Америкийн нэгдсэн улсад суугаа Монголчуудын мэдээллийн портал.

4/10/2026
Anu.mn
Машинаа өвлийн улиралд бэлтгэх: хүйтэн болоход асуудалд орохгүйн тулд одоо юу хийх хэрэгтэ ...

Машинаа өвлийн улиралд бэлтгэх: хүйтэн болоход асуудалд орохгүйн тулд одоо юу хийх хэрэгтэй вэ

https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Mon Oct 10 2022
Машинаа өвлийн улиралд бэлтгэх: хүйтэн болоход асуудалд орохгүйн тулд одоо юу хийх хэрэгтэй вэ

Өвөл холгүй байна. Хүйтний эрч чангарахад машинаа бэлэн байлгахын тулд юу хийх хэрэгтэй талаар Lifehacker зөвлөж байна.

Дугуйгаа цас, мөсний улиралд бэлэн байлгахын тулд та дараах  зүйлсийг хийх хэрэгтэй.

  • Хальтиргаа гулгааны үе эхлэх үед  дугуйныхаа хийг шалгуул.
  • Цасан шуурганы үед хэрэглэх гинж машиндаа аваарай.
  • Жолоодлогоо хадгалахын тулд дугуйны тэгш хэмийг шалгуул.
  • Мөн шинэ дугуй худалдаж авах цаг болсон эсэхийг, элэгдэл нь хязгаараас хэтэрсэн эсэхийг тодорхойлуул.

Онцгүй тохиолдол, яаралтай тусламжийн үед хэрэглэх зүйлсээ бүрдүүлэх

Хэдийгээр та хот суурин газарт амьдардаг ч байсан,  хол газар явах бодолгүй байгаа ч гэсэн аливаа зүйлд бэлэн байх хэрэгтэй. Хэрэгтэй зүйлсээ яг одоо тээшиндээ хий, тэгвэл  үргэлж сэтгэл амар байх болно. Эдгээр нь дараахь зүйлсээс бүрднэ.

  • Хөнжил, бээлий, оймс, малгай
  • Мөс хусагч, цасны сойз
  • Гар чийдэн (нэмэлт батерейтай)
  • Холбох кабель
  • Анхны тусламжийн хэрэгсэл
  • Замын бамбар ба цацруулагч дохиоллын гурвалжин
  • шил арчигч
  • Элстэй уут (зүтгүүрт зориулсан)
  • Эвхэгддэг хүрз
  • Гар халаагч

Аккумлятораа компьютержсэн батерей шалгагчаар шалгуулах эсвэл машинаа мэргэжлийн үзлэгт оруулаарай.

Цонх бэлтгэх

Өвлийн улиралд цонхны цан хайлж цонхны завсраар орж хөлддөг. Энэ нь цонхны удирдлагын кабелийг гэмтээж болно. Тиймээс цонхны замд силикон эсвэл хуурай Teflon шүршигч түрхэх хэрэгтэй. Үүнийгээ тараахын тулд цонхыг хэд хэдэн удаа нээж, хаа. Мөн  машин тань алсын удирдлагатай түлхүүртэй байсан ч хаалгануудын түгжээний хэсэгт мөн адил хийгээрэй. Үүнээс гадна бүх түгжээ, нугасыг тослох.

Хөргөх шингэнээ шалгах. Энь таны хөдөлгүүрийг хөлдөх, хагарахаас хамгаалдаг зүйл юм. Өвлийн улиралд маш чухал тул та хэмжээ нь хангалттай, шаардлагатай хэмжээнд байгаа эсэхийг шалгаарай. Хөргөлтийн шингэний чанарыг “шалгах тууз” нь хямд, хэрэглэхэд хялбар байдаг.

Сүүлд нэмэгдсэн