Холбооны мөрдөх товчоо хүний наймааны 200 гаруй хохирогчидыг аварсан бөгөөд тэдний 84 нь хүүхэд байжээ.
Wed Aug 17 2022
АНУ-ын хууль сахиулах хүчнийхэн "Operation Cross Country" ажиллагааны хүрээнд 200 гаруй сексийн наймааны хохирогчидыг аварсан бөгөөд тэдний 84 нь хүүхэд байна гэж Холбооны мөрдөх товчоо Даваа гарагт мэдэгджээ. Хамгийн залуу хохирогч нь 11 настай байсан байна.
Албаныхан хүний наймааны хохирогч болсон 84 хүүхдийг аварсны 37 нь энэ ажиллагааны үеэр эрэн сурвалжлагдаж байсан ба мөн бусад насанд хүрсэн 141 хохирогчдыг олж тогтоосон гэж FBI мэдээлжээ.
Хүний Наймааны (гэмт хэргийн эсрэг) Институтын мэдээлснээр, 2021 онд хүний наймааны гэмт хэргийн хохирогчидын талаас илүү нь насанд хүрээгүй хүүхдүүд байсан байна. Энэ Даваа гарагийн мэдэгдэлд Холбооны мөрдөх товчооны захирал Кристофер Врей, сексийн наймааг тус агентлагт тулгардаг "хамгийн жигшүүрт гэмт хэргийн нэг" гэж хэлжээ.
Тэрээр үргэлжлүүлэн, “Харамсалтай нь ийм төрлийн гэмт хэрэг хүмүүсийн төсөөлж байгаагаас хавьгүй их гарч байна. FBI нь хамтрагч байгууллагуудтайгаа энэ тусгай ажиллагааг үргэлжлүүлэн гэмт хэрэгтнүүдийг олж баривчилж, хохирогчидыг аварч, туслалцаа үзүүлэн, цаашид энэ гэмт хэрэгт өртөж болзошгүй нийгмийн хамгийн эрсдэлтэй бүлгийг хамгаалахыг зорьж байна” гэжээ.
"Operation Cross Country" нь зөвхөн нэг чиглүүлж, төлөвлөсөн үйл ажиллагаа боловч, тус агентлаг болон хамтрагч байгууллагууд өдөр тутам энэ гэмт хэргийн эсрэг тасралтгүй ажилласаар ирсэн юм.
Энэ 8-р сард, хоёр долоо хоног гаруй хугацаанд, Үндэсний Сураггүй алга болсон ба Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн төв(NCMEC)-ийн оролцоотойгоор мужууд болон дотоодын 200 гаруй байгууллагууд хамтарч нийт 391 үйл ажиллагааг явуулсан байна.
Мөн энэ ажиллагааны хүрээнд, FBI-ын мөрдөгчид 85 хүнийг хүүхдийн болон хүний наймааны гэмт хэрэгт сэжигтнээр баривчилаад байна.
Эх сурвалж: cbsnews.com








