Колорадогийн цэцэрлэгт хүрээлэнгийн байгаль хамгаалагчидад, нэгэн баавгай камерын өмнө авахуулсан 400 "селфи"-гээрээ гэнэтийн бэлэг барьжээ
Sat Jan 28 2023
Колорадо дахь цэцэрлэгт хүрээлэнгийн байгаль хамгаалагчид нөөц газарт байрлуулсан есөн камераа шалгах үедээ хөгжилтэй гэнэтийн бэлэг хүлээн авсан тухай Fox News хэвлэл мэдээлэв.
Колорадогийн нээлттэй орон зай, уулын цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтнууд (OSMP) судалгааны зорилгоор 46,000 акр (18,615 га) талбайд камеруудаа байрлуулсан байдаг. Эдгээр камеруудаа шалгах үеэрээ тэд, баавгайнуудын жинхэнэ зураг авалтынх мэт авахуулсан зургууд, ялангуяа тэдний нэг нь камерын өмнө жинхэнэ “селфидсэн” зургуудыг харжээ. Камерт буусан 580 гэрэл зургийн 400 нь, тэр баавгайн "селфи" байв.



Уулын цэцэрлэгт хүрээлэнгийн ахлах экологич Вилл Кили, -“Хөдөлгөөн мэдрэгч камерууд нь амьд байгаль дах амьтдын амьдрах орчинд хүний оролцоог багасгахын зэрэгцээ уугуул зэрлэг амьтад хүрээлэн буй орчныг хэрхэн ашигладаг талаар илүү ихийг мэдэх онцгой боломжийг бидэнд олгодог судалгааны хэрэгсэл юм" гэж тайлбарлаж байв.
Эдгээр камерууд нь маш энгийн байдлаар ажилладаг бөгөөд амьтан линзний урдуур ороход гэрэл зураг авдаг. Гэтэл камерт тодорхой нэг баавгайн зураг хэдэн зуун удаа дарагдсан нь сонирхолтой. Бидний хувьд сайхан гэнэтийн бэлэг байлаа. Бид Америкийн минж, хар баавгай зэрэг нууцлаг амьтад тааралдна гэж бодсон газруудад камер байрлуулдаг. Шөнийн цагаар камерууд зэрлэг ан амьтдад саад учруулахгүйгээр хэт улаан туяаны гэрэл ашиглан зураг авдаг. Энэ баавгайн зураг 400 удаа буулгагдсан. Эдгээр камерууд нь энэ газарт ямар төрлийн амьтад амьдардаг, өдөр, долоо хоног, тэр байтугай хэдэн жилийн турш юу хийдэг, яаж амьдардаг болохыг олж мэдэхэд тусалдаг гэж тус хүрээлэнгийн ажилтнууд ярьцгаасан байна.








