November
2
2022
Anu.mn
Мэдээ
Хуурамч торгууль, машинаас мөнгө татах: Луйварчид таны машиныг мөнгө олж авахын тулд хэрхэ ...
Хуурамч торгууль, машинаас мөнгө татах: Луйварчид таны машиныг мөнгө олж авахын тулд хэрхэн ашиглаж болох вэ?
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Хуурамч торгууль, машинаас мөнгө татах: Луйварчид таны машиныг мөнгө олж авахын тулд хэрхэн ашиглаж болох вэ?
Photo: IStock

Машины зогсоол нь тийм ч аюулгүй газар биш болж байна. Таны машины дэргэд хараа хяналтгүй орхигдсон дэлгүүрийн тэрэгнээс болох асуудал,  бүр түүнээс илүү аюултай эрсдэлүүд авто зогсоолууд дээр гарах болж, зогсоол дээр өөрийгөө хэрхэн хамгаалах талаар Yahoo мэдээлэв.

Машинаа аюулгүй жолоодохын тулд та байнгын анхааралтай байхын зэрэгцээ, замын хөдөлгөөний дүрмийг дагаж мөрдөх ёстой байдаг. Гэтэл замын ослоос гадна таны машиныг ашиглан танд хор хөнөөл учруулах хулгай луйврын эрсдэлүүд авто зогсоол дээр олноор гарах болжээ.

Өнгөрсөн зун Виржиниа мужийн Фэйрфакс, Жоржиа мужийн Атлантагийн албаныхан, хүмүүсийн машин дээр хуурамч торгуулийн тасалбар үлдээж байгаа тухай мэдээлэл авсан гэж мэдэгджээ. Тэдгээр нь жинхэнэ загвартай маш төстэй, мөн эдгээр баримтуудын QR код нь, жолооч нарыг хуурамч торгуулийн вэб сайт руу оруулж, тэд өөрсдийн дансны мэдээллээ өөрийн эрхгүй  оруулж залилуулж байсан байна.

Өнгөрсөн оны сүүлээр Сан Антонио хотын цагдаагийн газар зогсоолын тоолуурт QR код хавсарган, жолооч нарыг веб-сайтаар дамжуулан зогсоолын төлбөрөө төлөхийг уриалсан залилангийн хэрэг гарч байгааг анхааруулсан. Энэ хуурамч сайт нь, хүмүүсийн хувийн мэдээллийг зальдан авах зорилгоор хэрэглэгчдийн хувийн санхүүгийн мэдээллийг цуглуулж байсан байна.

Мөн сүүлийн үеийн луйварчид, хууран мэхлэх уламжлалт аргуудыг ашиглан хохирогчдод ямар ч сэжиг авахуулахгүй хийдэг тохиолдлууд олширч байна. Энэ оны эхээр Пенсильвани мужийн Уилкс-Барре хотын цагдаа нар зогсоол дээр машиндаа суухаар ирж буй хүмүүст хуурамч үнэт эдлэл, бугуйн цаг худалдахыг завдсан луйварчдын талаар анхааруулсан. Харин одоо цагдаа нар бас, өөр нэгэн залилан мэхлэлтээс сэрэмжлэхийг анхааруулж, зогсоол дээр орхисон машиндаа буцаж ирэхдээ эргэн тойронд байгаа бүх зүйлд анхаарлаа хандуулахыг зөвлөсөн байна. Мөн зарим тохиолдолд тусламж санал болгож байгаа хүмүүс хүртэл танд аюул учруулах боломжтойг анхааруулав. Массачусетс мужийн Фрамингем хотын цагдаа нар, Target-аас гарч ирээд зогсоол дээр дээрэмдүүлсэн гэсэн эмэгтэйн дуудлага хүлээн авсан талаар мэдэгджээ.

Хохирогч эмэгтэй,-“Намайг машинтайгаа хөдлөх гэж байтал тэд цонх тогшсон. Жолоочийн талд байсан нэгэн эрхэм надад дугуйгаа хардаа гэхэд нь, би цонхоо доошлуулахад, тэр эрэгтэй арын дугуйнаас чинь нэг зүйл гоожиж байх шиг байна гэж хэлсэн, энэ хүн ямар ч сайн санаагүй гэдгийг мэдэрсэн мөртлөө машинаас бууж дугуйг харах хооронд машины баруун талд байсан өөр нэг залуу цүнхнээс түрийвчийг минь авчихсаныг би мэдээгүй. Тэд миний анхаарлыг сарниулахын тулд дугуйг маань бальзамын цуугаар шүршиж, тоормосны тос шиг харагдуулсан байсан гэж мэдүүлэг өгчээ.

Сүүлийн үед, машины зогсоол дээр машины арын дугуй хагалах, дугуйн дээр юм гоожсон байна гэж анхаарал сарниулах залилан мэхлэх гэмт хэрэг газар авч байгаа аж. Машины эзнийг машин дээрээ ирэхэд дугуй нь хагарсныг нэг нь хэлж, туслахыг санал болгон жолоочийг сатааруулж, хоёр дахь луйварчин энэ завшааныг ашиглан машины дотор талын эд зүйлсийг хулгайлдаг байна. Нэг хүн ийм маягаар1000 долларыг нь хулгайлсан гэж мэдэгджээ.

Мөн нэг хохирогч, -“Хулгайчид түүний машинаас авсан дебит картыг ашиглан бэлэн мөнгө авах гэж оролдсон ч ПИН кодгүйгээр мөнгө рүү нь нэвтэрч чадаагүй. Одоо хүмүүс илүү сонор сэрэмжтэй байх хэрэгтэй, баярын өдрүүд ойртож байна. Тэд тэнд байх болно, луйварчид хаа сайгүй байдаг." гэж сэрэмжлүүлжээ.

Эрх баригчид, оршин суугаа газрынхаа ойролцоох зогсоолуудад, иймэрхүү дугуйтай холбоотой залилан мэхлэх гэмт хэрэг гарсан тохиолдол, сэжигтэй үйлдлүүдийг харсан бол мэдээлэхийг иргэдээс хүсч байна. Таны бодлоор тийм ч их мэдээлэл өгөхөөргүй гэж бодож буй зүйл тань гэмт хэргийг илрүүлэхэд тустай байдаг шүү гэж Фрамингем хотын цагдаагийн дэд дарга Шон Райли ярьжээ.

Эль Сегундогийн цагдаагийн газар 2019 онд болсон хэд хэдэн ийм тохиолдлын хариуд өөрийн гэсэн сэрэмжлүүлэг гаргаж, оршин суугчдад "банк эсвэл бусад жижиглэнгийн худалдааны газар очихдоо эргэн тойрондоо анхаарал болгоомжтой байхыг" сануулсан байна. "Хэрэв танихгүй хүн таны анхаарлыг татахыг оролдвол, таны дугуй хагарчээ гэж хэлвэл та залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болж болзошгүйг анхаараарай" гэж постонд бичжээ. Энэ бол хулгайч нарын ашигладаг хуучины луйвар эргэн ирж байгааг харуулж байна, болгоомжтой байгаарай!" – сэрэмжлүүлэгт бичжээ.

Мөн цагдаа нар,сонор сэрэмжтэй байхын зэрэгцээ, залилан мэхлэгчдийг яаралтай мэдээлж байхыг сануулсан байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.