Anu.mn
Үл хөдлөх хөрөнгийн хамгийн өндөр, хамгийн бага татвартай АНУ-ын мужууд

Үл хөдлөх хөрөнгийн хамгийн өндөр, хамгийн бага татвартай АНУ-ын мужууд

Fri Mar 07 2025
Үл хөдлөх хөрөнгийн хамгийн өндөр, хамгийн бага татвартай АНУ-ын мужууд

Америкийн өрхүүд жилд дунджаар 2969 долларын үл хөдлөх хөрөнгийн татвар төлдөг. Зарим мужуудад үл хөдлөх хөрөнгийн татвар нь ихээхэн өндөр байдгаас, байр, орон сууцны эздэд ихээхэн дарамт болж байдаг. Гэтэл зарим мужуудад татвар нь маш бага байдаг талаар Quarz хэвлэл бичжээ.

WalletHub-ын шинжээч Чип Лупо, "Зарим мужид үл хөдлөх хөрөнгийн татвар огт байдаггүй, заримд нь ихээхэн өндөр байдаг. Шилжин нүүхээр төлөвлөж, мөн зардлаа мэдэгдэхүйц бууруулахаар төлөвлөж байгаа хүмүүс хот, мужаа сонгохдоо, үл хөдлөх хөрөнгийн татварын хувь хэмжээ, түүнчлэн амьжиргааны өртөг зэрэг санхүүгийн бусад хүчин зүйлсийг харгалзан үзэх хэрэгтэй." гэж зөвлөжээ.

Хамгийн бага үл хөдлөх хөрөнгийн татвартай таван муж :

Хавай 0,27%

Алабама 0,38%

Невада 0.49%

Колорадо 0.49%

Өмнөд Каролина 0.51%

Хамгийн өндөр үл хөдлөх хөрөнгийн татвартай таван муж :

Нью Жерси 2,23%

Иллинойс 2.07%

Коннектикут 1.92%

Нью Хэмпшир 1.77%

Вермонт 1.71%

Сүүлд нэмэгдсэн