Anu.mn
Хоёр орос хүн дайчилгаанаас зугтан Аляскад завиар иржээ

Хоёр орос хүн дайчилгаанаас зугтан Аляскад завиар иржээ

Sat Oct 08 2022
Хоёр орос хүн дайчилгаанаас зугтан Аляскад завиар иржээ

Оросын хоёр иргэн Сент-Лоуренс (Аляска) аралд, дайчилгаанаас мултрахын тулд Чукоткоос завиар ирсэн талаар Alaskas News Source бичжээ.

"Одоо Оростой хурцадмал байдалтай байгаа энэ үед, ийм зүйл болсныг сенатор Салливан Дотоодын аюулгүй байдлын газарт мэдэгдсэн бөгөөд гааль, хил хамгаалах байгууллагаас эдгээр хүмүүсийг АНУ-д нэвтэрч болох эсэхийг тогтоох үйл ажиллагаа явуулж байна" гэж сенатор Дан Салливаны төлөөлөгч мэдэгдэлдээ дурджээ.

Тэдгээр хүмүүс Оросын зүүн хойд хэсэгт орших Эгвекинот гэдэг газраас дайчилгаанаас зугтахын тулд завиар явж, далайгаар 300 миль (482 км) замыг туулж Гамбеллд ирснээр саатуулагдсан. Эдгээр хоёр хүн Анкорижид байгаа бөгөөд холбооны эрх баригчид тэднийг шалгаж байна. Бид ийм хүмүүсийн байнгын урсгал болно гэж бодохгүй байна. Энэ нь онцгой тохиолдол байх" гэж Амбан захирагч Майк Данливи  ярьжээ.

Мөн Сенатч Лиза Мурковски, Дэн Салливан нар Оросууд хоёулаа АНУ-аас орогнол хүссэн гэж мэдэгдээд, энэ үйл явдал, Оросын ард түмэн Путины түрэмгийллийг дэмжихгүй байгааг мөн Аляск Оростой ойр оршдог тул манай муж АНУ-ын үндэсний аюулгүй байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг тодорхой харууллаа. “Холбооны эрх баригчдаас хариу шийдвэр  ирээгүй" байна.  Гааль, хилийн хамгаалалтынхан хэргийн газарт хүрэхийн тулд 750 миль (1200 км) зайд эргийн хамгаалалтын онгоц илгээх шаардлагатай болсон зэрэг цаг, хөрөнгө зарсан нөхцөл байдал нь Америкийн Арктикийн аюулгүй байдалд анхаарч, хүн хүч нэмэгдүүлэх шаардлагатай байгааг харуулж байна." гэж ярьсныг КТОО сайт нийтэлсэн байна.

Сүүлд нэмэгдсэн