Anu.mn
Кибер Даваа гарагт худалдаж авах дөрвөн зүйл

Кибер Даваа гарагт худалдаж авах дөрвөн зүйл

Sun Nov 27 2022
Кибер Даваа гарагт худалдаж авах дөрвөн зүйл

Хар Баасан гараг дууслаа. Хэрэв та зарим зүйлсээ худалдаж авч амжаагүй бол Кибер Даваа гарагт худалдаж авах боломж байна.

Deal News, Кибер Даваа гарагт хямдралтай байх бүтээгдэхүүнүүдийг нийтэлсэн байна.

Хувцас, гутал

Кибер Даваа гарагт хувцас, гутлын үнэ Хар Баасан гарагтай ижил түвшинд хэвээр байх бөгөөд зарим тохиолдолд илүү ашигтай харагддаж байгаа аж.

Аялал

Та Талархлын өдөр болон Хар Баасан гарагт аялал жуулчлалын гайхалтай хямдралуудыг олох боломжтой байсан, гэхдээ хамгийн сайн саналууд нь Кибер Даваа гарагт байдаг. Зочид буудлын захиалгын хөнгөлөлт 30-50% хүрэх боломжтой, мөн нислэг, аялалын сайн хөнгөлөлтүүд эдлэх боломжтой.

Гоо сайхны бүтээгдэхүүн

Олон тооны томоохон гоо сайхны дэлгүүрүүд Кибер Даваа гаригт Хар Баасан гарагийн хямдралаас ч өндөр хямдралуудыг санал болгодог. Ерөнхийдөө хөнгөлөлт нь 5% -аас 50% хүртэл байна.

Электроник

Худалдан авагчдын уламжлалт итгэл үнэмшлээр Кибер Даваа гарагийг зөвхөн электрон бараа худалдаж авахад хамгийн тохиромжтой цаг гэж үздэг ч, энэ өдрийн электроникийн үнэ Хар Баасан гарагаас хамаагүй хямд байдаг гэж хэлж болохооргүй байна.

Ямартай ч, та ямар нэгэн зүйл худалдаж авахаар төлөвлөж байснаа Хар Баасан гарагт худалдаж авч амжаагүй бол Кибер Даваа гарагт, хямдралтай саналууд хэвээр байна гэдгийг сануулсан байна.

Сүүлд нэмэгдсэн