Манай гаригийн хамгийн хөгшин муур хүний стандартаар 120 насалж, Гиннесийн амжилтын номонд орлоо
Fri Nov 25 2022
1995 онд төрсөн, Мерсисайдын орон гэргүй 26 настай Флосси муур дэлхийн хамгийн өндөр настай хүнтэй бараг тэнцүү насалж байна гэж Express мэдээлэв.
Гиннесийн амжилтын номонд бичсэнээр энэ муур дэлхийн хамгийн эртний амьд муур бөгөөд 11-р сарын 10-нд тус байгууллага муурыг хамгаалах буяны байгууллагатай хамтран дээд амжилтын гэрчилгээ гардуулах үед Флосси 26 нас 316 хоногтой байв. Флосси муурны залуу нас гудамжинд хэцүүхэн өнгөрсөн ч, энэ нь түүнийг нас бие гүйцэж урт наслахыг нь зогсоогоогүй нь сонин юм.
Муурны 26 нас, хүний 120 настай тэнцдэг гэсэн тооцоогоор Флосси муур, 122 жил амьдарсан Францын иргэн, дэлхийн түүхэн дэх хамгийн өндөр настай Жанна Калменттай тэнцэж байна.
Флосси Мерсисайдын эмнэлгийн ойролцоо гудамжинд амьдарч байсныг эмнэлгийн ажилчин тэжээхээр авчээ. Эхний эзэн нь10 жилийн дараа нас барж, эзнийхээ эгчтэй нь 14 жил хамт байсан. Дараа нь энэ эзэн нь мөн нас барж хоёр дахь эзнийхээ хүүд шилжиж, хүү нь Флоссиг “Cats Protection” муур хамгаалалтын газарт өгчээ.
Орпингтон хотын оршин суугч Вики Грин, Флоссиг өргөж авсан бөгөөд тэр, хөгшин муурыг насыг нь тогтоолгосноор Гиннесийн номд бүртгэгдсэн байна. Флоссигийн нас нь түүний хараа, сонсголд нөлөөлж эхэлсэн ч муур энхрий, тайван хэвээр байгаа гэнэ. "Би анхнаасаа Флоссиг онцгой муур гэдгийг мэдэж байсан ч Гиннесийн амжилтын эзэнтэй байшингаа хуваалцна гэж төсөөлөөгүй. Тэр үнэхээр эелдэг, хөгжилтэй, ялангуяа хэдэн настайг нь санахад эгдүүтэй байдаг гэж Грин хэлэв. “Тэр сонсголгүй, хараа муутай ч энэ нь түүнд төвөг учруулахгүй байх шиг байна. Тэр эрхлэх дуртай, хоолны дуршил сайтай байгаа" гэж ярьжээ.








