Хойд Солонгос хэдийд ч цөмийн туршилт хийж магадгүй гэж АНУ-ын албаныхан анхаарууллаа
Thu Jun 09 2022
Хойд Солонгос долоо дахь цөмийн туршилтаа хэдийд ч хийж магадгүй гэж АНУ-ын албаны ёсны төлөөлөгч үзэж байгаа бөгөөд ням гарагт хамгийн олонд тооцогдох найман баллистик пуужин туршсаных нь дараа, АНУ-ын Хойд Солонгос дахь тусгай элч Сун Ким анхааруулга өглөө. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Вэнди Шерман, цөмийн туршилт хийсэн тохиолдолд "хурдан бөгөөд шийдэмгий хариу өгөх болно" гэж мөн сэтгүүлчидэд мэдэгджээ.
Пхеньян таван жилийн турш цөмийн туршилт хийгээгүй. Гэсэн ч Солонгосын хойгийн хурцадмал байдал улам бүр нэмэгдсээр байна. Ноён Сун Ким Индонезийн Жакарта хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр, Хойд Солонгос 2019 онд 25 пуужин туршиж байсантай харьцуулахад, энэ жил урьд өмнө байгаагүй олон 31 пуужин туршсан, тэгээд ч энэ он дуусах болоогүй, дөнгөж 6-р сарын байдлаар ийм байна. Мөн Хойд Солонгосын албаны хүмүүсийн үйлдэл, үг хэллэг нь тактикийн болон жижиг хэмжээний цөмийн зэвсэг хэрэглэх хүсэлтэй байгааг нь харуулж байна гэж нэмж дурджээ.
Дараагийн шатны туршилт хэзээ болох талаар сэтгүүлчдийн асуултад ноён Сун Ким, Блүүмберг агентлагийн мэдээлсний дагуу, энэ долоо хоногийн эхээр, ер нь хэдийд ч тохиолдож болзошгүйг анхааруулав. Мөн энэ үеэр, хатагтай Шерман, Өмнөд Солонгос, Японы албаны хүмүүстэй Сөүлд уулзах үедээ, "Иймэрхүү туршилт нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг бүхэлд нь зөрчих болно. Хэрэв ийм зүйл болвол, зөвхөн БНСУ [Өмнөд Солонгос], АНУ, Япон төдийгүй дэлхий нийт шийдэмгий, тодорхой хариу барьна гэдэгт би итгэж байна." гэж мэдэгджээ.
Хойд Солонгос АНУ-ын мэдэгдэлд одоогоор хариу өгөөгүй байна. Холбоотнуудын хувиар АНУ, Өмнөд Солонгос хамтран даваа гарагт, Пхеньяны саяхан харвасан пуужингуудын хариуд 8 пуужин харвасан, гэсэн ч, АНУ Умард Солонгостой "урьдчилсан нөхцөлгүйгээр" дипломат харилцааны хүрээнд, үүрэг хүлээсэн хэвээр байгаа. Мэдэгдлээ "хувийн сувгуудаар дамжуулсан" гэж Сун Ким мэдэгдсэн бөгөөд Хойд Солонгост саяхан гарсан Ковид-19”-н дэгдэлттэй холбоотой хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, тусламж үзүүлэх саналыг АНУ тавьсан, гэтэл БНАСАУ өнөөдрийг хүртэл ямар ч хариу өгөөгүй, мөн харилцан ажиллах сонирхол харагдахгүй хэвээр байна" гэж хэлсэн байна. БНАСАУ нь вакцинд хамрагдаагүй бараг 25 сая хүн амын вирусын тархалтын эсрэг тэмцэж байгаа юм.
Эх сурвалж: bbc.com








