
Гэгээн Сусанна Католик сүмийн урд байрлах уг байгууламжид Мариа, Иосеф болон нялх Есүсийн баримлуудын хажууд "ICE энд байсан" гэсэн бичигтэй зурагт хуудас байрлуулсан бөгөөд Өмнөд Шинэ Английн Чуулганаас,Есүсийг дүрвэгч, цагаач байсан гэж хүлээн зөвшөөрсөн талаар WPRI мэдээлжээ.
Массачусетс мужийн Гэгээн Сусанна сүмд "ICE энд байсан" гэсэн бичигтэй самбарын доор "Ариун гэр бүлийнхэн манай сүмд аюулгүй" гэсэн өөр нэг мессеж байрлуулж,хэрэв хүмүүс АНУ-ын Цагаачлал, Гаалийн Хэрэг Хяналтын Албаны (ICE) төлөөлөгчдийг харвал энэ дугаар руу залгахыг уриалсан байна.
Үүнийг санаачилсан Парисын санваартан Стефен Жосома, тусламж хэрэгтэй хүмүүст анхаарал хандуулах зорилготой уг зурагт хуудас нь, хүмүүсийн цагаачдад хандах хандлагынхаа талаар, ялангуяа Ариун баярын үеэр дахин бодоход хүргэх ёстой гэж үзэж байна.
Өмнөх жилүүдэд уг санваартан, сүмийн Христийн мэндэлсний өдөрт зориулсан байгууламждаа, уур амьсгалын өөрчлөлт болон бууны хяналтын талаар тусгаж нөлөөлөхийг оролдож ирсэн бөгөөд 2018 онд “Нялх Есүсийг торон дотор байрлуулсан” дүрсийг тавьж байжээ. Харин Католик Үйл Ажиллагааны Лигийн Си Жэй Дойл, уг байгууламж нь Христийн Мэндэлсний Баярын шашны утга учрыг, улс төртэй хутгаж байна. Хамба ламтан хөндлөнгөөс оролцохоо болино гэж найдаж байгаагаа илэрхийлэв.
Эцэг Жосома, “Христийн Мэндэлсний Баярын байгууламжаар дамжуулан улс төртэй холбоотой үйлдэл хийх нь зохистой эсэх талаарх маргаан үргэлжилж байна. Харин бидний хувьд захиас маань хүмүүсийг илүү энэрэнгүй байхад уриална гэж найдаж байгаа”-гаа илэрхийлсэн бөгөөд Өмнөд Шинэ Английн Христийн Сүмийн Чуулган, Есүс ч бас цагаач байсан гэсэн өөрсдийн байр сууриа нийтлэв.
Уг нийтлэлд, “Энэ бол бидний түүх, энэ бол аюулгүй газар руу зугтаж, алуулах тавилангаас амьд үлдсэн хүүхдийн түүх. Бидний дагадаг Есүс бол дүрвэгч, цагаач байсан. Хоёр мянган жилийн дараа дэлхий даяар дүрвэгсдийн хямрал үргэлжилж байгаа энэ цаг үе дор, Есүсийн оршин тогтнол нь биднийг бүх хүмүүст Бурханы оршихуйг ойлгохыг уриалдаг гэдгийг санах ёстой. Бид хил дамнан нүүж, зугтаж, хоргодох газар хайж буй хүмүүсийн царайдБурханы дүр төрхийг олж харах ёстой.
Энэхүү Зул сарын баярын өмнөх өдөр бид, эвдэрч, улам бүр эвдэрсээр буй дэлхийнхээ тухай мэдээг сонсохдоо,Бурхан дэлхий дээр хамгийн боломжгүй аргаар ирсэн гэдгийг, далайн эрэг дээрх дүрвэгсдийн живсэн хүүхдүүдийнцогцос, эцэг эхийнхээ гар дээр, айдас, цочирдол дундуур хил дамнан тэврүүлсэн нялх хүүхдүүдтэй зүйрлүүлэн үзэх хэрэгтэй гэдгийг бид санах ёстой.” гэж бичжээ.
Трампын шинэ Үндэсний аюулгүй байдлын стратеги — “Америк нэгдүгээрт”, “Орос одоо дайсан биш”
АНУ-ын Татварын Алба (IRS), татварын улирал эхлэхээс өмнө анхаарууштай чухал өөрчлөлтийг зарлав
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын алба (DHS), хууль бус цагаачдад зориулан, эх орондоо буцах үнэгүй тасалбар болон 1000 долларын бэлэгтэй "баярын урамшуулал" аян эхлүүлэв
Америкчууд дээд боловсролд цаг хугацаа, мөнгөө зарцуулахыг хүсэхээ больж, 63% нь утга учиртай гэж үзэхгүй байна