Хойд Солонгос АНУ-д цөмийн цохилт өгнө гэж сүрдүүлэв.
Sat Jul 30 2022
Ким Жон Ун, Хойд Солонгос АНУ-ын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлэн байгааг анхааруулж, АНУ-ыг "цэргийн сөргөлдөөнийг хөөцөлдөж байна" гэж мэдэгдэв.
"Манай зэвсэгт хүчин одоо ямар ч төрлийн цэргийн мөргөлдөөнтэй нүүр тулахад бүрэн бэлтгэгдсэн бөгөөд манай улс цөмийн хариу цохилт өгөх, мөн үүний үнэмлэхүй хүч чадлыг шууд, нарийвчлалтайгаар батлан харуулахад бүрэн бэлэн байна" гэж Ким Лхагва гарагт Солонгосын дайн дууссаны 69 жилийн ойн баярын үеэр дайны ахмад дайчдад хандан хэлсэн үгэндээ хэлэв.
Ким Жон Ун, АНУ нь Хойд Солонгосыг бусад улсад заналхийлж байна гэж цуурхал тарааж байна гэж мэдэгдээд энэ нь "зүгээр л дээрэмчний үйлдэл" гэж нэрлээд, үргэлжлүүлэн “АНУ, манай зэвсэгт хүчний ердийн үйл ажиллагааг “өдөөн хатгалга”, “заналхийлэл” гэж тайлбарлан, томоохон хэмжээний хамтарсан дайны тоглолтуудыг ил тод явуулахын зэрэгцээ манай улсын аюулгүй байдалд ноцтой заналхийлж байна. Ийм давхар үйлдэл нь нь БНАСАУ ба АНУ-ын харилцааг хязгаарын цэгт хүргэн, ширүүн мөргөлдөөний цэг рүү хөтөлж байгаа цаашид эргүүлж болошгүй зүйл юм" гэж тэр хэлсэн байна.
Хойд Солонгосын удирдагч мөн ерөнхийлөгч Юн Сук Ёол тэргүүтэй Өмнөд Солонгосын шинэ засгийн газар “Солонгосын хойгийн байдлыг дайны ирмэгт хүргэж байна” гэж мэдэгджээ.
Ерөнхийлөгч Жо Байден, Юн нар өнгөрсөн 5-р сард уулзах үеэрээ Солонгосын хойгт АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилалт хийх талаар ярилцаж эхэлсэн юм. Байден мөн "АНУ-ын стратегийн цэргийн хүчийг шаардлагатай бол цаг тухайд нь, зохицуулалттайгаар байршуулахад бэлэн" гэдгээ дахин хэлсэн байна.
"Хэрэв өмнөд Солонгосын дэглэм ба цэргийн хуйвалдагчид бидэнтэй зэвсэгт мөргөлдөөн хийж, цэргийн тусгай арга хэрэгсэл ашиглан манай цэргийн хүчний зарим хэсгийг урьдчилан сэргийлэх, саармагжуулах, устгах боломжтой гэж бодож байгаа бол тэд маш их эндүүрч байна!" гэж Ким хэлээд, "Ийм аюултай оролдлогыг хүчирхэг зэвсэгт хүчин тэр дор нь шийтгэж, Юн Сук Ёолын дэглэм болон түүний армийг устгах болно" гэж тэр анхааруулга нэмж хэлэв.
Хойд Солонгос, АНУ-ын хоорондын хурцадмал байдал нэмэгдэхийн хэрээр коммунист улс, ОХУ хоёрын харилцаа улам ойртож байна. Пхеньян дахь ОХУ-ын элчин сайд, Донбассын бүс нутгийг Хойд Солонгосын “барилгачид” сэргээн босгох болно гэж мэдэгджээ.
Эх сурвалж: news.yahoo.com








