
Аспирин болон бөөрөлзгөнийг хамт хэрэглэх нь дотуур цус алдалтад хүргэдэг.Тодорхой эм ууж буй өвчтөнүүдийн хоолны дэглэмд зарим хоол хүнсийг оруулах ёсгүй байдаг байна.
Мэргэжилтнүүд, ханиад томуу, халууны эм (аспирин, ибупрофен) ууж байхдаа бөөрөлзгөнөөс зайлсхийхийг зөвлөсөн бөгөөд бөөрөлзгөнө нь байгалийн салицилийн хүчил агуулдаг. Тиймээс хослуулж хэрэглэх нь ихэвчлэн дотуур цус алдалт үүсгэдэг гэж үздэг байна.
Мөн бэрсүүт жүржийн шүүсийг эмтэй хамт хэрэглэвэл ноцтой хор хөнөөл учруулж болзошгүй бөгөөд биед эмийг задлах үүрэгтэй ферментийг дарангуйлж, биед тодорхой бодис хуримтлагдаж, хордлогод хүргэдэг. Холестериныг бууруулдаг статин эмүүдтэй, бэрсүүт жүржийн шүүсийг уух нь онцгой аюултай. Энэхүү хослол нь үхэлд хүргэсэн тохиолдол ч гардаг байна.
Эмтэй хамт сүү уухаас зайлсхий. Энэ ундаа нь эмийн үр нөлөөг бууруулдаг. Сүү болон антибиотикийн үл нийцэх байдлыг санах нь онцгой чухал юм. Сүү нь их хэмжээний кальци агуулдаг бөгөөд энэ нь бие махбод дахь аливаа химийн бодистой нэгдэж чаддаг. Энэ үйл явц нь ихэвчлэн уусдаггүй кальцийн давс үүсгэж, эмийг тунадасжуулж, эмчилгээний үр нөлөө буурдаг.
Чихэрлэг хийжүүлсэн ундаа нь, антибиотикийн шингээлтэд сөргөөр нөлөөлж, үр нөлөөг нь бууруулдаг.
Мөн рашаанаар эм даруулж уух нь хүлээн зөвшөөрөгддөггүй. Энэ нь рашаан ус кальци, магни, натри, хлоридын давс агуулдагтай холбоотой юм. "Энэ бол нэг төрлийн химийн лаборатори. Рашаан усыг эм, витаминтай хамт хэрэглэж болохгүй" гэж зөвлөдөг.
John*s Wort ургамал нь эмийн задралыг нэмэгдүүлж, биеэс гадагшлах явцыг удаашруулж, хуримтлагдахад хүргэдэг. Энэ нь хортой тунгаар эм ууж буйтай адил юм.
Үүнээс гадна, цус шингэлэгч варфарины төрлийн эм ууж байхдаа бууцай, брокколи, шанцайны ургамал хэрэглэхээс зайлсхийхийг зөвлөжээ. Энэ нь цусны бүлэгнэл үүсгэж болзошгүй. Цангис жимсний шүүс нь байгалийн салицилийн хүчил агуулдаг тул, аливаа эмчилгээний явцад уухаас зайлсхийх хэрэгтэй. Варфаринтай хавсарч хэрэглэхэд үхлийн аюултай цус алдалт үүсгэж болзошгүй. Цусны даралтыг бууруулдаг эм хэрэглэх үедээ, гүзээлзгэнэ, хүрэн манжин хэрэглэхэд эмийн нөлөө хэтэрдэг болохыг анхааруулжээ.
Мөн бяслаг, сэтгэцэд нөлөөлөх эмэнд сөргөөр нөлөөлж, цусны даралт ихэсгэх, таталтад хүргэдэг.
Америкт 50 төрлийн хорт хавдрыг илрүүлэх чадвартай цусны шинжилгээг туршсан гайхалтай үр дүн
Хиймэл оюун ухааны бот, крипто саятан болж, хүн гэдгийг нь хүлээн зөвшөөрөх цаг нь болсон гэж үзэж байна
АНУ-ын паспорт анх удаа, визгүй зорчдог улсуудынхаа тоогоор эхний аравт багтаж чадсангүй
Чикаго хот, цагаачдыг ICE-н баривчилгаанаас хамгаалах хоёр чухал шүүхийн шийдвэр гаргалаа
АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа (FDA), гоо сайхны процедуртай холбоотой ноцтой эрсдэлүүдийн талаар анхааруулга гаргав