Anu.mn
Лас Вегас хотын ойролцоо нүцгэн Трампын 13 метрийн хөшөөг суурилуулжээ

Лас Вегас хотын ойролцоо нүцгэн Трампын 13 метрийн хөшөөг суурилуулжээ

Sat Oct 05 2024
Лас Вегас хотын ойролцоо нүцгэн Трампын 13 метрийн хөшөөг суурилуулжээ

Өнгөрсөн амралтын өдөр АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трампын нүцгэн хөшөөг Невада мужийн Лас Вегас хотын ойролцоо босгожээ. Юта руу явах замд Interstate 15 дээр энэхүү аварга хөшөө сүндэрлэж байна гэж 3 News бичжээ.

13 метр өндөртэй, бараг гурван тонн жинтэй энэ хөшөөнд “Самуун ба бүдүүлэг” гэж нэр өгсөн бөгөөд арагийг нь арматураар хийж хөөсөөр бүтээсэн байна. Мөн сонирхолтой нь, уг барималыг мөч нь хөдлөдөг хүүхэлдэйн загвартай хийжээ.

Хөшөөг бүтээсэн багийнхан, удахгүй болох сонгуулийг угтуулан хийж, хөшөөг хэн нэгэн буулгачихгүй бол,арваннэгдүгээр сарын эхэн хүртэл хурдны зам дээр байлгахаар тооцож байна.

Трампын энэхүү хачирхалтай хөшөөний гэрэл зургууд олон нийтийн сүлжээгээр эрчимтэй тархаж, зарим нь аварга хүүхэлдэйг "жигшүүртэй, америк бус" гэж сэтгэгдлээ илэрхийлж байгаа бол, харин ихэнх хүмүүс, 45 дахь Ерөнхийлөгчийн нүцгэн төрхийг харж, хошигнож шоглосон сэтгэгдлүүд харамгүй бичиж ханатал хөгжилдөж байгаа аж.

Сүүлд нэмэгдсэн