Anu.mn
Хиймэл оюун ухааны улмаас удахгүй алга болох долоон мэргэжил

Хиймэл оюун ухааны улмаас удахгүй алга болох долоон мэргэжил

Tue Dec 05 2023
Хиймэл оюун ухааны улмаас удахгүй алга болох долоон мэргэжил

OpenAI-ийн ChatGPT гэх мэт хиймэл оюун ухааны загварууд нь, зарим мэргэжлүүдийг хэдхэн жилийн дараа алга болгох хэмжээнд хүргээд байгаа бөгөөд GO Banking Rates-аас, хиймэл оюун ухаанаас болж алга болох эрсдэлтэй 7 мэргэжлийг тогтоосноо мэдээлэв.

Саяхны McKinsey-ийн хийсэн судалгаагаар, ажлын байрны 0-30% нь автоматжуулалтаас болж үгүй болно, мөн нийт ажлын 50 орчим хувь нь одоо гараад байгаа технологиор "техникийн хувьд автоматжуулагдсан", харин нийт ажил мэргэжлийн 60 хувь, үйл ажиллагааныхаа 30 гаруй хувийг автоматжуулах боломжтой болохыг тогтоожээ.

Судалгаагаар, хиймэл оюун ухааны нөлөөгөөр сая сая ажлын байр үгүй болно эсвэл ажлын байрны боломжууд ерөнхийдөө буурна гэсэн үг биш. Автоматжуулахад илүү төвөгтэй салбруудад шинэ боломжууд гарч ирэх магадлалтай, мөн хүмүүсээс мэргэжлийн шинэ ур чадваруудыг шаардах болно. Жишээлбэл, АНУ-д зураач, дизайнер, жүжигчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудын ажлын байрны тоо 8%-иар нэмэгдэнэ. Технологийн мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ 2030 он гэхэд 34%-иар өснө. Гэхдээ тэдний гүйцэтгэж буй ажил нь өнөөдрийн бидний харж байгаа ажлуудаас ялгаатай байж болох юм. Одоогийн байдлаар, захиргааны туслах, оффисын туслах ажилтнуудыг төрөлжсөн программууд болон хиймэл оюун ухааны платформуудаар сольж эхэлж байгаа, 2030 он гэхэд, энэ төрлийн ажлын байрны тоо 20%-иар буурах болно гэж үзжээ.

Мөн коллеж, их, дээд сургууль шинээр төгсч байгаа болон карьерын талаар сонирхож байгаа, ажил мэргэжлээ өөрчлөх талаар бодож байгаа хүмүүст зориулан ойрын арван жилд алга болох магадлалтай долоон ажлын байрыг танилцуулсан байна.

Эрчим хүчний байцаагч

2022 он гэхэд цахилгаанытоолуурын 72 орчим хувь нь аж ахуйн нэгж, айл өрхийн эрчим хүчний хэрэглээг хянаж, ханган нийлүүлэгчид автоматаар мэдээлэх чадвартай ухаалаг тоолуураар солигдно. Нарийвчилсан тоолуурын эдгээр төхөөрөмжүүд нь өгөгдлийг бодит цаг хугацаанд дамжуулах боломжтой. Хиймэл оюун ухааны алгоритмууд нь эрчим хүчний хэрэглээг бууруулах зөвлөмж гаргах, тэр ч байтугай асуудал байгааг илтгэх эрчим хүчний хэрэглээний зөрүүг илрүүлэх чадвартай. Тиймээс хуучны тоолууруудыг үе шаттайгаар сольсноор байцаагч нар хэрэглээний мэдээлэл явж цуглуулах шаардлагагүй болно.

Машины зогсоолын хянагч

Ухаалаг дижитал зогсоолын тоолуурт бүрэн шилжсэнээр хүн ажиллах шаардлагагүй болно.

Мэдээлэл оруулах мэргэжилтнүүд

Мэдээлэл оруулах уйтгартай ажлыг автоматжуулах хиймэл оюун ухааны олон хэрэгслүүд аль хэдийн бий болсон. Хиймэл оюун ухааныг өгөгдөл оруулахдаа ашиглах үед, нарийвчлал, бүтээмжийн өсөлт, зардлын хэмнэлтийг тохируулах нь байгууллагуудад хэцүү байдаг. Энэ салбарын мэргэжилтнүүд мэргэшлээ дээшлүүлэх талаар бодох хэрэгтэй. ChatGPT нь, өгөгдөл оруулах мэргэжилтнүүдэд таатай, гэрээсээ ажиллах болон бусад олон боломжийг бий болгодог. Хиймэл оюун ухаан нь өгөгдөл оруулах үйл явцаас хүний ​​элементийг бүрэн арилгахгүй байж магадгүй бөгөөд мэргэжлийн хүмүүс хиймэл оюун ухааны зааварлагч, чанарын хяналтын үүрэг гүйцэтгэж, энэ нь илүү өндөр цалинтай албан тушаал болох магадлалтай байна.

