Anu.mn
Үл хөдлөх, орон сууцны зах зээл нь хамгийн түрүүнд унах төлөвтэй АНУ-ын 5 хот.

Үл хөдлөх, орон сууцны зах зээл нь хамгийн түрүүнд унах төлөвтэй АНУ-ын 5 хот.

Mon Sep 05 2022
Үл хөдлөх, орон сууцны зах зээл нь хамгийн түрүүнд унах төлөвтэй АНУ-ын 5 хот.

Сүүлийн 10 жилийн хугацаанд бэлэн орон сууцны огцом хомсдол, ипотекийн зээлийн хэт бага хүү, Их хямралын дараах эдийн засгийн сэргэлт болон COVID-19 тахлын хөл хорионоос үүдэлтэй орон сууцны эрэлт нэмэгдэж байгаа зэргээс шалтгаалан орон сууц, үл хөдлөх хөрөнгийн үнэ өссөн байна.

Энэ нь орон сууцны үнэ урт хугацаанд тооцолж байсан хэмжээнээс хамаагүй өндөр буюу ойролцоогоор 15%-иар өссөн гэж Үндэсний моргейжийн холбоо Fannie Mae мэдэгдэв.

Гэхдээ ойрын ирээдүйд АНУ эдийн засгийн хямралд орох юм бол энэ үнийн хөөсрөлт хагарч магадгүй юм. Хэрэглэгчийн асуудал эрхэлсэн байгууллага(Consumer Affairs)-ын шинэ судалгааны үр дүнгээс үзэхэд зарим хотуудын, ялангуяа хэт өсөлттэй зах зээлүүдэд бусад хотуудаас илүү нөлөөлнө.

Хэрэв та эдгээр 5 хотуудын аль нэгт нь амьдардаг бол ирэх онд байрныхаа үнэ цэнийг унахад бэлтгэлтэй байх хэрэгтэй байж магадгүй юм.

Austin, Texas
Consumer Affairs-ийн санал асуулгаар, судалгаанд оролцогчдын 33% нь тус улсын хамгийн олон хүн амтай 50 хотын дундаас Austin-ыг Америкийн орон сууцны зах зээл нь сүйрэх анхны хот болно гэж үзэж байна.

2021 оны байдлаар Austin хотын хүн ам 964,177, оршин суугчдын дундаж нас 34 орчим байсан байна. Цар тахлын өмнөх өрхийн дундаж орлого 46,217 доллар байсан байна.

2022 оны 7-р сард, Austin хотод зарагдсан орон сууцны дундаж үнэ 650,000 ам.доллар болж, нэг квадрат фут нь 364 доллар байсан нь жилийн өмнөхөөс 18.2%-иар өссөн байна.

Орон сууцны үнэ 15%-иар буюу 97,500 доллараар буурах нь дундаж үнийг 552,500 доллар хүртэл бууруулах болно.

Atlanta, Georgia
Atlanta хот орон сууцны зах зээлийн уналтад өртөх хамгийн өндөр магадлалтай хотоор дэд байр эзэлсэн бөгөөд судалгаанд оролцогчдын 26% нь үл хөдлөхийн үнэ удахгүй буурна гэж таамаглаж байна.

Georgia мужийн нийслэл 2021 оны байдлаар 496,461 хүн амтай байсан бөгөөд оршин суугчдын дундаж нас 33 байна. Цар тахлын өмнөх өрхийн орлого 66,657 доллар, 2020 оны байдлаар өрхийн дундаж орлого 64,179 доллар байжээ.

7-р сарын байдлаар, Atlanta дахь орон сууцны дундаж үнэ 435,000 ам.доллар буюу квадрат фут нь 267 ам.доллар байсан нь жилийн өмнөхөөс 8.7%-иар өссөн байна. Зах зээл дээр худалдагдсан орон сууцны дундаж үнэ 395,000 доллар байсан бөгөөд дунджаар 40 хоногийн дараа зарагдаж байсан байна.

