Anu.mn
Худалдан авалтын Татваргүй өдрүүд - TAX Holidays 2022: юуг, хаанаас, хэзээ хөнгөлөлттэй үн ...

Худалдан авалтын Татваргүй өдрүүд - TAX Holidays 2022: юуг, хаанаас, хэзээ хөнгөлөлттэй үнээр худалдаж авах боломжтой вэ?

Tue Jun 07 2022
Худалдан авалтын Татваргүй өдрүүд - TAX Holidays 2022: юуг, хаанаас, хэзээ хөнгөлөлттэй үнээр худалдаж авах боломжтой вэ?

Худалдан авалтын татвар нь урьдчилан тооцоолоогүй зүйл гэдгийг АНУ-д очиж үзсэн хүн бүр мэддэг. Муж бүр өөрийн гэсэн онцлогтой ба татварын хувьтай байдаг ба үнийн шошго дээр заагдаагүй байдаг тул АНУ-д хэдэн жил амьдарсан цагаачдын хувьд ч гэсэн худалдан авалтын бодит дүнг тооцоолоход хэцүү байдаг. Жилд энэ татварыг авдаггүй цөөхөн өдрүүд байдаг бөгөөд энэ үеийг "TAX Holiday" гэж нэрлэдэг байна. Энэ юу болох, хэзээ болдог талаар Leahingram сэтгүүл мэдээлэлжээ.

Татваргүй өдрүүд, Tax Holiday гэж юу вэ?
Жил бүрийн зун зарим муж улсуудын захиргаанаас тодорхой өдрүүдийг зарлан, заагдсан бараа бүтээгдэхүүнүүдийг татваргүй эсвэл татварын хөнгөлөлттэйгөөр худалдаалахыг зөвшөөрдөг ба энэ нь бизнесийн
хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой байдаг. Энэ татварын хөнгөлөлттэй өдрүүдэд томоохон худалдааны байгууллагууд ихэвчилэн оролцдог байна. Гэхдээ ийм өдрүүд болдоггүй муж улсууд байдаг тул таны оршин суугаа муж оролцож байгаа эсэхийг шалгаарай.
Тиймээс энэ үеэр эцэг эхчүүдэд хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг хэмнэлттэй авах, төрөл бүрийн барааг хямд худалдан авч өөрийгөө багахан эрхлүүлээд авах сайхан боломж олддог байна.

Татваргүй өдрүүд хаана, хэзээ болох вэ?

Энэ жил 17 муж энэ санааг шууд дэмжсэн байна. Мөн Аляска, Делавэр, Монтана, Нью Хэмпшир, Орегон гэсэн таван муж хэзээ ч борлуулалтын татвар авдаггүйг бүү мартаарай.

Алабама
- Хэзээ: 7-р сарын 15-17
- Бараа бүтээгдэхүүн: Хичээлийн хэрэгслүүд 50$-аас, ном 20$-оос багаар, компьютерууд 750$-аас, хувцас 100$-аас хямдаар гэх мэт. Дэлгэрэнгүйг тухайн мужийн revenue-гээс үзэх хэрэгтэй.

Арканзас
- Хэзээ: 8-р сарын 6-7
- Бараа бүтээгдэхүүн: 100$ хүртэлх хувцас, гутал, 50$ хүртэл дагалдах хэрэгсэл, зарим хичээлийн хэрэгсэл.

Коннектикут
- Хэзээ: 8-р сарын 14-20
- Бараа бүтээгдэхүүн: Коннектикут нь тус бүр нь 100 доллараас бага үнэтэй хувцас, гутлын борлуулалтыг татвараас бүтэн долоо хоногийн турш чөлөөлнө. Спортын хувцас, тоног төхөөрөмжийг оруулаагүй болно.

Флорида
- Хэзээ: 7-р сарын 1-7, 8-р сарын 25-29
- Бараа бүтээгдэхүүн: Гадна үйл ажиллагаа, зугаа цэнгэлийн үйл ажиллагаа; хувцас, гутал, зарим дагалдах хэрэгсэл, зарим хичээлийн хэрэгсэл, компьютер

Айова
- Хэзээ: 8-р сарын 6-аас 8-р сарын 7 хүртэл
- Бараа бүтээгдэхүүн: 100 доллараас доош үнээр зарагдсан хувцас ба гутал-д татвар авахгүй. Үүнд үүргэвч, цүнх, спортын хувцас хамаарахгүй. Онлайнаар захиалсан зүйлсийн хувьд хүргэлт нь хожимдсон байсан ч татварын хөнгөлөлтийн үеэр төлсөн бол хамаарах ёстой.

Мэриленд
- Хэзээ: 8-р сарын 7-13
- Бараа бүтээгдэхүүн: татварын хөнгөлөлт бас бүтэн долоо хоног үргэлжилнэ.

Массачусетс
- Хэзээ: 8-р сарын 12-13
- Бараа бүтээгдэхүүн: Машин, бензин, моторт завь, хоол хүнс, харилцаа холбоо, тамхи зэрэг бүтээгдэхүүнүүдээс бусад бүх жижиглэнгийн бараа, 2500 доллар ба түүнээс бага үнэтэй.

Миссисипи
- Хэзээ: 7-р сарын 30-31
- Бараа бүтээгдэхүүн: Нэг бүр нь 100 доллараас бага үнэтэй хувцас, гутал. Үүргэвч, цүнх ороогүй болно.

