May
8
2025
Anu.mn
Мэдээ
Холливудад гоо сайхны мэс засал эхэлсэн үе болон мэс засал хийлгэсэн одууд
Холливудад гоо сайхны мэс засал эхэлсэн үе болон мэс засал хийлгэсэн одууд
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Холливудад гоо сайхны мэс засал эхэлсэн үе болон мэс засал хийлгэсэн одууд
Photo: Shutterstock

Өнөө үед мөнгөтэй л бол, гоо сайхны мэс засал хийлгэх нь шүд хийлгэхээс амархан болсон. Бүх улс орнууд, батлагдсан, алдартай, стандарттай болж, царай төрхийг засах чиглэлээр мэргэшсэн гэж Yandex.Zen дээр Dombusin.ru сувгийн зохиогч бичжээ.

Гэхдээ дөчөөд жилийн өмнө буюу 1940-1950-иад онд энэ төрлийн технологийн талаар ярих нь битгий хэл, гоо сайхны мэс засал хийлгэх нь өндөр эрсдэлтэй ажилбар байсан ажээ. Гэвч, Холливудын алтан үеийн олон одод энэ эрсдэлийг үүрч, одооны түгээмэл мэс заслуудын анхдагч болсон юм.

Мэрилин Монро, Элизабет Тэйлор нарын эрин үеийн гоо сайхны мэс засалд хандах хандлага нь өнөөгийнхөөс эрс өөр байв. Өнөө үед нүүрний хэлбэрийг цогцоор нь нэг дор өөрчилдөг бол, тэр үед хүний ​​зарим нэг гажигийг засдаг байв. Түүгээр ч барахгүй, хөндлөнгийн оролцоо бараг л радикал байсан тул, олон оддыг гоо сайхны мэс засал хийлгэсэн эсэх талаар одоо ч маргаан байсаар байдаг.

Мэс заслын эмч нар, 19-р зуунд тэмбүүгийн улмаас унасан хамрыг гарын эдийг ашиглан нөхөн сэргээх стандарт гарч ирэхэд эд шилжүүлэн суулгах мэс засал хийж сурсан. "Никийн клиник" цувралыг үзсэн хэн бүхэн энэ аймшигт үйл явц хэрхэн өрнөснийг ойлгосон байх. Ийнхүү нүдэнд харагдах сорви үлдээлгүй хамрын мэс засал хийх технологийг 1880-аад онд зохион бүтээжээ. Гэхдээ нүүрний мэс заслын хөгжилд Дэлхийн нэгдүгээр дайнд оролцсон мэс засалчид, нүүрний шархны үр дагаврыг засах арвин туршлага хуримтлуулсан нь, хамгийн том түлхэц болсон. Мэдээжийн хэрэг, антибиотикийн эрин үеэс өмнө, бүх пластик мэс засал нь эр зоригийн адал явдалтай дүйцэхүйц, хатуу заалтын дагуу хийгддэг эсвэл үйлчлүүлэгч өөрөө айдас, эрсдэлээ даадаг эргэлзээтэй ажилбар байжээ.

Холливудын алтан үеийн одод орчин үеийнхээс ялгаатай нь, хагалгаануудаа сайтар нуудаг байсан бөгөөд зөвхөн хамгийн мэдэгдэхүйц зүйл эсвэл мэс засалчдын бүтэлгүйтлээс л ямар жүжигчид гоо сайхны мэс засал хийлгэсэн болохыг мэдэж болдог байв.

Дайны өмнөх үеийн гоо сайхны мэс заслын хамгийн алдартай бүтэлгүйтэл бол кино жүжигчин Мэри Пикфорд байсан юм. Тэрээр хөгшрөлт, үрчлээсээс маш их айдаг байсан (жүжигчин бүсгүйн дүрүүд нь залуу, алтан үстэй гоо үзэсгэлэнгийн дүрүүд байсан тул, түүний насанд хүрсэн баатруудыг үзэгчид хүлээн зөвшөөрдөггүй байсан) тэрээр нэлээд залуу насандаа мэс засал хийлгэхээр шийджээ. Мэс засал амжилтгүй болж, нүүрний мэдрэл нь гэмтсэн тул Пикфорд нүүрний булчингаа хөдөлгөх чадвараа алдаж, инээмсэглэхэд нь хүндрэлтэй болжээ. Энэ нь түүнийг дөчин настайдаа киноны карьераа дуусгах гол шалтгаан болсон юм.

