Хорин муж Байдены эсрэг, цагаачдад зориулсан parole програмыг цуцлахыг шаардаж нэхэмжлэл гаргав
Fri Jan 27 2023
20 муж улс, Байдены улс орныхоо хямралаас зугтсан АНУ-д нэвтрэхийг хүссэн цагаачдад зориулсан шинэ parole хөтөлбөрийг хүчингүй болгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж Documented. мэдээлэв.
Бүгд найрамдах нам тэргүүлдэг 20 муж, тэр дундаа Техас, Флорида зэрэг мужууд дайн, хямрал, ядуурлаас зугтсан, Куба, Гаити, Никарагуа, Венесуэлийн дүрвэгсдэд АНУ-д хууль ёсны дагуу нэвтрэх боломжийг олгодог өршөөлийн хөтөлбөрийг зогсоохыг Техасын шүүгчээс хүсч нэхэмжлэл гаргасан байна.
Ерөнхийлөгч Байден энэ сарын эхээр хилийн аюулгүй байдал, хууль сахиулах асуудлаар үг хэлэхдээ Куба, Гаити, Никарагуа, Венесуэл гэсэн дөрвөн улсад зориулан parole хөтөлбөрийг зарласан. Энэ хөтөлбөр нь, эдгээр дөрвөн орноос сар бүр 30,000 цагаачийг АНУ-д нэвтрэх боломжийг олгож, Нийгмийн эрүүл мэндийн бодлогын 42-р зүйлийн дагуу бусад улсын цагаачид болон орогнол хүсэгчдийг Мексик рүү буцаах аж. Эдгээр дөрвөн орноос сар бүр зөвшөөрөгдсөн хэмжээнээс хоёр дахин илүү олон хүн ирж байгаа нь, тооноос илүү гарсан олон хүнийг мөн хх буцаахад хүргэх юм.
Шүүхийн нэхэмжлэлд, мужууд Байдены засаг захиргаанд ийм өршөөлийн хөтөлбөрийг санал болгох "шалтгаан байхгүй" мөн "хуулийн хязгаарлах гурван хүчин зүйлийг хангаагүй", "Энэ нь яаралтай хүмүүнлэгийн шалтгаан биш, олон нийтэд төдийлөн ашиг тус өгөхгүй" гэж мэдэгджээ.
АНУ-д орогнол хүсэгчид амьдралаа эхнээс нь эхлүүлж, дутагдалтай ажлын байрыг дүүргэж хөл дээрээ босохын тулд хөдөлмөрлөж, энэ үедээ ажлын зөвшөөрөл нь хойшлогдох зэрэг шинэ сорилтуудтай тулгарч байдаг. АНУ-ын Хөдөлмөрийн яамны тэргүүн Мартин Уолш хэлэхдээ, цагаачлал нь АНУ-ын ажиллах хүчний хомсдолыг шийдвэрлэх гол түлхүүр бөгөөд цагаачлал удааширч байгаа нь эдийн засагт заналхийлж байгаа бөгөөд одоогоор ажлын байр байгаа ч тэднийг нөхөх хангалттай хүн байхгүй гэж мэдэгдсэн байна.
Нэхэмжлэл гаргасан мужууд, Техас мужийн Виктория дүүргийн өмнөд дүүргийн шүүгчээс өршөөлийн хөтөлбөрийг "хууль бус болгон цуцлах" хүсэлтийг гаргаж байна.
Дөрвөн орныг хамарсан энэхүү хөтөлбөрийг муж улсууд эсэргүүцэж байгаа бөгөөд, харин Украин, Афганистанаас ирсэн хүмүүсийг АНУ-д нэвтрэхэд ямар ч хууль ёсны арга хэмжээ авалгүйгээр үүний ижил хөтөлбөрийг ашиглаж байсан юм. Ийнхүү Байдены засаг захиргааны parole программын эсрэг анхны томоохон шүүх хурал болох бөгөөд Виктория муж дах бүх иргэний хэргийг хүлээн авдаг Трампаас томилогдсон шүүгч Дрю Типтонд уг хэрэг очих бололтой.








