Anu.mn
Хоёр чиглэлийн шилжилт хөдөлгөөн: Хууль бус цагаачид АНУ руу дүрвэж байхад, ихээхэн хэмжээ ...

Хоёр чиглэлийн шилжилт хөдөлгөөн: Хууль бус цагаачид АНУ руу дүрвэж байхад, ихээхэн хэмжээний америкчууд Мексикт амьдрахаар нүүж байна

Tue Nov 08 2022
Хоёр чиглэлийн шилжилт хөдөлгөөн: Хууль бус цагаачид АНУ руу дүрвэж байхад, ихээхэн хэмжээний америкчууд Мексикт амьдрахаар нүүж байна

Мексикийн нутаг дэвсгэрт амьдрахын тулд, америкчууд олноороо өмнөд хилийг давж байна гэж шинэ тайланд дурджээ. Мексикийн Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр оны эхний есөн сарын байдлаар АНУ-ын 8,000 гаруй иргэн Мексикт түр оршин суух виз авсан нь 2019 оны мөн үеийнхээс 85 хувиар өссөн байна. Энэ нь 2010 онд статистик мэдээ гаргаснаас хойшхи эргэх шилжилт хөдөлгөөний хамгийн өндөр хувь юм.

Мехико хот нь АНУ-ын өмнөд зүг рүү чиглэсэн олон иргэдийн зорьдог газар бөгөөд 1,619 хүн буюу 19% нь энэхүү нийслэлийг, Пуэрто Валларта, Канкун зэрэг Мексикийн алдартай амралтын газруудаас илүүд үздэг байна. Эдгээр бүх шилжилтүүд түр зуурын биш байгаа нь сонирхолтой юм. Мексикт байнгын оршин суух зөвшөөрөл авсан АНУ-ын иргэдийн тоо 2019 онтой харьцуулахад 48 хувиар өссөн, оны эхний есөн сарын байдлаар нийт 5418 америк хүн байнгын оршин суух статустай болсон гэж тус яамны тайланд дурджээ.

Мексикт суурьших хүсэлтэй гадаадын иргэд орлогын шаардлага, ажил олгогчийн ивээн тэтгэгч, гэр бүлийн харилцаа зэрэг хэд хэдэн шалгуурыг хангасан байх ёстой бөгөөд Мексик улс нь, гадаадын түр зочдод зургаан сар хүртэл оршин суухыг зөвшөөрдөг.

Гэвч Мехико хотын удирдлагууд, нөхцөл байдлыг зохицуулах зорилгоор Airbnb-тэй хамтран ажиллаж, өмнөд рүү нүүн ирж буй “гринго” нарын тоо нэмэгдэж байгаад санаа зовохгүй байгаа бололтой. Мехико хотын дарга Клаудиа Шейнбаум, Airbnb-ийн хэлэлцээрийн талаар зарлахдаа, гадаадын иргэд, ялангуяа зайнаас ажиллах дижитал ажилтнуудын шилжилт хөдөлгөөн үргэлжлэх нь, жуулчдын очдоггүй хотын зарим хэсэгт ашигтай байх болно гэж мэдэгджээ. Гэхдээ хотын бусад хүмүүс, COVID-19 тахлын дэгдэлттэй холбоотойгоор хүн амын шилжилт хөдөлгөөнд санаа зовниж байна.

Орон нутгийн үл хөдлөхийн зарим түрээслэгчид Мехико хотод ирж буй америкчуудын урсгалыг "түрэмгий аялал жуулчлал" гэж нэрлэсэн бол, “Эрхэм хүндэт дижитал нүүдэлчид. Песогоор орлого олоход Мексик хямдхан биш. Таны Instagram-д нийцсэн амьдралын хэв маяг манай гэрийг сүйтгэж байна. Мехико хотыг колоничлохоо зогсоо." гэж Instagram-д бичсэн байна.

Энэхүү үйл явдал нь АНУ, Мексикээс тус улсад хууль бусаар нэвтэрч буй Испани цагаачдын урсгалтай тэмцэж байгаа энэ үетэй зэрэгцэн өрнөж байна. Өнгөрсөн долоо хоногт Техас мужийн Эль Пасо хотын хил рүү хэсэг мексик цагаачдыг нэг хүн өдөөн турхирсаны улмаас хүчээр дайран орохыг завдсан юм.

Цагаачдын хямрал Big Apple-д ч нөлөөлсөн бөгөөд хотын дарга Эрик Адамс, цагаачдын шилжилт хөдөлгөөнийг зохицуулахаар, майхан хотуудын барих ажлыг удирдаж байна.

Сүүлд нэмэгдсэн