Мөнх цэвдэг: Эрдэмтэд хайлж буй мөсөн голоос гарч ирж болзошгүй эртний "зомби вирус"-аас эмээж байна
Wed Nov 30 2022
Францын эрдэмтэд ОХУ-д, 50,000 жилийн турш хөлдүү байсан нуурын дор хадгалагдаж байсан "зомби вирус" дахин сэргэснээр шинэ тахал гарч болзошгүй гэсэн болгоомжлол төрүүлсэн судалгаа хийв гэж NewYorkPost мэдээлэв.
"Эртний үл мэдэгдэх вирус дахин сэргэснээс үүдэн ургамал, амьтан, хүний өвчлөл гарсан тохиолдолд нөхцөл байдал илүү гамшигт учирах болно" гэж "вирус" судалгаанд дурджээ. Шинэ судалгааг Францын Шинжлэх ухааны судалгааны үндэсний төвийн микробиологич Жан-Мари Алемпик удирдсан байна.
Дэлхийн дулаарал нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын дөрөвний нэгийг эзэлдэг мөнх цэвдгийн өргөн уудам талбайг эргэлт буцалтгүй хайлахад хүргэж байна гэж урьдчилсан баримт бичигт дурджээ. Энэ нь "сая жилийн өмнө хөлдсөн органик бодисууд", тэр дундаа аюултай эмгэг төрүүлэгч бичил биетүүдийг ялгаруулахад хүргэсэн. Эдгээр органик бодисын зарим хэсэг нь дахин сэргэж буй эсийн микробууд (прокариотууд, нэг эст эукариотууд), мөн эрт дээр үеэс идэвхгүй хэвээр байсан вирусуудаас бүрддэг" гэж судлаачид бичжээ.
Судалгааны хамтран зохиогч, Aix-Marseille их сургуулийн профессор Жан-Мишель Клавери 2014, 2015 онд хийсэн анхны судалгаануудынхаа дараа мөнх цэвдэг дэх "амьд" вирусын талаархи судалгаанд мэдэгдэхүйц шинэчлэл хийгдээгүй байгааг эмнэлгийн эрх баригчдад анхааруулжээ. Ийм тохиолдол ховор, "зомби вирус" нь нийгмийн эрүүл мэндэд аюул учруулахгүй гэж үзэх нь алдаа юм гэж судалгааны багийнхан дүгнэлтдээ бичсэн байна.
Эрдэмтэд, эдгээр сэрж буй организмуудыг судлахын тулд Сибирийн мөнх цэвдэгийн, эдгээр "зомби вирус" гэгдэх вирусуудын заримыг хачирхалтай байдлаар сэргээжээ. Хамгийн эртний энэхүү вирусыг, Пандора хэмээх домгийн дүрийг хүндэтгэн "Pandoravirus Yedoma" гэж нэрлэсэн бөгөөд түүний олдсон хөрсний төрөл нь 48500 жилээс дээш настай. Тиймээс энэхүү хөлдөөсөн вирус нь, бусад организмд халдварлах боломжтой төлөвт буцаж ирсэн хамгийн дээд амжилт болж, 2013 онд Сибирьт илрүүлсэн 30,000 жилийн настай вирусын тогтоосон дээд амжилтыг эвдсэн байна.
Шинэ омог нь тус бүр өөрийн гэсэн геномтой, судалгаанд дурдсан 13 вирусын нэг бөгөөд ОХУ-ын Якутын Юкечи Алас нуурын ёроолоос илэрч, мөн бусад нь мамонтын үслэг эдлэлээс эхлээд Сибирийн чонын гэдсэнд хүртэл хаа сайгүй олдсон байдаг.
Эдгээр амилсан вирусуудыг судалсны дараа эрдэмтэд, бүх "зомби вирус" нь халдварлах чадвартай тул "эрүүл мэндэд заналхийлэх чадвартай" болохыг тогтоож, үргэлжлэн гэссээр буй мөнх цэвдэг нь Captain America гэх мэт микробын урт хугацааны унтаа вирусыг үргэлжлүүлэн ялгаруулж байгаа тул ирээдүйд COVID-19 хэлбэрийн тахал илүү их гарч магадгүй гэж үзэж байна. Тиймээс эртний вирүсийн тоосонцор халдвартай хэвээр үлдэж, мөнх цэвдгийн эртний давхаргууд гэссэний үр дүнд эргэлтэнд буцаж орох эрсдэлийн талаар бодох нь зүйтэй гэж тэд бичжээ. Харамсалтай нь, хайлж буй мөснөөс ялгарах органик бодис нь, нүүрстөрөгчийн давхар исэл, метан болон задарч, хүлэмжийн хийн үр нөлөөг улам нэмэгдүүлж, хайлалтыг түргэсгэдэг байна. Мөн эдгээр гэссэн вируснууд нь тархвар судлалын мөсөн уулын зөвхөн орой нь байж магадгүй, учир нь илүү идэвхгүй вирусууд илрэх магадлалтай байгаа гэж үзэж байна.
Калифорнийн их сургуулийн вирус судлаач Эрик Делварт, "Хэрэв уг судалгааны баг, үнэхээр эртний мөнх цэвдгээс амьд вирусыг ялгаж судалснаар ийм үр дүнд хүрч байгаа бол олон зуун жилийн турш хөлдсөн хэвээр байгаа эртний хөхтөн амьтдын илүү жижиг, энгийн вирусууд ч амилах магадлалтай. Үл мэдэгдэх вирусуудын, гэрэл, дулаан, хүчилтөрөгч болон хүрээлэн буй орчны бусад хүчин зүйлсэд өртөх үеийн халдварын түвшинг тодорхойлохын тулд илүү их судалгаа хийх шаардлагатай байна гэсэн байна.








