэдээллийг холбох юм. Үүнтэй ижил технологийг АНУ-д Амазон компани мөн 2021 оноос туршиж эхэлсэн байна.

Нэгэнт биометр мэдээлэл тань бүртгэгдсэн бол та хаана ч энэ технологиор төлбөр төлөх боломжтой болох ба хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангах, хэрэглэгчийн мэдээллийг найдвартай хадгалах тал дээр тус компани Fujitsu, NEC, Payface, Aurus, PaybyFace, PopID зэрэг байгууллагуудтай мөн хамтран ажиллаж байгаа юм.

Цаашилбал энэхүү төлбөр төлөх арга нь Метаверс виртуал ертөнцөд хэрэглэгдэхэд чиглэж байгаа гэж эрхэм Бхалла мөн хэлжээ.

Сүүлд нэмэгдсэн