Anu.mn
Мөнхийн хөдөлгүүр: Бусдаас удаан эдэлгээтэй 10 машин

Мөнхийн хөдөлгүүр: Бусдаас удаан эдэлгээтэй 10 машин

Thu Dec 01 2022
Мөнхийн хөдөлгүүр: Бусдаас удаан эдэлгээтэй 10 машин

Өндөр үнэтэй шинэ машин салоноос худалдаж авах боломжгүй бол, бусдаасаа хамаагүй илүү миль туулж чаддаг хуучин машинуудаас сонгоход туслах iSeeCars компанийн саяхан хийсэн судалгааны дүгнэлтийг AutoBlog мэдээлжээ.

iSeeCars, сүүлийн 20 жилд үйлдвэрлэгдсэн загваруудаас, 10-аас доошгүй жилийн турш үйлдвэрлэгдэж, борлуулагдаж ирсэн хоёр сая гаруй автомашинд дүн шинжилгээ хийжээ. Эдгээр машинуудаас хамгийн эхэнд, 1-р байрт орж байгаа 1 хувь нь, сүүлийн хорин жилийн хугацаанд 370,000-477,000 км замыг туулсан байна. Жишээлбэл, одоо явж байгаа Toyota Sequoia-ийн 1% нь дор хаяж 434,000 км замыг туулсан байна. Жагсаалтын эхний 10-т эзлэх жингээрээ Тоёота тэргүүлсэн бөгөөд бусад загваруудын ихэнхи нь General Motors, харин нэг нь Хонда-гийн машин байна.

Хамгийн удаан эдэлгээтэй арван автомашины миль:

Toyota Highlander Hybrid: 394,000 км

Toyota Avalon: 395,000 км

Honda Ridgeline: 400,000 км

Chevrolet Tahoe: 402,000 км

Toyota Prius: 403,000 км

GMC Yukon XL: 406,000 км

Toyota Tundra: 412,000 км

Chevrolet Suburban: 427,000 км

Toyota Land Cruiser: 450,000 км

Toyota Sequoia: 475,000 км

iSeeCars компанийн хийсэн судалгаагаар хамгийн удаан эдэлгээтэй 20 автомашины 75 хувийг жийп болон ачааны машин эзэлсэн бол Тоёота дангаараа шилдэг 20 машины тал хувийг эзэлсэн байна.

"Энэхүү жагсаалт нь, зохих засвар үйлчилгээ хийснээр бараг хагас сая миль явах чадвартай, өндөр чанартай, найдвартай тээврийн хэрэгслүүдийг харуулж байгаа юм. Мөн энэхүү судалгаа нь эдгээр тээврийн хэрэгслийн ашиглалтын дээд хугацааг мэдээлээгүй, харин одоогийн одометрийн уншилтын хэмжүүрүүд дээр явагдсан. Эдгээр тээврийн хэрэгслийн ихэнх нь одоо ч ашиглагдаж байгаа юм” гэж iSeeCars-ийн шинжээч Карл Брауэр мэдэгджээ. 

Мэдээж хэрэг, автомашины  наслалт нь ашиглалтын туршид хэрхэн арчилж, засвар үйлчилгээ хийж ирснээс ихээхэн хамаардаг. Сая гаруй мильтэй Toyota Tundra болон өөр бусад машинууд олон байдаг. Одоо 4 сая гаруй миль явсан 1960-аад оны Volvo ашиглагдаж байна.

Зарим төрлийн тээврийн хэрэгсэл, ялангуяа  том жийп машинуудыг, ихэвчлэн гэр бүлийн аялалд ашигладаг учираас ихэнхидээ өндөр гүйлттэй байдаг. Түүнчилэн, өндөр мильтэй машин худалдаж авах, эзэмших нь эрсдэлтэй байдаг тул машин худалдаж авахаасаа өмнө техникийн үзлэгт хамрагдах нь чухал гэж зөвлөжээ.

Сүүлд нэмэгдсэн