March
31
2026
Anu.mn
Мэдээ
Кофе ой санамжид тустай
Кофе ой санамжид тустай
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Кофе ой санамжид тустай
Photo by Indra Projects on Unsplash

Кофе бол дэлхийн хамгийн түгээмэл ундаануудын нэг. Бид үүнийг маш их хэрэглэдэг тул эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар байнга судлагдаж байдаг бөгөөд Харвардын их сургуулийн эрдэмтэд тархины үйл ажиллагааг сайжруулахын тулд хэрхэн зөв уухыг тайлбарласныг CNBC нийтэлжээ.

2017 онд Букье ван Гелдер болон түүний хамтрагчид, 676 ахимаг насны эрэгтэйг 10 жилийн турш судалж, кофе танин мэдэхүйн чадвар буурахаас хамгаалдаг эсэхийг шалгасан байна. Судалгаагаар кофе уудаг хүмүүсийн танин мэдэхүйн доройтол кофе уудаггүй хүмүүсээс бага байсан нь тогтоогджээ.

Хамгийн их үр дүн, өдөрт 3 аяга кофе уудаг хүмүүст ажиглагдсан бол, үүнээс илүү уухад нөлөө нь буурч байв.

Кофе тархийг хэрхэн хамгаалж, ой санамжийг дэмждэг вэ

Хоол зүйч, Харвардын Анагаах Ухааны Сургуулийн багш, “This Is Your Brain on Food” номын зохиогч, доктор Ума Найду, кофены сэтгэцийн эрүүл мэндийн эерэг холбоог онцолсон байна.

Кофе дараах байдлаар тархинд эерэг нөлөө үзүүлдэг:

  • Кофейн нь серотонин, ацетилхолины түвшинг нэмэгдүүлж, тархийг идэвхжүүлэн гематоэнцефал саадыг тогтворжуулна
  • Полифенолууд нь, чөлөөт радикалаас үүдэлтэй гэмтлээс хамгаалж, тархины судас бөглөрөхөөс сэргийлнэ
  • Кофены үрэнд агуулагдах тригонеллин нь, антиоксидантыг идэвхжүүлж, тархины судсыг хамгаална

Гэхдээ кофе доторх бүх бодис ашигтай биш. Жишээлбэл, шүүгдээгүй кофе нь дитерпен хэмээх тослог бодис агуулдаг бөгөөд энэ нь холестериныг нэмэгдүүлж, судасны ханыг зузаарах, хатууруулах эрсдэлтэй.

Кофег тархинд илүү ашигтайгаар хэрэглэх нь

Судлаачдын үзэж байгаагаар кофег дунд зэргийн хэмжээгээр хэрэглэхэд сөрөг нөлөөнөөс илүү ашигтай тал нь давамгайлдаг.

Өдөрт 2–4 аяга буюу 400 мг-аас ихгүй кофейн хэрэглэхийг зөвлөжээ.

Дөнгөж хуурч, нунтагласан, шинэхэн нунтагласан хар кофены үр хэрэглэх нь кофен дох химийн бодисыг багасгана

Кофег зөв уух зөвлөмж

1. Биеэ ажиглаж сонсох

Кофе хүн бүрт тохирохгүй. Хэрэв уусны дараа тухгүй мэдрэмж төрвөл, таны биед тохирохгүй гэсэн үг.

2. Өглөөний дадал болгох

Өглөөний тогтмол дадал нь төвлөрөл, тархины идэвхийг нэмэгдүүлдэг. Өөрт тохирсон кофены жорыг олж хэвшүүлээрэй.

3. Кофе шопоос татгалзах

Гэртээ кофе хийх нь илүү эрүүл орц ашиглах боломж олгож, хэт боловсруулсан, сахар ихтэй ундаанаас зайлсхийхэд тусална.

Жишээ нь: кофегоо антиоксидантаар баялаг какао, чихэргүй кокосын сүү, бага зэрэг шанцай, ваниль зэргийг хольж эрүүл, амттай кофег гэртээ бэлтгэж болно.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2026 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.