Anu.mn
Хойд Каролина мужид үхэрнүүд, гэмт хэрэгтнийг олоход цагдаа нарт тусалжээ

Хойд Каролина мужид үхэрнүүд, гэмт хэрэгтнийг олоход цагдаа нарт тусалжээ

Fri May 19 2023
Хойд Каролина мужид үхэрнүүд, гэмт хэрэгтнийг олоход цагдаа нарт тусалжээ

Хойд Каролинагийн цагдаа нарт, сэжигтнийг мөрдөж олоход үхэрнүүд тусалсан талаар USAToday мэдээлэв.

Тавдугаар сарын 9-нд, Бүн хотын цагдаагийн газрын ажилтнууд зам дээр ээлжит шалгалт хийж байх үед, сэжигтэн Жошуа Минтон цагдаа нараас машинтайгаа зугтаж, дараа нь Ватауга мужид машинаа орхиж, хүнгүй хөдөө газар руу явган зугтжээ. Цагдаа нар тэр хавийн ойролцоох газарт нэгжлэг хийж байх үедээ нутгийн үхэрнүүдтэй таарсан бөгөөд тэд, үхэрнүүд тэднийг "сэжигтний нуугдаж байсан газар" руу дагуулж очсон гэж мэдэгджээ.

Бун хотын цагдаагийн газарынхан фэйсбүүк хуудсандаа, "Үхэрнүүд, сэжигтэй гэмт хэрэгтнүүд бэлчээрт нь тэнүүчилж байхыг хүсдэггүй бололтой. Тэд цагдаагийн албан хаагчидтай чадах чинээгээрээ харилцахыг оролдож байсан бөгөөд гайхсан цагдаа нар тэднийг дагаж явснаар сэжигтний байгаа газарт хүрч баривчилсан.Өнгөрсөн долоо хоног хүртэл, үхэр гэмт хэрэгтэй тэмцэхэд тусалж болох талаар огт бодож байгаагүй” гэж бичжээ.

Цагдаа нар, Минтоныг зугтсан, баривчлагдахаас зайлсхийсэн, хүчингүй болсон үнэмлэхтэй машин жолоодсон, эмх замбараагүй байдал үүсгэсэн зэрэг хэд хэдэн хэрэгт буруутгаж байна.

Мөн Бун хотын цагдаагийн газар, -“Бид нийгэмдээ үйлчлэх хамгийн сайн арга замыг үргэлж эрэлхийлдэг. Хэдийгээр жижиг хот хэдий ч, бид дэвшилтэт, алсын харааг эрхэмлэдэг хууль сахиулах байгууллага байхыг хичээдэг. Тиймээс, үхэр цагдаагийн ажилд дасан зохицож чадах эсэх, K-9 нохойноос зардлын хувьд хэмнэлттэй эсэх, тэднийг хэргийн газар руу хэрхэн зөөвөрлөх вэ гэх мэт олон асуултуудыг тавьж байна.” гэж мэдэгджээ.

Сүүлд нэмэгдсэн