January
5
2026
Anu.mn
Мэдээ
Холбооны шүүх Medicaid мэдээллийн сангаас цагаачдын мэдээллийг ICE руу шилжүүлэхийг зөвшөө ...
Холбооны шүүх Medicaid мэдээллийн сангаас цагаачдын мэдээллийг ICE руу шилжүүлэхийг зөвшөөрөв
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Холбооны шүүх Medicaid мэдээллийн сангаас цагаачдын мэдээллийг ICE руу шилжүүлэхийг зөвшөөрөв

Калифорни мужийн холбооны шүүгч 12-р сарын 29-нд, Medicaid хөтөлбөрт хамрагдсан хүмүүсийн намтар, байршлын мэдээлэл, холбоо барих мэдээллийг цагаачлалын албанд шилжүүлэхийг зөвшөөрсөн гэж NBC News мэдээлэв.

Холбооны санхүүжилттэй хөтөлбөрөөс мэдээлэл шилжүүлэх төлөвлөгөөг өмнө нь, Калифорни муж зэрэг 20 муж нэхэмжлэл гаргаснаар, урьдчилсан хориг арга хэмжээгээр хааж байсан. Харин одоо Холбооны шүүх, цагаачдын мэдээллийг ICE руу шилжүүлэхийг зөвшөөрөв

Дотоодын аюулгүй байдлын яам (DHS) 12-р сарын 30-нд гаргасан мэдэгдэлдээ, энэхүү шийдвэрийг "хууль дээдлэх засаглал болон Америкийн татвар төлөгчдийн ялалт" гэж нэрлэсэн бөгөөд туслах нарийн бичгийн дарга Триша Маклафлиний гаргасан мэдэгдэлд Калифорнийн албан тушаалтнууд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.

12-р сарын 29-ний өдрийн шийдвэрт CMS (Medicaid үйлчилгээг хариуцдаг агентлаг), иргэншил, цагаачлалын статус, байршил, утасны дугаар зэрэг "хамгийн багад орох шаардлагатай мэдээллийг хуваалцах болно" гэж заасан болохыг мэдэгджээ.

АНУ-д хууль бусаар оршин сууж буй хүмүүс ерөнхийдөө, Medicaid авах эрхгүй байдаг бөгөөд бүх муж улсууд, цагаачлалын статусаас үл хамааран хүн бүрт яаралтай тусламжийн Medicaid буюу зөвхөн яаралтай тусламжийн тасагт амь аврах үйлчилгээний төлбөрийг төлдөг түр зуурын хамгаалалтыг олгодог байна.

Америкийн Эмнэлгийн Холбооны сэтгүүлд 10-р сард нийтлэгдсэн судалгаагаар, яаралтай тусламжийн Medicaid-д зарцуулах зардал нь, хөтөлбөрийн нийт зардлын 1%-иас бага хувийг эзэлж байна. Улс даяар 79 сая орчим хүн Medicaid хөтөлбөрт оролцдог. Калифорнид үүнийг Medi-Cal гэж нэрлэдэг.

Калифорнийн Ерөнхий прокурорын газар 12-р сарын 29-нд, хөтөлбөрт оролцогчид хувийн нууцыг хамгаалахыг хүсдэг, "Хүмүүс Medi-Cal-д бүртгүүлэхдээ өөрсдийн мэдээллийг хөтөлбөртэй холбоогүй зорилгоор ашиглахгүй гэсэн ойлголттойгоор бүртгүүлдэг" гэж мэдэгдэлд дурдсан бөгөөд CMS нь Medicaid өвчтөний мэдээллийг ICE-тэй хуваалцахыг үгүйсгэх бодлогыг удаан хугацаанд баримталж ирсэн. 2013 оноос хойш ICE нь цагаачлалын хэрэгжилтийг хангах зорилгоор ийм мэдээллийг ашиглахыг хориглосон дүрэмтэй байсан. Гэсэн хэдий ч, зургадугаар сард Medicaid үйлчилгээг хариуцсан агентлаг өвчтөний мэдээллээ Цагаачлал, Гаалийн албатай хуваалцаж эхэлсэн бөгөөд долдугаар сард CMS болон ICE нь "албан ёсны мэдээлэл хуваалцах гэрээ байгуулсан" гэж тэмдэглэжээ. Шүүхийн баримт бичгийн дагуу, шүүх шаардлагатай бол 1-р сарын 2-нд шүүх хурал товлосон бөгөөд нэхэмжлэлийн талаарх эцсийн шийдвэр хараахан гараагүй байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2026 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.