Конгресс ногоон карт олгох журмыг өөрчлөхийг хүсч байна: Энэ нь зарим улс оронд ихээхэн нөлөөлнө
Mon Dec 12 2022
Цагаан ордон АНУ-ын конгресст, хүмүүсийг төрсөн газар биш, гавьяа зүтгэлээр нь ажилд авах боломжийг АНУ-ын ажил олгогчдод олгох үүднээс улс орон бүрийн ногоон картын квотыг хасах зорилготой хууль батлахыг уриалав. Энэ тухай WioNews бичжээ.
Энэ долоо хоногт Төлөөлөгчдийн танхим, 2022 оны хууль ёсны хөдөлмөр эрхлэлтийн (EAGLE) Ногоон картыг тэгш хүртээх тухай хуулийн санал хураах ёстой бөгөөд энэ хууль батлагдвал олон сая цагаачид, ялангуяа Энэтхэгийн Америкчууд болон Энэтхэгийн хойгоос ирсэн иргэдэд ашигтай болох аж.
Ногоон карт гэж юу вэ
Албан ёсоор байнгын оршин суугч карт гэж нэрлэгддэг ногоон карт нь, АНУ-д цагаачдад олгодог баримт бичиг бөгөөд эзэмшигчид нь тус улсад байнга ажиллаж, амьдрах эрх олгогдсоныг нотлох баримт юм.
Улс орон бүрт тавигддаг хязгаарлалт
Одоо мөрдөгдөж буй журмын дагуу АНУ жилд ердөө 140 мянган ногоон карт олгодог. Улс бүрт дээд тал нь 7 хувь гэсэн хязгаарлалт тавьдаг. Энэ нь нэг улсаас ердөө 9800 хүн ногоон карт авдаг гэсэн үг бөгөөд хэрэв нэг улсын өргөдөл гаргагчидын тоо долоон хувийн хязгаараас хэтэрвэл энэ нь хоцрогдол үүсгэдэг. Тухайн улс орны энэхүү босгоос хэтэрсэн ногоон картын хүсэлт, долоон хувийн хязгаарт багтатлаа тооцогддоггүй байна.
Энэ хуулиар юу өөрчлөгдөх вэ?
EAGLE хууль нь, улс орон бүр дээрх ногоон картны хязгаарлалтыг арилгах болно. Тус хязгаарлалтын бодлого нь, маш их хэмжээний өргөдөл гаргадаг Энэтхэгээс ирсэн цагаачдад пропорциональ бус байдлаар нөлөөлдөг байна.
Мөн уг хуулийн төсөл, хууль хэрэгжих явцад хүн ам цөөтэй орноос ирсэн цагаачдыг орхигдуулахгүйн тулд улс орон бүрийн хязгаарлалтыг есөн жилийн хугацаанд үе шаттайгаар зогсоохыг санал болгосон бөгөөд Цагаан ордон энэ есөн жилийн хугацаанд, эрүүл мэндийн салбарт шаардлагатай сувилагч, физик эмчилгээний эмч нарт, мөн АНУ-д ажиллахаар шилжиж ирсэн цагаачид болон тэдний гэр бүлийн одоогоор АНУ-д байхгүй байгаа гишүүдэд виз олгоно гэж Цагаан ордон мэдэгдсэн байна.








