Хятадад нэгэн зэрэг 18 залуутай болзож байсан гэрлэсэн эмэгтэй тэднийг 300,000 доллараар залилсан хэргээр баривчлагджээ.
Fri Aug 12 2022
Хятадад гэрлэсэн нэгэн эмэгтэй 2017 оноос хойш тансаг амьдралын хэв маягаа санхүүжүүлэхийн тулд бараг 20 эрчүүлтэй болзож, тэднээс нийт 2 сая юань (ойролцоогоор 296,256 ам.доллар) залилан авсан талаар News.Yahoo.com мэдээлсэн байна.
Мөн энэ хэргийн талаар, Ву овогтой 29 настай эмэгтэй, 2017 онд эрчүүдийг хуурамч гэрлэлтийн гэрээнд уруу татаж эхэлсэн бөгөөд нэг дор 18 эрэгтэйтэй болзож байсан гэж Шанхайн телевизээр мэдээлжээ.
Ву хохирогч эрчүүдийг хуурамч харилцаанд оруулан, өөрийн мэдрэмжүүд жинхэнэ, хайртай гэдэгт итгүүлдэг байсан бөгөөд бүр цаашилбал тэдгээр эрчүүдтэй хуримын өмнөх зургаа авхуулдаг байсан байна. Тиймээс хохирогчидын зарим нь түүнийг "эхнэр" гэж дуудатлаа итгэсэн байж.
Ву эрчүүдийн анхаарлыг татсаны дараа, түүний гэр бүлийн хэд хэдэн гишүүнд туслалцаа хэрэгтэй байгаа тул мөнгө хэрэгтэй гэж тайлбарлан мөнгө асуудаг байсан. Түүний зарим хуурмаг тайлбарт, аав нь хорт хавдар туссан, үеэлийг нь шоронгоос батлан даалтад гаргах, ахад нь гэрлэснийх нь дараа орон сууц худалдаж авахад мөнгө хэрэгтэй байна гэх зэрэг багтжээ. Зарим Вутэй болзож байсан эрчүүд түүний бэлэн мөнгөний хүсэлтийг биелүүлэхийн тулд зээл хүртэл авч байжээ.
Вугийн жинхэнэ найз залуу нь түүнийг сэжиглэж, цагдаад мэдэгдэнэ гэж заналхийлж эхэлсэн. Үүний дараа нь Ву шинээр болзож эхэлсэн найз залуугаасаа мөнгө нэхэж, хуучин, жинхэнэ найз залуудаа мөнгө төлдөг болсон байна.
Энэ оны эхээр Ван овогтой өөр нэг найз залуугаасаа өөрийнхөө ах болж жүжиглэхийг хүсснээр Вугийн төлөвлөгөө нурж эхлэв. Тэрээр Ванд, Ли гэдэг өөр эрээс салах гэж оролдож байгаа бөгөөд түүнийг төлөөгүй татварын хэргээр мөрддөг гэж худал тайлбар өгсөн байна.
Ван үүнд нь итгэж Ву-д 900,000 юань (ойролцоогоор 133,315 доллар) зээлжээ.
Үүний дараа Ван түүнийг сэжиглэж эхэлсэн ба 6-р сард тэрээр, Вугийн эцэг эхтэй уулзахыг шаардаж, хэрэв татгалзвал сална, мөнгөө буцааж авна гэж Вуг сүрдүүлсэн байна. Гэвч Ву тэр үед мөнгө буцааж өгөх боломжгүй гэснээр Ван цагдаад ханджээ.
Ву гэгч энэ эмэгтэй 2014 онд гэрлэсэн бөгөөд нөхөр болон 2 настай хүүтэй. Шанхайн цагдаа нар Ву нөхрийнхөө хамт түрээсийн байранд амьдардаг, загвар өмсөгчөөр ажилладаг гэж мэдэгджээ. Мөрдөн байцаалтын явцад Ву өөрийгөө ганц бие байсан бөгөөд үнэтэй, тансаг амьдралынхаа хэв маягийг санхүүжүүлэхийн тулд эрчүүдтэй болзож байгаагаа мэдэгджээ. Хохирогчидоос авсан мөнгө нь Шанхайгаас гадуур амьдардаг дүү нар болон эцэг эхдээ зориулагдаж байгаа гэж тэр нэмж хэлэв.
Одоогоор цагдаа нар хэргийг үргэлжүүлэн шалгаж байна.
Эх сурвалж: news.yahoo.com