Орон сууцны үнэ 15%-иар буурвал зах зээлийн дундаж үнийг 369,750 доллар хүртэл бууруулж, 65,250 доллараар буурах юм.

Bakersfield, California
Судалгаанд оролцогчдын бараг дөрөвний нэг нь Bakersfield дахь орон сууцны үнэ унахад бэлэн байна гэж хариулжээ.
"Nashville West" гэгддэг энэхүү каунтри хөгжмийн төв хот нь 2021 оны байдлаар 407,615 оршин суугчтай бөгөөд иргэдийнх нь дундаж нас 31 байжээ. 2020 оны байдлаар өрхийн дундаж орлого 65,687 доллар байсан боловч 2019-2020 оны хооронд нэг хүнд ногдох орлого 27,309 доллар болж буурчээ.
Өнгөрсөн 7-р сарын байдлаар Bakersfield дэх орон сууцны дундаж үнэ 380,000 ам.доллар буюу квадрат фут нь 221 ам.доллар байсан нь жилийн өмнөхөөс 20.6%-иар өссөн байна. Худалдаалсан орон сууцны дундаж үнэ 360,000 доллар байсан бөгөөд зах зээл дээр дунджаар 46 хоногийн дараа зарагдсан байна.
Орон сууцны үнэ 15%-иар буурвал зах зээлийн дундаж үнийг 323,000 доллар хүртэл бууруулж, 57,000 доллараар бууруулна.

Los Angeles, California
Санал асуулгад оролцогчдын 23% нь орон сууцны үнэ буурах хамгийн өндөр магадлалтай хотуудын 4-рт Лос Анжелес хотыг гэж таамаглаж байна.

2021 оны байдлаар Тэнгэрийн элч нарын хот 3,849,297 хүн амтай байсан бөгөөд оршин суугчдын дундаж нас 36 орчим байна. 2020 оны байдлаар өрхийн дундаж орлого 65,290 доллар, нэг хүнд ногдох орлого 37,143 доллар байв.

7-р сарын байдлаар Los Angeles дахь орон сууцны дундаж үнэ 1 сая доллар болж, нэг квадрат фут нь 654 доллар болсон нь жилийн өмнөхөөс 4.4%-иар өссөн байна. Зах зээл дээр орон сууцны дундаж үнэ 948,000 доллар байсан бөгөөд 49 хоногийн дараа зарагдсан зарагдсан байна.

Орон сууцны үнэ 15% -иар буурах нь дундаж үнийг 850,000 доллар хүртэл бууруулж, 150,000 доллараар буурах болно.

Albuquerque, New Mexico
Los Angeles хоттой адилхан 4-р байрт бичигдэж байгаа Albuquerque-г судалгаанд оролцогчдын 23 хувь нь орон сууцны үнийн өөрчлөлтөд орно гэж таамаглаж байна.

2019 оны байдлаар хотын хүн ам нь 560,513, оршин суугчдын дундаж нас 37 байна. Цар тахлын өмнөх өрхийн орлого 55,567 доллар, нэг хүнд ногдох орлого 32,216 ам.доллар байна.
7-р сарын байдлаар, Albuquerque дэх орон сууцны дундаж үнэ 332,500 ам.доллар болж, нэг квадрат фут нь 188 доллар байсан нь жилийн өмнөхөөс 14.7%-иар өссөн байна. Зах зээл дээр худалдсан орон сууцны дундаж үнэ 358,892 доллар байсан бөгөөд дунджаар 51 хоногийн дараа зарагдаж байна.

Орон сууцны үнэ 15%-иар буурвал борлуулалтын дундаж үнийг 282,625 доллар хүртэл бууруулж, 49,875 доллараар бууруулна.

Энэ нийтлэл нь зөвхөн мэдээлэл өгөх зорилгоор бичигдсэн бөгөөд зөвлөгөө гэж ойлгож болохгүй.

Эх сурвалж: yahoo!finance

Сүүлд нэмэгдсэн