Хойд Америкийн Уугуул овог, аймгуудын суурьшиж байсан газар нутгийн газрын зураг
Mon Jun 06 2022
Уугуул Америкчуудын өвөг дээдэс 15 мянга орчим жилийн тэртээ Хойд Америкт ирж суурьшисан ба үүний үр дүнд мянга мянган жилийн турш тэдний соёл иргэншил үүсч хөгжиж ирсэн юм.
1492 онд Кристофер Колумбын аялал Америкт хүрэхээс өмнө уугуул иргэдийн хүн амын тоо 70 саяаас илүү байжээ. Тэр цагаас хойш одоогийн АНУ-ын газар нутгаас 562 уугуул овог аймаг устаж үгүй болсон ба үүнд дараах хамгийн том уугуул овгууд болох Arikara, Cherokee, Iroquois, Pawnee, Sioux, Apache, Eskimo, Comanche, Choctaw, Cree, Ojibwa, Mohawk, Cheyenne, Navajo, Seminole, Hope, Shoshone, Mohican, Shawnee, Mi’kmaq, Paiute, Wampanoag, Ho-Chunk, Chumash, Haida нар багтаж байгаа юм.

Энэ хуучны газар зүйн зурганд уугуул овгуудын газар нутаг, хаана суурьшиж байсан талаар харуулсан ба тэдгээр уугуулчуудын "Алтан үе"-ийг харуулжээ.
Нэгэн цагт 4000 гаруй тусдаа, овог овгийн өөрсдийн хэлээр ярьдаг, сая саяар тоологдох хүн амтай уугуул (Индианчууд) Америкчуудыг Европын суурьшигч нар 15-р зууны сүүл үеэс эхлэн 20-р зууны эхэн үе хүртэл боолчлон, хоморголон устгаж, мөн тахал өвчний улмаас үхэж үрэгдэн өнөөгийн байдлаар 9 орчим сая ихэвчилэн холилдсон цустай иргэд үлджээ.
Эх сурвалж: nativebloods.com








