Anu.mn
M&M-ийн үйлдвэрт шоколадны танк руу унасан 2 хүнийг аварчээ

M&M-ийн үйлдвэрт шоколадны танк руу унасан 2 хүнийг аварчээ

Fri Jun 10 2022
M&M-ийн үйлдвэрт шоколадны танк руу унасан 2 хүнийг аварчээ

Пенсилваниа мужийн Элизабеттаунд байрлах Mars M&M-ийн үйлдвэрт энэхүү осол гарсан ба Ланкастер Каунти 911-ийн туслах ахлагч Ник Щоенбергер, "2 өвчтөний 1 нь газраар, нөгөөх нь нисдэг тэргээр эмнэлэгт хүргэгдсэн. Одоогоор хэр зэрэг гэмтсэн нь тодорхойгүй байна" гэжээ.

Мөн "Гал сөнөөгчид шоколадны танкны хажуу талд нүх гаргаж тэднийг гаргасан" гэж Ланкастер Каунти 911-ийн харилцаа холбооны ахлах Брэд Волфе хэлсэн байна. Түүний хэлж байгаагаар тэднийг гаргах үед ямар нэг гэмтэл бэртэл бүртгэгдээгүй ба тэрээр эдгээр хүмүүс хэрхэн шоколадны танк руу унасан нь тодорхойгүй байна гэсэн байна.

Mars Wrigley-гийн хэвлэл мэдээллийн ажилтан CNN-д өгсөн ярилцлагадаа "Бид болж байгаа үйл явдлыг идэвхитэй зохицуулж байна, бидний гол анхаарал газар дээр нь ажилж байгаа шуурхай албаныхныг дэмжихэд төвлөрч байна" гэжээ.

Эх сурвалж: cnn.com

Сүүлд нэмэгдсэн