Марк Кубан, хэдэн хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй байна гэж Элон Маскаас асуухад, Маск хариуд нь "Ангараг гаригт хүмүүс хэрэгтэй" гэжээ.
Tue Jul 19 2022
Элон Маск Ангараг гаригыг амьдралтай болгох талаар их ярьдаг. Тиймээс тэр тоглоогүй байж магадгүй.
Full Send Podcast нэвтрүүлгийн пүрэв гарагийн дугаарт "Shark Tank"-ын тэрбумтан Марк Кубан Масктай саяхан дахин нэг хүүхэдтэй болсных нь дараа мессеж солилцсон тухайгаа ярьжээ.
"Тэр дахиад хүүхэдтэй болсон, тийм ээ? Сүүлд гурван хүүхэдтэй болсон байх ямар ч байсан байсан" гэж Кубан хэлэхдээ Маск 2021 онд гурван хүүхэдтэй болсон талаар дурьджээ. Гурван хүүхдүүдийн нэг нь хөгжимчин Граймсаас, хоёр нь түүний эзэмшдэг тархины чипний имплантын фирм Neuralink-ийн гүйцэтгэх захиралаас байсан байж магадгүй юм.
"Баяр хүргье, чи хэдэн хүүхэдтэй болох гэж байна?" гэж Кубан мессежээр асуухад, "Тэр надад буцаагаад "Ангараг гаригт хүмүүс хэрэгтэй" гэсэн мессежийг илгээсэн"
Хүн амын өсөлт буурах талаар үе үе жиргэдэг Маск есөн хүүхэдтэй. 6-р сард тэрээр Neuralink компанийн гүйцэтгэх захирал Шивон Зилистэй нууцаар харилцаатай байсан бөгөөд ихэр хүүхэдтэй болсон гэдгээ баталсан.
Энэ сард Элон Маскын 76 настай салсан эцэг болох Эррол Маск 2019 онд 35 настай дагавар охинтойгоо дахин хүүхэдтэй болсноо хүлээн зөвшөөрсөн байна. Тэрээр дагавар охиныхоо ээжтэй 18 жил ханилсан гэж Business Insider мэдээлжээ.
"Бидний дэлхий дээр байгаа цорын ганц зорилго бол үржих явдал юм" гэж хөгшин Маск хүүгийнхээ санааг давтаж хэлсэн ба "Хэрвээ би ахиад хүүхэдтэй болох байсан бол асуудалгүй болчих л байсан. Би үүний эсрэг шалтгаан олж харахгүй байна." гэж ярьжээ.
Эх сурвалж: fortune.com








