Холбооны мөрдөх товчооноос, луйварчид хакердах боломжтой тул нийтийн үнэгүй цэнэглэх станцуудад гар утсаа цэнэглэхгүй байхыг анхааруулав
Tue Apr 18 2023
Холбооны мөрдөх товчоо нийтийн, үнэ төлбөргүй гар утас цэнэглэх станцуудыг ашиглах нь эрсдэлтэй болсныг анхааруулсан талаар CNBC мэдээлэв.
Холбооны мөрдөх товчооны мэдээлснээр, луйварчид олон нийтийн газрууд дах цэнэглэгч станцуудыг хянадаг байх магадлалтай, таны ухаалаг утсанд хортой програм эсвэл тагнуулын програм суулгаж, хакерууд таны ухаалаг утас, таблет эсвэл компьютерт нэвтрэх боломжтой болно гэсэн байна. "Нисэх онгоцны буудал, зочид буудал, худалдааны төвүүдэд үнэ төлбөргүй цэнэглэх станц ашиглахаас зайлсхий" гэж Холбооны мөрдөх товчооны Денверийн алба твиттер хуудсандаа бичсэн бөгөөд халдагчид олон нийтийн USB портуудыг ашиглан хортой программ хангамж болон хяналтын программ хангамжийг төхөөрөмжүүдэд нэвтрүүлэх арга замыг олсон. Цэнэглэгч, өөрийн USB залгуураа биедээ авч,явж, цахилгааны залгуур ашиглахыг зөвлөжээ.
Холбооны мөрдөх товчоо вэбсайт дээрээ үүнтэй ижил төстэй зөвлөгөө өгдөг. Нийтийн цэнэглэгч хэрэглэснээс болж хэрэглэгч хохирсон тохиолдол сүүлийн үед гарсан тухай мэдээлэл гараагүй байгаа юм. Харин Денвер дэх Холбооны мөрдөх товчооны алба энэ мэдээлэл нь зөвлөх шинж чанартай бөгөөд урьд өмнө тохиолдсон тодорхой тохиолдол байхгүй, гэхдээ сэрэмжлэх хэрэгтэй нөхцөл байдал бүрдсэн гэж мэдэгдэв.
Холбооны Харилцаа Холбооны Комисс мөн 2021 оноос хойш гэмт хэргийн хортой програм татагдах схемийн талаар анхааруулсаар байгаа юм. USB кабель бүхий хэрэглэгчийн төхөөрөмжүүдийг программ хангамжийн тусламжтай хакердаж, улмаар хэрэглэгчийн нэвтрэх болон нууц үгийг таслан зогсоох боломжтой гэж FCC тухайн үед анхааруулж байсан. Тус хорооноос хэрэглэгчдэд эдгээр нийтийн станцаас зайлсхийхийг зөвлөжээ.