Марлен Дитрих ийм эрсдэлтэй арга хэмжээ аваагүй. Тэр үсэндээ нуусан зориулалтын наалт ашиглан нүүрнийхээ арьсыг чангалдаг байжээ. Гэхдээ Марлен, хацар шанаагаа улам тодруулахын тулд хэд хэдэн шүдээ авахуулсан бөгөөд энэ нь түүний хижээл үед нь их нөлөөлж, түүний хуучин алдартай товгор хацрын яс нь унжсан хацар болж хувирсан ажээ.

Эрэгтэйчүүд мөн, төлөөлөгчдийнхөө засуулахыг зөвлөсөн зарим дутагдлыг засахаар шийдэж, Кларк Гэйбл, Рудольф Валентино нар хэт дэлдэн чихээ засуулах мэс засал хийлгэсэн. Дуучин Дин Мартин хамартаа гоо сайхны мэс засал хийлгэж нарийсгуулсан бөгөөд дуучин шинэ хамартаа маш их сэтгэл хангалуун байсан нь түүний царайг илүү эрхэмсэг болгосон ажээ.

Хэдэн жилийн өмнө Мэрилин Монрогийн рентген зураг дуудлага худалдаан дээр гарч ирсэн. Тэр нас барахынхаа өмнөхөн зураг авалтын үеэр нүүрэндээ гэмтэл авч, мэс засал хийлгэсэн. Эмнэлгийн нууцын хүчинтэй тавин жил нь өнгөрч, эдгээр зургуудыг нийтлэх боломжтой болсон бөгөөд Монро дор хаяж хоёр гоо сайхны мэс засал хийлгэсэн нь илэрчээ. Мэрилин Монрогийн дүр төрх бүхэлдээ, 20-р зууны Фокс студийн төсөл байсан гэж хэлэх ёстой. Жүжигчин бүсгүйн дүр дээр стилистууд, хувцасны дизайнерууд, дасгалжуулагчид, хоол тэжээлийн мэргэжилтнүүдийн бүхэл бүтэн баг ажиллаж, тэрээр студийн шинэ бэлгэдлийн нэг болж байсан юм.

Монрогийн гадаад төрхөнд бага зэргийн дутагдал байсан бөгөөд үүнийг нь арилгаж, дүр төрхийг нь сайжруулах ёстой байснаас хэт том, унжсан хамрын үзүүрт нь мэс засал хийлгэж, эрүүний ясыг нь засах суулгац суулгаж, илэрхий, гоёмсог болгосон ажээ.

Монрогийн эрүүний суулгацыг 1950-иад оны шинэлэг технологийг ашиглан мөгөөрс болон хуванцар ашиглан хийсэн. Жүжигчин нас барахынхаа өмнөхөн мэс засалчтайгаа зөвлөлдөн, найман жилийн өмнө хийлгэсэн эрүү нь хэлбэрээ алдаж байгаад санаа зовж, суулгацыг солих цаг болж байна гэж ярьж байжээ.

Элизабет Тейлор хүртэл, төгс хамартаа мэс засал хийлгэсэн. Түүний хамрын хянгыг засах ямар ч онцгой зүйл байхгүй ч, бага зэрэг зассан. Стилистууд жүжигчинг, арай илүү эрхэмсэг нарийн төрхтэй болгоход бага зэргийн мэс заслын оролцоо хэрэгтэй гэж үзсэн байна. Дараа нь Тейлор маш олон гоо сайхны мэс засал хийлгэж байсан ч, энэ нь огт өөр цаг хугацааны үед, бараг орчин үеийн технологиор хийгдсэн байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.