Машингүй байсан ч, Америкийн Автомашины холбооны (АAА) гишүүнчлэлтэй байх нь зочид буудал ба дэлгүүрүүдээс худалдан авалтын хөнгөлөлт эдлэх боломж олгодгоороо ашигтай байдаг

Америкийн Автомашины Холбоо (AAA - The American Automobile Association) нь зам дагуух тусламж үйлчилгээгээрээ алдартай бөгөөд та машингүй байсан ч, гишүүнчлэлийн төлбөрийн үнийн дүнтэй дүйцэхүйц ба түүнээс ч илүү хөнгөлөлтүүдийг энэ холбооноос санал болгодог гэж CNBC мэдээлэв.
Жилийн үндсэн гишүүнчлэлийн шимтгэл нь бүс нутгаасаа хамаарч өөр өөр байдаг бөгөөд $38-аас $74 долларын хооронд хэлбэлздэг. Энэ гишүүнчлэлд, дэлгүүрт худалдан авалт хийх, хооллох үеийн хөнгөлөлт, үзвэр үйлчилгээний хөнгөлөлт зэрэг төрөл бүрийн хүмүүсийн сайн мэддэггүй олон хөнгөлөлтүүд багтдаг ба эдгээр газруудаар үйлчлүүлэн мөнгөө хэмнэх боломжтой.
ААА-ын гишүүнчлэл нь Машинд түлхүүрээ мартаж хаасан үед засварчинаас үйлчилгээ авах, чирэгч машины үйлчилгээ, яаралтай шатахуун цэнэглэх үйлчилгээ, аккумлятор цэнэглэх зэрэг үйлчилгээний зардлуудыг хариуцна. Харин гишүүнчлэлийн Plus, Premier ангилал нь яаралтай машин түрээслэх, хол зайд машинаа чирэх зэрэг нэмэлт хөнгөлөлтүүдийг санал болгодог тул илүү үнэтэй байдаг.
Энд цөөн хэдэн хөнгөлөлтийг онцлов:
-Hilton, Hyatt, Marriott зочид буудлуудын өрөөнүүдийг 30% хүртэл хямдруулна. Хөнгөлөлтийн хувь хэмжээ өөр өөр байж болох бөгөөд ихэвчлэн 5%-аас 10% хооронд байдаг.
- Hertz, Thrifty эсвэл Dollar Car-аас машин түрээслэхэд 20% хүртэл хямдрана.
- HP, Samsung, Dell гэх мэт электроникийн брэндүүд 30 гаруй хувийн хямдралтай.
- Жороор олгодог харааны контакт линз 50%, нүдний үзлэг 30% хүртэл хямдрана.
- Сонгогдсон цэцэрлэгт хүрээлэнгүүдэд (parks) 50% хүртэл, кино театр, театрын тасалбар 20% ба түүнээс дээш тус тус хямдардаг.
AAA-ын гишүүнчлэл нь АНУ-ын бүс нутгуудад хуваагдаж, бүс бүр өөрийн гэсэн онцгой хөнгөлөлт, бусад хөнгөлөлтүүдийг санал болгож болно. Тухайлбал, Зүүн хойд ААA яг одоо UPS-ийн хэвлэх үйлчилгээнд 30%, Penske ачааны машин түрээслэхэд 12%, гэрийн хамгаалалтын үйлчилгээг 15% хямдруулаад байна.
Мөн зарим AAA-ын салбарууд нь, 2023 оны 5-р сарын эцэс хүртэл, гишүүддээ жолооны үнэмлэх сунгах үйлчилгээг санал болгож байгаа бөгөөд жолооны эрх авах, жолооны үнэмлэхээ шинэчлэх шаардлагатай хэн бүхэнд тохиромжтой үйлчилгээ үзүүлж байгаа юм.
Мэдээж, таны хувьд гишүүнчлэл үнэхээр хэрэгтэй эсэх нь таны мөнгөө зарцуулах зуршлаас хамаарна. Хэрэв эдгээр хөнгөлөлтүүдэд, таны төлбөр төлдөг зүйлс хамрагдаж байгаа бол машингүй байсан ч AAA-ийн гишүүнчлэлд элсэх нь танд ашигтай байх болно.
Эх сурвалж: forumdaily.com








