Anu.mn
Корона вирустай холбоогүйгээр Америкчуудыг дахин маск зүүхийг зөвлөжээ

Корона вирустай холбоогүйгээр Америкчуудыг дахин маск зүүхийг зөвлөжээ

Wed Jun 08 2022
Корона вирустай холбоогүйгээр Америкчуудыг дахин маск зүүхийг зөвлөжээ

6-р сарын 6-нд АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүд (CDC) сармагчны цэцэг өвчний сэрэмжлүүлгийг 2-р түвшинд хүргэж, аялагчдад эрүүл мэндээ хамгаалах үүднээс амны хаалт зүүхийг зөвлөж байна гэж FoxNews мэдээлэв.

Хэдийгээр, сармагчны цэцэг өвчний тархалт COVID-19-ийн хэмжээнд хүрээгүй байгаа ч, гуравдугаар сараас хойш Африк тивээс эхэлж дэлхий даяар тархсаар байгаа юм. Сармагчны цэцэг өвчний эхний шинж тэмдэг нь томуу төст өвчний шинж чанартай, гэхдээ тун удалгүй хүний тунгалгийн булчирхай нь хавдаж, бүх бие, нүүрээр тууралт гардаг бөгөөд тууралт нь эцэстээ шархалж, дараа нь гүн сорви үлдээдэг.
"Европ, Хойд Америк, Өмнөд Америк, Африк, Ази, Австралид сармагчингийн цэцэг өвчний тохиолдол бүртгэгдээд байна.", "Ижил хүйстэн эрчүүдийн дунд нилээдгүй тохиолдол бүртгэгдсэн. Мөн халдвар авсан хүнтэй хамт амьдардаг эсвэл ойрын хавьталд орсон хүмүүсийн дунд өвчлөлийн тохиолдол бүртгэгдсээр байна." гэж дурьдаад, 6-р сарын 3-ны байдлаар АНУ-д сармагчны цэцэг өвчний 21 тохиолдол бүртгэгдсэн гэж CDC мэдээлэв.

Доктор Амеш Адал, энэ өвчин БЗДХ нэрийн дор барууны орнуудад анзаарагдахгүй тархаж байсан байж магадгүй. Сармагчны цэцэгтэй төстэй шинж тэмдэг бүхий олон тооны БЗДХ байдаг. "Африкаас гаралтай энэ эндемик халдварт өвчин нийгмийн болон бэлгийн сүлжээнд нэвтэрч, дараа нь Бельгид болсон дуулиантай цугларалт зэрэг томоохон үйл явдлуудаар дамжин дэлхий даяар тархсан байх магадлалтай" гэж хэлжээ.

Эх сурвалж: forumdaily.com

Сүүлд нэмэгдсэн