Macy's, хаахаар зарласан 5 дэлгүүрийнхээ сүүлийн борлуулалтыг 1-р сард эхлүүлж байна
Sun Jan 21 2024
Macy's таван дэлгүүрээ хааж, 2024 онд ажиллах хүчээ 3.5 хувиар бууруулна. Энэ нь хаагдахаар төлөвлөж буй газруудад их хэмжээний борлуулалт хийхэд хүргэнэ гэж Axios мэдээлэв.
2020, 2021, 2022, 2023 онуудад хаагдах дэлгүүрүүдээ зарлаж байсан. Одоо Macy's, хаагдах дэлгүүрүүдийнхээ сүүлийн борлуулуулалтыг энэ сард эхлэх бөгөөд бараагаа хурдан дуусгахын тулд үнээ бууруулж, хямдруулна гэсэн үг юм.
Тус компани ажиллах хүчээ цомхотгохоо мэдэгдсэн бөгөөд нийт цомхотголын тоо 2350 орчим ажлын байр буюу нийт ажилчдынхаа 13 хувийг цомхотгохоор төлөвлөж байна.
"Бид байнга өөрчлөгдөж байдаг хэрэглэгч болон зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах шинэ стратегийг хэрэгжүүлэхээр бэлтгэж, илүү боловсронгуй компани болохын тулд ажиллах хүчээ 3.5%-иар бууруулах хэцүү шийдвэр гаргалаа" гэж компанийн мэдэгдэлд дурджээ.
2024 онд хаагдах Macy's дэлгүүрүүдийн жагсаалт
Калифорнид
Сан Леандро: Bayfair төв, 15555 E 14th St.
Simi Valley: Simi Valley Town Center, 1475 Simi Town Center Way
Флорида мужид
Tallahassee: Governor’s Square, 1500 Apalachee Parkway.
Хавайд
Lihue: Kukui Grove, 3-2600 Kaumualii Highway.
Виржиниа мужид
Арлингтон: Ballston Quarter, 685 N Glebe Road.








