Anu.mn
Христийн шашин АНУ-д тэргүүлэх байр сууриа алдаж байна: Удахгүй олонхийн шашин байхаа боли ...

Христийн шашин АНУ-д тэргүүлэх байр сууриа алдаж байна: Удахгүй олонхийн шашин байхаа болино.

Fri Sep 30 2022
Христийн шашин АНУ-д тэргүүлэх байр сууриа алдаж байна: Удахгүй олонхийн шашин байхаа болино.

Энэхүү судалгаа нь "өөрчлөгдөн шилжих" хурдыг тус тусад нь илэрхийлдэг дөрвөн таамаглалын хувилбарыг загварчилсан бөгөөд Pew Research Center-ээс "хүний ​​өсч байсан үеийн шашин шүтлэг (хүүхэд байхдаа) болон одоогийн шашин шүтлэг (насанд хүрсэн) хоорондын өөрчлөлт"  дээр үндэслэн тодорхойлсон байна.

Pew Research Center-ийн загварууд нь, шилжих хурд өөрчлөгдөхгүй байх хувилбар, шилжих хурд нэмэгдэх хоёр хувилбар, шилжих хурд бүрэн зогсох өөр нэг хувилбарыг авч үздэг. Өөрсдийгөө агностик, атеист эсвэл ямар нэгэн шашин шүтдэггүй гэж тодорхойлсон америкчуудын тоо 1990-ээд оноос хойш огцом өссөн гэж судалгааны төвийнхөн үзэж байна.

Судалгааны хувилбарууд нь, 2020 оны үндэстний шашны бүтэц дээр тулгуурласан бөгөөд Pew Research Center-ийн мэдээлснээр: Америкчуудын 64% нь Христийн шашинтнууд, 30% нь ямар ч шүтлэггүй (атейст, агностикууд болон ямар нэгэн шашин шүтдэггүй хүмүүс), 6% нь бусад шашиныхан байсан байна. Харин 2070 он гэхэд дөрвөн хувилбарын гуравт нь, Христийн шашинтнууд тус улсын хүн амын 50 хүрэхгүй хувийг бүрдүүлнэ гэсэн таамаг гарчээ.

Хувилбар №1: Христийн шашинтнууд олонхи байхаа больж, олон талт байдал хэвээр байна

Энэ хувилбараар:  Америкийн залуу үеийнхэн (15-29 насны) сүүлийн жилүүдийн адилаар Христийн болон бусад шашныг орхиж, хурдтайгаар нэгднэ. Христэд итгэгчдийн эзлэх хувь үе бүрт буурч, 2060 он гэхэд 50%-иас доошилж, 2070 он гэхэд 46%-д хүрнэ. Гэсэн  ч тэд тус улсын хамгийн том шашны бүлгийг төлөөлнө. 2070 он гэхэд бусад шашны төлөөлөгчид хүн амын 13% хүртэл өсөх бол энэ хувилбараар АНУ-ын хүн амын 41% нь ямар ч шашин шүтлэггүй болно.

Хувилбар №2: 2070 он гэхэд АНУ-ын хүн амын бараг тал хувь нь шашин шүтлэггүй  болно.

Залуу Америкчууд энэ хувилбарт үе болгонд аажмаар Христийн шашнаас холдно. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам " өөрчилөгдөн шилжих" хурд саардаг. 2050 он гэхэд Христэд итгэгчдийн тоо хүн амын 50%, 2070 он гэхэд 39% хүртэл буурна. Ямар ч шашин шүтдэггүй америкчуудын эзлэх хувь 2070 он гэхэд 48%, Христийн бус шашинд харьяалагддаг АНУ-ын оршин суугчдын хувь 12% болж өснө.

Хувилбар №3: АНУ 2070 он гэхэд ихэнх хүн ам шашин шүтлэггүй болно

Энэ хувилбарт 2070 он гэхэд америкчуудын 52% нь ямар ч шашин шүтлэггүй болж "шилжих" хурд нь тогтмол өснө. Христийн шашинтай америкчуудын эзлэх хувь 35% болж буурч, Христийн бус шашинд харьяалагддаг хүмүүсийн эзлэх хувь 12% болно.

Хувилбар №4: 2070 он гэхэд Христийн шашинтнууд багахан зөрүүгээр дийлэнх хувь эзэлдэгээ хадгална

Сүүлийн үеийн чиг хандлагад үндэслэсэн энэхүү хувилбар нь 2020 оноос хойш америкчууд шашнаа орхихоо болино гэж таамаглаж байсантай зөрж байгаа тул бодит бус харагдаж байна. Гэсэн ч Pew Research Center-ийн мэдээлснээр 2070 он гэхэд нэг үеийн христийн шашинтнууд нас барснаар Христэд итгэгчдийн тоо 10% -иар буурах болно. Шашин шүтдэггүй хүмүүс тус улсын хүн амын 34%, бусад шашны төлөөлөгчид 12% байх болно гэжээ.

Эдгээр хувилбаруудын аль нь хамгийн их магадлалтай вэ

Pew Research Center-ийн мэдээлсэн 2050 он гэхэд Христийн шашинтан хүн амын дунд эзлэх хувь 50%-иас буурч, 2070 он гэхэд 39%-д хүрэх “Хувилбар №2” нь, АНУ-ын хүн ам зүйн үе дамжсан чиг хандлага үргэлжилбэл юу болохыг хамгийн сайн харуулж байгаа аж.

Дэлхийн олон арван улс орны тоо баримтаас харахад 30-аас 49 насны Христ итгэлээр хүмүүжсэн гэж мэдээлсэн хүмүүсийн дийлэнх нь Христэд итгэгч хэвээр байгаа нь Pew Research Center-ийн судалгаагаар харагдсан бөгөөд эдгээр улсуудад Христэд итгэгчдийн эзлэх түвшин 50 хувиас доош буугаагүй гэсэн үг юм . Хувилбар №2 нь, АНУ-ын хүн амын дунд 50%-с дээш хувийг эзэлдэг христ итгэгчид, энэхүү итгэлээ хадгалж буй байдал дээр хадгалалтын түвшинг загварчилсан аж.

Pew Research Center, дээрхи хувилбар бүр нь хүн ам зүйн өнөөгийн чиг хандлага буюу шилжилт хөдөлгөөн, төрөлт, нас баралтыг тогтмол хэвээр байна гэж үздэг хандлага дээр таамаг дэвшүүлсэн гэж мэдэгджээ.

Сүүлд нэмэгдсэн