Миссури
- Хэзээ: 8-р сарын 5-7
- Бараа бүтээгдэхүүн: 100 доллараас бага үнэ бүхий хувцас, түүний дотор гутал; нэг худалдан авалт тутамд 50 доллараас ихгүй сургуулийн хэрэгсэл; компьютерийн хангамж 350 доллар ба түүнээс бага; 3500 доллараас бага үнэтэй хувийн компьютерууд.

Шинэ Мексик
- Хэзээ: 8-р сарын 5-7
- Бараа бүтээгдэхүүн: Нэг бүр нь 100 доллараас доош үнэтэй хувцас, гутал; 1000 доллар хүртэлх компьютер; компьютерийн тоног төхөөрөмж - 500 доллар; 30 доллар ба түүнээс бага үнээр хичээлийн хэрэгсэл. Зарим дэлгүүрүүд Нью Мексикогийн татварын хөнгөлөлтөд оролцох шаардлагагүй тул худалдан авалт хийхээсээ өмнө тэднээс асуугаарай.

Охайо
- Хэзээ: 8-р сарын 5-7
- Бараа бүтээгдэхүүн: Нэг ширхэг нь 75 ам.доллараас эхлэх хувцас, нэг ширхэг нь 20 доллараас бага үнэтэй хичээлийн хэрэгсэл, сургалтын хэрэглэгдэхүүн, 20 ам. доллараас эхлэх сургалтын материал.

Оклахома
- Хэзээ: 8-р сарын 5-7
- Бараа бүтээгдэхүүн: 100 доллараас доош үнэтэй хувцас, гутал. Дагалдах хэрэгсэл, спортын гутал, хамгаалалтын хэрэгсэл ороогүй болно.

Өмнөд Каролина
- Хэзээ: 8-р сарын 5-7
- Бараа бүтээгдэхүүн: Хувцас, компьютер, дагалдах хэрэгсэл, хичээлийн хэрэгсэл, компьютер, гэр ахуйн зарим эд зүйлс.

Теннесси
- Хэзээ: 7-р сарын 29-31
- Бараа бүтээгдэхүүн: 100 доллараас бага үнэтэй хувцас; хичээлийн хэрэгсэл, үүнд тус бүр нь 100 доллар ба түүнээс бага үнэтэй урлагийн хэрэгсэл; 1500 доллар ба түүнээс бага үнэтэй компьютерууд; хүнсний бүтээгдэхүүн, хүнсний найрлага, бэлэн хоол; зэвсэг, хамгаалалтын систем.

Техас
- Хэзээ: 8-р сарын 5-7
- Бараа бүтээгдэхүүн: Ихэнх хувцас, гутал, хичээлийн хэрэгсэл, усны хувцас, үүргэвчний үнэ 100$ бага үнийн дүнтэй.

Виржиниа
- Хэзээ: 8-р сарын 5-7
- Бараа бүтээгдэхүүн: Сургуулийн хэрэгсэл тус бүрдээ 20 доллар ба түүнээс бага, хувцас, гутал тус бүр нь 100 доллар ба түүнээс бага, хар салхи, яаралтай тусламжийн хэрэгсэл 60 доллар, генератор 1000 доллар хүртэлх.

Баруун Виржиниа
- Хэзээ: 8-р сарын 7
- Бараа бүтээгдэхүүн: Нэг бүр нь 20 доллараас ихгүй үнэтэй хичээлийн хэрэгсэл; 125 доллар ба түүнээс бага үнэтэй хувцас, гутал; 150 доллар ба түүнээс бага үнэтэй спортын тоног төхөөрөмж, 500 доллар ба түүнээс бага үнэтэй компьютер, таблетуудад татварын хөнгөлөлттэй байна.

Онлайн худалдаа болон Амазон
Энэ жил татварын хөнгөлөлтөд дурлагсдад хэд хэдэн гэнэтийн бэлэг байгаа бөгөөд татварын хөнгөлөлт нь онлайн худалдан авалтад хүртэл хүрээгээ тэлжээ. Энэ жил Амазон хамрагдахаар шийдсэн байна. Амазон дээрх татварын хөнгөлөлттэй өдрүүд нь зөвхөнофлайн боломжтой мужуудад байх юм. Нэмж дурдахад муж бүр өөрийн гэсэн тодорхойлсон бараа бүтээгдэхүүнүүдэд хөнгөлөлт үзүүлж байгаатай ижил хөнгөлөлтөд хамаарах үнийн хязгаар Амазон дээр адил байх болно. Тиймээс худалдан авахаасаа өмнө бүх нарийн ширийн зүйлийг сайтар шалгаж үзээрэй.

Онлайнаар худалдан авалт хийхдээ, хэрэв та татварын хөнгөлөлтийн үеэр захиалгаа өгөөд дараа нь төлвөл татвар үүснэ гэдгийг санах нь зүйтэй бөгөөд хүргэлт нь хожимдсон ч татваргүй өдрүүдэд багтаан бүрэн төлөх ёстой байх нь. Нэмж дурдахад, та хүргэлтгүйгээр өөрөө биечлэн очиж авах захиалга өгөх боломжтой бөгөөд энэ нь хүлээх шаардлага гарахгүй, мөн татвар төлөхгүй байх боломж болно.

Эх сурвалж: www.forumdaily.com

Сүүлд нэмэгдсэн