Anu.mn
Хоёр энгийн зүйлс найрлагадаа агуулсан “Эрүүл Кола”-г хийх арга ТикТок дээр эрчтэй тарж ба ...

Хоёр энгийн зүйлс найрлагадаа агуулсан “Эрүүл Кола”-г хийх арга ТикТок дээр эрчтэй тарж байна

Sun Jun 12 2022
Хоёр энгийн зүйлс найрлагадаа агуулсан “Эрүүл Кола”-г хийх арга ТикТок дээр эрчтэй тарж байна

Хоёр энгийн зүйл найрлагадаа агуулсан “кола”-гийн илүү эрүүл хувилбарыг хийх арга TikTok-ийн хэрэглэгчидийн дунд тренд болон эрчтэй тарж байна. Энэ ундааг хэрхэн бэлтгэх талаар Insider нийтлэжээ.

Энэхүү шинэ ундаанд хандах хандлага, хэрэглэгчдийн дунд янз бүр байгаа бөгөөд зарим нь энэ ундааг ихэд сонирхож, зарим нь тийм ч их дуртай бишээр хүлээж авч байгаа гэнэ. Энэ ундааг хийхэд, бальзамын цуу (чихэрлэг бараан өнгөтэй Итали цуу) ба хийжүүлсэн ус (натри бикарбонат, кальци, хлорид, магни, сульфат, калийн ионуудын өндөр агууламжтай байгалийн хийжүүлсэн ус) гэсэн хоёр энгийн зүйл ордог байна.

TikTok хэрэглэгч Аманда Жонс бальзамын цууг гуава жимсний амттай хийжүүлсэн устай хольж, уг ундаа нь "Яг Кока-Кола шиг" амттай болсон тухай бичлэгтээ нийтэлжээ. Тэрээр “Энэ нь таны эрүүл мэндэд сайн бөгөөд ашигтай” хэмээн бичлэгийнхээ үед хэлсэн байна. Одоогоор уг видеог 6 сая гаруй хүн үзсэн бөгөөд хандалт нь өссөөр байна. Аманда энэ жорынхоо санааг өөрийн дасгалын багштайгаа холбон тайлбарлаад, “Эрүүл кола"-г дурын хийжүүлсэн ундаанд багахан хэмжээний бальзамын цуу хольсноор “кола”-ны амт гарсан гэжээ.

Хоолны сэдэвтэй бичлэг хүчээ авах нь Тиктокийн хувьд шинэ зүйл биш юм. Өнгөрсөн жилийн тренд нь Squid Gamе цувралаас олон тэрбум хүмүүс, Далгона буюу хайлуулсан элсэн чихэр ба хүнсний содоор хийдэг Солонгос чихрийг хийх санаа байсан билээ.

Долоо хоног хүрэхгүй хугацаанд энэхүү шинэ ундааны бичлэг #healthycoke гэсэн хаштаг дор 20 сая гаруй хандалт авч, 40,000 хүн хуваалцжээ. Мөн олон алдартай блогчид Жонстой хамтарч, өөрсдөө энэ ундааг хийхийг хичээж буй бичлэгүүдээ тавьж байна.

ТикТок дээр @healthylittlepeach гэх нэрээр олны танил болсон хоолны блогчин Эшли МакКрэй-Мак ч мөн энэ ундааг туршиж үзсэн бөгөөд бальзамын цуу хэт их нэмэхгүй байхыг зөвлөөд "Энэ бол сайхан амттай, миний шинэ ундаа" гэсэн бол, зарим Tiktok хэрэглэгчид энэ амтыг тааламжгүй гэж үзсэнээ илэрхийлж байгаа юм. Тикток дээр @chicago.dietian гэгддэг, Самаар Куллаб шинэ ундааг "жигшмээр, заваан зүйл" гэж нэрлэжээ.

Шинэ ундааг тойрсон шуугиан TikTok-оос хальж, үндэсний телевизээр хүртэл гарсан бөгөөд NBC-ийн "Өнөөдрийн шоу" нэвтрүүлгээр, хөтлөгч Хода Котб, Женна Буш Хагер нар, алдартай ундааны энэ хувилбарыг амсаж үзээд амт нь таалагдсангүй гэж байв.

Жич:Бальзамын цуу /balsamic vinegar/- Анх Италид бүтээгдсэн, усан үзмээр хийсэн чихэрлэг исгэлэн амтлагч. Хүнсний цууны дунд хамгийн боловсронгуй, амтаар баялаг, мөн өндөр үнэлэгддэг, "цуу" нэртэй ч бэлтгэсэн арга барилаараа энгийн хүнсний цуунаас эрс ялгаатай. АНУ-д бальзамын цууг наргил мод, инжир, мандарин, хар үхрийн нүд, какао шош зэргээр үйлдвэрлэдэг байна.

Image

Эх сурвалж: forumdaily.com

Сүүлд нэмэгдсэн