Коронавирус арилахгүй: Цагаан ордон Америкчуудыг жил бүр COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэхийг зөвлөж байна.
Sat Sep 10 2022
Америкчуудыг жил бүр COVID-19-ийн эсрэг вакцинд хамрагдахыг уриалж байна гэж холбооны эрүүл мэндийн албаныхан мэдэгдсэн нь тус улс ойрын ирээдүйд коронавирустай хамт амьдрах болно гэдгийг харуулж байна. Энэ тухай CBS News бичжээ.
Цагаан ордны COVID-19-ийн хариу арга хэмжээний багийг ахалж буй доктор Ашиш Жа, “Бид намар, өвлийн улирлаас өмнө, хүнд өвчин, нас баралтын тоог бууруулсаар байна. Шинээр зөвшөөрөгдсөн COVID-19-ийн сайжруулсан вакцин нь шаардлага хангасан, хүссэн хэн бүхэнд үнэ төлбөргүй байх бөгөөд вакцинжуулалт нь бидний амьдралын хэвшмэл нэг хэсэг болох юм. Гэхдээ тахлын эсрэг хариу арга хэмжээ авах санхүүжилт багасч, засгийн газар эмчилгээний эмийг арилжааны зах зээлд шилжүүлж эхлэх тул ирээдүйн вакцин, эмчилгээ үнэ төлбөртэй болох магадлалтай байна гэж мэдэгджээ.
Вакцины мэргэжилтнүүд, ийнхүү жил бүрийн вакцинжуулалтад шилжиж буй нь COVID-19 арилахгүйг харуулж байна гэж үзэж байна.
Майо клиникийн вакцины судалгааны багийг ахалж буй доктор Грегори Поланд, "Манай үр хойч нар ирээдүйд COVID-19-ийн эсрэг вакцинд хамрагдсаар байх магадлал өндөр байна. Энэ намар бид 1918 оны томуугийн цар тахлын вирусээс гаралтай нэг бүрэлдэхүүн бүхий томуугийн эсрэг вакцин хийлгэнэ, хийлгэсээр ч байгаа, үүний адил 100 гаруй жилийн дараа ч бид COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн хэвээр байх болох нь." гэсэн байна
Техас мужийн Хьюстон дахь Бэйлор Анагаах Ухааны Коллежийн Халуун орны Анагаах Ухааны Үндэсний Сургуулийн декан, Доктор Питер Хотез, “Шинэчлэгдсэн вакцинууд үнэхээр сайжирсан бол, жил бүрийн вакцинд хамрагдах горимд шилжихэд үнэхээр хамгийн тохиромжтой цаг байж болох юм. Гэхдээ үүний тулд, ирэх жил бид вакцинжуулалтад юу нэмэх вэ? Эрт үеийн шинж тэмдгийг илрүүлэхийн тулд дэлхийн ямар хяналтын механизмыг бий болгох шаардлагатай вэ? гэсэн гол асуултуудад хариулах ёстой” гэж твиттер хуудсандаа бичжээ.
Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захирал, доктор Энтони Фаучи, “Энэ намар дархлаа султай хүмүүст жил бүрийн COVID-19 вакцин хийх эхлэл болно гэж төлөвлөж байгаа цаашид ч олон давтамжтай вакцинжуулалт шаардлагатай байж магадгүй. Хэрэв коронавирусын омикроны хувилбар гарч ирэх үеийнх шиг хувьслын хувьд мэдэгдэхүйц үсрэлт хийвэл жил бүр хийх вакцинжуулалтын төлөвлөгөөг шинэчлэх шаардлагатай болно. Гэхдээ вирусын аливаа томоохон өөрчлөлтийг бид яаж чадахгүй. Гол эрсдлээс сэргийлэхийн тулд вакцин нь үргэлжлүүлэн хамгаалж байх чадвартай байх ёстойг анхаарч мөн жил бүр шинэчилэгдэж байх ёстой” гэж тэр онцлон тэмдэглэжээ.
Сан Франциско хотын Анагаах ухааны сургуулийн тэргүүн доктор Роберт Вахтер "Өнөөдрийн вакцинтай холбоотой хамгийн том асуудал бол хүмүүс вакцинд хамрагдахгүй байгаа явдал юм. Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүдийн (CDC) мэдээлснээр 5 ба түүнээс дээш насны 3 америк хүн тутмын 1 нь л нэмэлт вакцин хийлгэсэн байна. Ерөнхийдөө бидний гол зорилго, ханиад томууны эсрэг вакцин гэх мэт жил бүр хийдэг зүйл шиг энгийн болгож өргөнөөр хамруулах явдал юм. Энэ бол хамгийн ухаалаг арга” гэж тэрээр онцоллоо.
Мэдээллийн үеэр, доктор Жа, 12 ба түүнээс дээш насны Америкчуудыг сайжруулсан вакцины давуу талыг ашиглахыг уриалж, одоогоор тараад буй хувилбарт тохирсон вакцин анх удаа тус улсад бэлэн болсныг онцлон тэмдэглэв. Мөн, “Хүмүүс COVID-19-ийн вакцин хийлгэж байхдаа ханиадны вакцин хийлгэж болно.Тиймээс Бурхан бидэнд хоёр гар өгсөн. Нэгийг нь ханиадны, нөгөөг нь COVID-19-ийн тарилгад зориулсан" гэж доктор Жа хошигносон байна.
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн захирал, доктор Рошел Валенски, "COVID-19-ийн шинэчилсэн вакцины ашиг тус нь тодорхой. BA.5 ба BA.4 нь COVID-19-ийн зонхилох эргэлтэнд байгаа хувилбарууд ч тодорхой. Эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн тоо өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 14%-иар буурсан ч хаврынхаас нас баралт илүү байгаа нь ажиглагдаж байна. Долоо хоногийн дундаж нас баралтын түвшин хэт өндөр хэвээр байгаа бөгөөд өдөрт 375 орчим хүн нас барж байгаа нь энэ хаврын 200 орчим нас баралтаас хамаагүй өндөр байна. Миний бодлоор вакцинаар сэргийлэх боломжтой өвчлөлийн хувьд хэтэрхий өндөр байна." гэж мэдэгджээ.
Эх сурвалж: CBS News