Хуулийн нарийн бичгийн дарга нар, туслах хуульчид, өмгөөлөгч нар

Мэдээлэл оруулахтай адил хиймэл оюун ухааны тусгай программууд нь, хуулийн фирмийн олон ажлыг хариуцаж чаддаг. CareerAddict.com сайтын мэдээлснээр дараагийн арван жилд оффисын бусад ажилтай хамт хуулийн зөвлөхийн албан тушаал алга болж магадгүй байна. Гэхдээ, Нью-Йоркийн нэгэн хуулийн фирм, "нислэгийн үед авсан гэмтлийн нэхэмжлэлд хууль зүйн зохиомол судалгаа" хийсэн хэргээр 5000 доллараар торгуулсан тохиолдол гарсан. Үүний дараа хуульчид, хүний ​​хараа хяналтгүйгээр хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх нь эрсдэлтэй учираас, бусад салбараас илүү болгоомжтой хандах болсон юм.

Түргэн хоолны газрын ажилчид

Түргэн хоолны олон газруудад, үйлчлүүлэгчид өөрсдөө захиалгаа өгч, үйлчлүүлэх боломжтой ТҮЦ машин, хүний ​​оролцоогүйгээр хоол захиалах, төлбөрөө төлөх, авахад хялбар гар утасны программуудыг аль хэдийн ашиглаж эхэлсэн. Захиалгын хэрэгслүүд нь, хэрэглэгчийн дараагийн захиалгын давталтууд, өмнөх сонголтууд, худалдан авдаг цаг зэргийг үндэслэсэн илүү ухаалаг болно. Түүнчилэн, зөвхөн түргэн хоолны кассуудаар зогсохгүй, бусад ажилчид ч бүрэн солигдох магадлалтай. Mis Robotics компанийн Flippy 2 робот тогооч нарыг White Castle-ын салбаруудад ажиллаж байгааг харж болно. Камер болон хиймэл оюун ухаанаар удирдагддаг Flippy 2 нь, түргэн хоолны газрын хоол хийх чадвартай.

Таксины жолооч нар

Нью-Йорк, Бостон зэрэг томоохон хотуудын таксины жолооч нар Uber, Lyft зэрэг үйлчилгээний хатуу өрсөлдөөнтэй хэдийнээ тулгараад байгаа. Автомат жолоодлоготой машин улам боловсронгуй болохын хэрээр ​​жолооч, тэр дундаа таксины жолооч нарын ажил хиймэл оюун ухааны технологиор солигдох магадлалтай. Финикс, Сан Франциско, Остин хотуудад аль хэдийн жолоочгүй роботтакси хөтөлбөрийг эхлүүлсэн. Гэхдээ багахан маргаантай байгаа ч, жолооч нар ойрын арван жилд ажил мэргэжлийн шинэ боломжууддаа анхаарах хэрэгтэй.

Теле маркетингийн ажилтнууд

Телемаркетерууд шинэ ажил хайх хэрэгтэй болно гэж бухимдахгүй байж болох ч, худалдагчдаас дуудлага хүлээн авдаг ажилтнуудын хувьд эрсдэлтэй. CareerAddict.com сайтын мэдээлснээр, хэд хэдэн компани дуудлагад хариулах үйлчилгээндээ хиймэл оюун ухааныг ашиглаж байгаа бөгөөд хэрэглэгчид ярилцаж буй дуу хоолойг хүнийх биш гэдгийг ялгаж чадахгүй байна. Борлуулалтын үйл явцын зарим үе болон гэрээг хаах зэрэгт хүний ​​оролцоо зайлшгүй шаардлагатай юм. Гэхдээ хиймэл оюун ухаан нь борлуулалтын үйл явцын бараг бүх үе шатанд ажиллах чадвартай байгаа нь, дараагийн арван жилийн борлуулалт, маркетингийн стратегийг өөрчлөх боломжтой байгаа аж.

Ийнхүү технологийн нөлөөгөөр олон мэргэжил үгүй болж болох ч, оронд нь мөн шинэ мэргэжлүүд гарч ирнэ. Одоогийн байдлаар, видео дэлгүүрийн худалдагч, лифтний оператор, Netflix хүргэлтийн ажилчидын ажлын байр, технологийн хөгжлийн улмаас байхгүй болсоор байгаа юм.

Сүүлд нэмэгдсэн