Anu.mn
Массачусетс, хууль бус цагаачдад жолооны үнэмлэх олгох шийдвэр гаргасан Америкийн 17 дахь ...

Массачусетс, хууль бус цагаачдад жолооны үнэмлэх олгох шийдвэр гаргасан Америкийн 17 дахь муж боллоо.

Thu Jun 16 2022
Массачусетс, хууль бус цагаачдад жолооны үнэмлэх олгох шийдвэр гаргасан Америкийн 17 дахь муж боллоо.

Массачусетс муж улсын хууль бус цагаачид жолооны үнэмлэх авах боломжтой болно. Хууль тогтоогчид Бүгд найрамдах намын Массачусетс мужийн захирагч Чарли Бейкерийн тавьсан хоригийг хүчингүй болгохоор мужийн санал хураалт явуулав гэж Fox News мэдээллэсэн байна.

Мужийн Сенат Бейкерийн энэ хуулийн төслийн эсэргүүцэл дээр санал хурааж 32/8 саналаар дэмжээгүй бөгөөд өмнөх өдөр нь Төлөөлөгчдийн танхим ижил санал хураалт явуулсан ба мөн 119/36-гаар эсэргүүцсэн юм. Энэхүү хуулийг Ажил ба Гэр бүлийн хөдөлгөөний тухай хууль гэж албан бусаар нэрлэсэн байна. Хоёр танхим хоёулаа Ардчилсан намын хяналтанд байдаг. Уг хуулийн төсөлд АНУ-д эрх зүйн статусгүй хүмүүс Массачусетс мужид оршин суух хаягаа нотлон, үнэмлэхээ харуулах боломжтой бол жолооны үнэмлэх авах хүсэлт гаргах боломжтой болох ажээ.

Тус муж улсын Төлөөлөгчдийн танхимын дарга Рон Мариано хэлэхдээ, энэ хууль тогтоомж нь "замын аюулгүй байдлыг сайжруулж, цагаачлалын статусаас үл хамааран хүн бүр жолооны үнэмлэх авах боломжтой болно" гэсэн байна.

Бейкер, тавдугаар сард уг хуулийн төсөлд хориг тавьсан бөгөөд энэ нь "жолооны үнэмлэх олгох үйл явцын чухал хамгаалалтыг арилгаж байгаа ба Моторт тээврийн хэрэгслийн бүртгэлийн газар (Массачусетсийн Тээврийн газар/RMV) бусад орны олон төрлийн баримт бичгийг хянах, шалгах туршлага, чадавхи байхгүй байна.” гэж эсэргүүцсэн юм.

Харин, “Бид цагаачдын үндэстэн. Олон нийтийн аюулгүй байдлыг сайжруулснаар бид бүгдэд ашигтай байх болно", мөн "Хүн бүр айдасгүйгээр аюулгүй байдлыг мэдэрч, нийгмийн нэг хэсэг байх эрхтэй." гэж Бейкерийн хоригийн дараа Мужийн Сенатын ерөнхийлөгч Карен Спилка хэлсэн байна.

Уг хуулийн төсөл 2023 оны долдугаар сард хүчин төгөлдөр болно.

Шинэ хуулийн дагуу тус улсад хууль бусаар байгаа хүн жолооны үнэмлэх авахын тулд паспорт оо заавал авчирах ба мөн таван нэмэлт баримт бичгийн аль нэгийг өгөх ёстой. Үүнд: өөр муж эсвэл АНУ-ын нутаг дэвсгэрт авч байсан жолооны үнэмлэх; төрсний гэрчилгээ; гадаадын иргэний үнэмлэх; гадаадын жолооны үнэмлэх; АНУ-ын аль ч муж, нутаг дэвсгэрээс гэрлэлтийн гэрчилгээ эсвэл салалтын тогтоол зэрэг байна.

Эх сурвалж: forumdaily.com

Сүүлд нэмэгдсэн