Anu.mn
Үхлийн аюултай интернет чалленж: Америкчуудыг эмтэй махаар хоол хийхгүй байхыг анхааруулж ...

Үхлийн аюултай интернет чалленж: Америкчуудыг эмтэй махаар хоол хийхгүй байхыг анхааруулж байна.

Mon Sep 26 2022
Үхлийн аюултай интернет чалленж: Америкчуудыг эмтэй махаар хоол хийхгүй байхыг анхааруулж байна.

АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа (The U.S. Food and Drug Administration - FDA) хэрэглэгчдэд хоол хүнс бэлтгэхдээ NyQuil хэрэглэхгүй байхыг анхааруулж байна гэж NewYorkPost мэдээлэв.

Олон нийтийн сүлжээний хэрэглэгчид ханиад томуу, харшилын шинж тэмдгийг эмчлэхэд хэрэглэдэг NyQuil эмээр хоол хийхдээ махаа амталж буй бичлэг хийж, "NyQuil Chicken Challenge" гэж нэрлэн тарааж байна.

Энэ нь зөвхөн хоол хийх үед төдийгүй хоол хийх явцад маш аюултай үр дагаварт хүргэж болзошгүйг FDA анхааруулсан нь гайхах зүйл биш юм.
"Эмийг буцалгах нь түүнийг илүү концентрацитай болгож, шинж чанарыг нь өөрчилдөг" гэж FDA анхааруулгадаа тайлбарлаж, хоол бэлтгэх явцад эмийн уураар амьсгалах нь хүртэл таны биеийг их хэмжээгээр хордуулна. Энэ нь таны уушгийг гэмтээж, энгийнээр хэлэхэд: тухайн хүн өөрөө ч мэдэлгүй маш их хэмжээний ханиадны эм ууж байна гэсэн үг юм" гэж анхааруулгадаа дурджээ.

Видеонууд хэдэн сарын турш онлайнаар тархаж байгаа бөгөөд FDA яагаад одоо л энэ асуудлын талаар анхааруулга өгч байгаа нь тодорхойгүй байна. Дүрс бичлэгүүд дээр хүмүүс тахианы цээж мах чанаж, ацетаминофен, декстрометорфан HBr, доксиламин сукцинат агуулсан шингэн эмийг хайруулын тавган дээрх махан дээрээ асгаж буй нь харагддаг. Tik Tok ба youtube зэрэг сошиал, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн чиг хандлага нь "үе тэнгийнхний шахалт" дээр тулгуурлан, онлайн видео клип, дүрс бичлэгээр ямарваа өвчний эсрэг эмийг зүй бусаар хэрэглэж, үзэгчдийг үүнтэй адил зүйлд уриалж байна гэж FDA тэмдэглэв.

NyQuil эмийг хэтрүүлэн хэрэглэх нь таталт өгөх, толгой эргэх, элэг хордуулах, амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг шинж тэмдгүүдийг үүсгэдэг бөгөөд энэ нь үхэлд хүргэж болзошгүй юм.

“Virginia Commonwealth” Их Сургуулийн анагаах ухааны доктор, клиникийн туслах профессор, доктор Аарон Хартман энэ хандлага яагаад аюултай бөгөөд үхэлд хүргэж болохыг тайлбарлав. Тэрээр -"Хэрэв та ийм төрлийн мах идвэл NyQuil-ийг дөрөвний нэгээс хагас шил уусантай адил болно. Мөн NyQuil ханиадны эмийг халаасан хайруулын тавган дээр хийхэд түүнд агуулагдсан ус, спирт нь ууршиж, тахианы мах уг эмээр ханасан байх нь маш аюултай" гэж тэр нэмж хэлсэн байна.

Эх сурвалж: NewYorkPost

Сүүлд нэмэгдсэн