Хорт хавдрын шинэ эмчилгээ: 28 хоногийн хугацаатай эмчилгээ нь өвчтөний лимфома буюу тунгалгийн хорт хавдрыг эдгээжээ.
Fri Aug 05 2022
2021 оны 6-р сард энэхүү хорт хавдрын шинэ эмчилгээг хийлгэсэн анхны өвчтөн амжилттайгаар эдгэрсэн гэж BGR мэдээлэв. Өвчтөн Жон Хорнсби нь арав гаруй жилийн өмнө Ходкины бус лимфоматай гэж оношлогдож байжээ. Арван жилийн турш эмчилгээ хийсний дараа Доктор Жим Эсселл, Ходкины бус лимфома(non-Hodgkin's lymphoma)-ын эсрэг чиглэсэн эмнэлзүйн туршилт хийхийг санал болгоход Хорнсби зөвшөөрснөөр үр дүн нь гайхалтай болжээ.
Хорт хавдрын энэ шинэ эмчилгээ нь 10 жил хорт хавдарын эмчилгээ хийлгэж, тэмцэж ирсэн энэ өвчтөнийг эдгээсэн ба Жон Хорнсби жил гаруйн хугацаанд хорт хавдраас ангид байна. Амьдрал өөрчилхүйц хорт хавдрын шинэ эмчилгээ нь Ходкины бус лимфомд илүү чиглэсэн эмчилгээг санал болгодог бөгөөд хавдрыг устгахад тусалдаг Т эсүүдийг гол бай болгон ажилладаг ба өвчтөнд хор хөнөөл учруулахгүйгээр хавдрыг устгадаг байна.
Мөн энэ арга нь ердийн хими эмчилгээнээс хамаагүй илүү зорилтот арга юм. Эмчилгээний клиник туршилт 2021 оны 6-р сард дууссан бөгөөд эмчилгээ нь зөвхөн 28 хоног явагддаг юм. Мөн анхны туршилтаас хойш 12 сарын турш эмчилгээний үр дүн нь үнэхээр гайхалтай сайн байгаа тул судлаачид хоёр дахь шатны эмнэлзүйн туршилтыг явуулахаар бэлтгэж байна.
Хорт хавдрын шинэ эмчилгээний хоёр дахь туршилтад илүү олон өвчтөн хамрагдах бөгөөд энэ нь үр дүнтэй эмчилгээг өргөжүүлэх боломж олгохын зэрэгцээ эмчилгээ нь өөр өөр хүмүүст, янз бүрээр нөлөөлөх эсэх, бие мах бодь, нас хүйсний хамаарал гарах эсэх талаар илүү их мэдээлэл авчрах тул энэ нь маш чухал байгаа юм.
Ходкины бус лимфома зэрэг хорт хавдрын шинэ эмчилгээг олох нь судлаачдын хувьд байнгын сорилт байсаар ирсэн. Хорт хавдрын энэхүү шинэ эмчилгээний үр дүн, амжилтыг харах нь сэтгэл хөдөлгөм зүйл юм. Гэсэн хэдий ч эмчилгээний талаар бидэнд мэдэхгүй зүйл байсаар байгааг тэмдэглэх нь зүйтэй. Эмчилгээний нэмэлт эмнэлзүйн туршилтууд нь өвчтөнд өөр ямар нөлөө үзүүлж болохыг судлаачдад илүү сайн ойлгоход тусална.
Хэрэв эдгээр үр дүн нь өвчтөн Хорнсбигийнх шиг амжилттай болвол, хорт хавдрын эмчилгээнд илүү өргөн хүрээтэй ашиглах боломж гарна гэсэн үг юм. Энэ эмчилгээний хувилбарыг хүмүүст аль болох хүртээмжтэй болгосноор шууд утгаараа үхэл ба амьдралыг шийднэ гэж үзэж байна.
Эх сурвалж: forumdaily.com








