Anu.mn
Худалдан авахгүйгээр шинэ зүйлтэй болох буюу Buy Nothing хөдөлгөөн гэж юу вэ?

Худалдан авахгүйгээр шинэ зүйлтэй болох буюу Buy Nothing хөдөлгөөн гэж юу вэ?

Fri Jun 02 2023
Худалдан авахгүйгээр шинэ зүйлтэй болох буюу Buy Nothing хөдөлгөөн гэж юу вэ?

2013 онд АНУ-д бий болсон "Юу ч бүү худалдаж ав" хөдөлгөөн сая сая хүмүүсийг нэгтгэдэг. Фэйсбүүк дээр мөн олон мянган бүлгүүд бий. Энэ хөдөлгөөний талаар “Америкийн дуу хоолой” агентлаг мэдээлэв.

Хелен бол, Buy Nothing хөдөлгөөний гишүүн бөгөөд гишүүд өөр хоорондоо хэрэглэхгүй зүйлс, бүр цоо шинэ юмаа ч солилцож, хуваалцдаг фэйсбүүкийн хаалттай бүлэгт байдаг. Тэрээр, -“Би буйдан, кофены ширээ, таваг, гал тогооны хэрэгсэл зэрэг бүх зүйлээ үнэгүй авсан. Эдгээр нь хүмүүсийн хэрэглэж байсан, тэдэнд хэрэггүй болсон зүйлс.Миний гэрт байгаа зүйлсийн 95% нь энэ бүлэг болон бусад ижил төстэй бүлгүүдээс авсан зүйлс.Би үргэлж хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээж чаддаггүй байсан ч их азтай, санамсаргүй байдлаар сонгогдчихдог байсан.Би энэ газар нүүж ирэнгүүтээ норовирусын халдвар авч, өвчтэй байхдаа хэрэгтэй эм, зарим хүнсний зүйлээ авчирмагц,төлбөрийг нь төлнө гэж группт бичээд нэг цаг хүрэхгүй хугацаанд надад хэрэгтэй бүх зүйл бэлэн болж байсан. Бараг гэр бүл шиг ” гэж Хелен Авалон ярьж байв.

Мөн, ямар нэг зүйл хандивлахыг хүссэн хүмүүс группт зар бичдэг. Дүрмээр бол тухайн зүйлийн дор хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээсэн хүн нь авдаг. Гэхдээ заримдаа админууд олон хүсэлттэй зүйлсийг сугалаагаар хэн авахыг нь шийддэг. Тодорхой бүс нутгийн Buy Nothing бүлэгт нэгдэхийн тулд тухайн бүс нутагт амьдрах ёстой байдаг. Хэрэв нэг бүлэг мянга гаруй хүнтэй бол, хүн бүр бие биенээ таньдаг, бие биедээ туслахыг хүсдэг жижигхэн нийгэмлэгийн хэмжээнд байлгаж, дулаан харилцаа үүсгэхийн тулд 2 хуваахыг хичээдэг байна.

Buy Nothing төслийг 2013 онд, хүмүүсийн хэт их хэрэглээний асуудалд санаа зовдог,Ребекка Рокфеллер, Лизель Кларк гэдэг, Вашингтон мужийн иргэн хоёр найз бүсгүйчүүд үүсгэн байгуулжээ. Одоо тус хөдөлгөөн долоон сая гаруй гишүүнтэй. Гол дүрэм нь, аливааг зарж борлуулахыг хориглодог. Мөн, хэрэглэдэггүй юу ч байсан бүх зүйлийг группт өгч болдог байна. -“Бүр даршилсан өргөст хэмхний шүүс хүртэл өгөхөөр тавьж байсан. Гэтэл үүнийг 4 хүн авахаар өрсөлдсөн. Хэн нэгэнд хэрэггүй зүйл, бусдад хэрэгтэй байдаг гэдгийг харуулах наад захын жишээ гэж Buy Nothing группын админ, модератор Каролин Мураскин ярьжээ.

Мөн группын админууд өөр өөр орлоготой, өөр өөр хүрээллийн хүмүүсийг нэгтгэхийг хичээдэг. -“Бид бүлгийг, тусдаа байшинд амьдардаг хүмүүс, орон сууцны цогцолборын оршин суугчид, оюутны байрууд гэх мэтээр аль болох өөр өөр төрлийн орон сууцыг хамруулан бүрдүүлж, эдийн засгийн янз бүрийн үзүүлэлт бүхий бүсүүдийг холбож өгөхийг хичээдэг” гэж Мураскин тайлбарлаж байв. Түүнчилэн, Каролин, өөрөө бүлгээр дамжуулан олон зүйлийг авч, мөн өгч байснаа, -“Хүүхдүүдийн маань ихэнхи тоглоом бүлгийнх. Хүү маань тоглоод уйдахаар нь дараагийн хүмүүст санал болгож бид ч бас өгдөг. Одоо сэтгүүл, хувцас хандивлахаар бэлдэж байна. Ихэнхдээ би зүгээр л үүдний тавцан дээр юмаа үлдээдэг.Оролцогчид аливаа зүйлийг хандивлаж, хэрэглээгээ багасгаж хэмнэж, сайн үйлс бүтээдэг нь урам зориг өгдөг" гэж ярьжээ.

Социологич Гаэль Барген-Дарригес, - "Хүмүүс хуучин, шинэ, бусдад өгөхөд бэлэн маш олон зүйлтэй байгаа нь хэрэглээний соёлын үр дүн. Эдгээр бүлгүүд хүмүүсийг хэт их хэрэглээнээс үүдэлтэй илүү зүйлсээсээ ашиг тустайгаар ангижрахад тусалдаг сайн үйлстэн юм. Хүмүүс илүүдэл зүйлсээ солилцож, бие биедээ талархаж байгааг хараад “сайн хүмүүсийн нийгэмлэг”-т харьяалагдаж буйгаа мэдэрч, сайхан сэтгэл төрдөг. гэж бичжээ.

Сүүлд нэмэгдсэн