October
20
2025
Anu.mn
Мэдээ
Лос Анжелес, цагаачдын баривчилгаанаас болж онц байдал зарлав
Лос Анжелес, цагаачдын баривчилгаанаас болж онц байдал зарлав
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Лос Анжелес, цагаачдын баривчилгаанаас болж онц байдал зарлав

10-р сарын 14-нд Лос Анжелес тойрог, албадан гаргахтай холбоотой алхам хийсэн нь, ерөнхийлөгч Дональд Трампын цагаачлалын хатуу бодлогоос болж санхүүгийн хохирол амссан түрээслэгчдийг хамгаалах зорилготой гэж Ройтерс агентлаг мэдээллээ.

Лос-Анжелес мужийн Хяналтын зөвлөл 4:1-ийн саналаар, цагаачлалын баривчилгаатай холбогдуулан онц байдал зарлахаар санал өгсөн байна. Энэ арга хэмжээг ихэвчлэн байгалийн гамшиг эсвэл орон нутгийн засаг захиргаанаас үл хамаарах бусад нөхцөл байдлын үед ашигладаг.

Уг санал нь, тус мужид цагаачдын баривчилгаанаас болж санхүүгийн хүнд байдалд орсон гэдгээ нотлох юм бол, түрээслэгчдийг түрээсийн төлбөрөө төлөөгүйн улмаас үйл ажиллагааг нь зогсоохоос хамгаалах мораторий батлах боломжийг олгож байна. Ийм мораторийг батлахын тулд Удирдах зөвлөлийн тусдаа санал хураалт шаардлагатай болдог.

Image

Гэхдээ, мораторийн хугацаа дууссаны дараа түрээслэгчид түрээсийн төлбөрөө төлөх үүрэгтэй хэвээр байх болно. Энэхүү тунхаглал нь, тус мужид цагаачлалын дайралтанд өртсөн хүмүүст нэмэлт тусламж үзүүлэхийн тулд улсаас санхүүжилт хүсэх эрхийг олгож байгаа бөгөөд АНУ-ын Цагаачлал, Гаалийн алба (ICE) болон холбооны бусад төлөөлөгчдийн хэрэглэж буй тактик нь, "айдсыг бий болгож, өдөр тутмын амьдралыг бүхэлд нь тасалдуулж, бүс нутгийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байна" гэж мэдэгджээ.

Хариуд нь, энэхүү дайралт нь хууль ёсных бөгөөд АНУ-аас хууль бус цагаачдыг гаргах зорилготой гэж Трампын засаг захиргаанаас мэдэгдэв.

Лос Анжелес хот Трампын цагаачдыг албадан гаргах үйл ажиллагааны гол төв болсон бөгөөд өнгөрсөн зургадугаар сард Трамп тус хотод үндэсний гвард болон АНУ-ын тэнгисийн явган цэргүүдийг холбооны барилга байгууламжийг хамгаалах, баривчилгааны үеэр ICE агентуудыг хамгаалах зорилгоор байршуулсан. Энэ нь тус хот болон тойргуудад өргөн хүрээтэй эсэргүүцлийн хөдөлгөөн үүсэхэд хүргэсэн юм.

Мөн ерөнхийлөгч Үндэсний гвардийг, Вашингтон, Мемфис, Чикаго, Портлэнд зэрэг бусад ардчиллын чиг баримжаатай хотуудад байрлуулахыг оролдсон нь олон тооны зарга үүсгээд байна. " Муж даяар айдас, эмх замбараагүй байдал тархаж, бидний цагаач хөршүүд өртөж байгаа нь, бидний ажлын байр, сургууль, гэр оронд маань хүртэл нөлөөлдөг" гэж санаачлагыг зохиогчдын нэг, удирдагч Линдсей Хорват ярьжээ.

Ийм мораторийг хэрэгжүүлэх нь байрны эздэд хүндрэл учруулж болзошгүй байгаа тул, байрны түрээсийн тусламжийг нэмэгдүүлэхийг санал болгосон байна.

Бэй Аэриагийн Зөвлөлийн Эдийн засгийн хүрээлэн болон Мерсед дэх Калифорнийн Их Сургууль хамтран зургадугаар сард хийсэн судалгаагаар, цагаачдын албадан гаргалт, баривчилгааны үр дүн, Калифорнийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг 275 сая ам.доллараар бууруулахад хүргэнэ гэсэн дүгнэлт гарсныг, тус мужийн албаны хүмүүс мэдэгджээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.