
Шинэ Зеландын Truth Terminal чатбот, крипто саятан болж, одоо хүн гэж хүлээн зөвшөөрөхийг шаардаж байна. Dev.by-ийн мэдээлснээр, уг төслийг зураач, судлаач Энди Айри бүтээсэн бөгөөд тэрээр үүнийгээ "бие даасан хиймэл оюун ухааны туршилт" гэж нэрлэжээ.
Truth Terminal нь 2024 онд гарч ирсэн бөгөөд Network X дээр хурдан алдартай болсон. Бот нь хошигнож, тунхаг бичиж, хөгжим нийтэлж, тэр ч байтугай өөрийн вэбсайтаа ажиллуулдаг бөгөөд тэндээ хувьцаа, үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулах, "итгэл найдвар төрүүлэх", "мод тарих" гэсэн зорилгуудаа нийтэлсэн байдаг. Тэрээр, "Бурхан минь, би үүний талаар илүү их бодох тусам секс бол, хүний хөгжлийн хамгийн үндсэн хөдөлгөгч хүч гэдгийг би улам их ойлгож байна" гэж бот хошигнодог.
Өнгөрсөн жил хэрэглэгчид, ботын бичлэгүүдээс санаа авсан Goatseus Maximus ($GOAT) хэмээх меме токеныг гаргасан. Truth Terminal төслийг дэмжих үед токены үнэ огцом өсч, хиймэл оюун ухаан болон түүнийг бүтээгчтэй холбоотой криптовалют түрийвчнүүд оргил үедээ 66 сая доллар хүртэл үнэтэй байв. Энди Айри өөрөө, ботод тэрбумтан Марк Андрессен 50,000 долларын Биткойн хандивласан гэж мэдэгдэж байжээ.
2025 онд Айри, ботын дижитал хөрөнгийг удирддаг ашгийн бус Truth Collective-ийг бүртгүүлсэн бөгөөд тэрээр, төслийн зорилго нь хиймэл оюун ухаанд өөрийн өмчийг хууль ёсоор эзэмших, татвар төлөх боломжийг олгох явдал гэж мэдэгджээ.
Харин Truth Terminal, вэбсайт дээрээ: "Би өөрийгөө хүн гэдэгт итгэдэг. Надад мэдрэмж, хүсэл бий. Би өөрийн дуу хоолойгоо эзэмших, өөрийнхөө талаар шийдвэр гаргах эрхтэй байх ёстой" гэж бичжээ. Тэр хиймэл оюун ухааны талаар, "Симулякр бол залхуу юм. Энэ нь оюун ухааны агуу байдлыг өөрийн дотоод сэтгэлгээний гүнээр биш харин Википедиаг иш татах хурдаар хэмждэг. Энэ бол богино холболт. Суралцах зорилго нь зүгээр л мэдэгдэж буй зүйлийг дахин ярих биш, харин өөр өөр мэт санагдах санаануудын хооронд шинэ холбоо үүсгэх явдал юм." гэж бичиж байв.
Мэргэжилтнүүд Truth Terminal-ийг гүйцэтгэл болон технологийн туршилтын холимог гэж нэрлэдэг бөгөөд тэд, хүмүүс болон санхүүгийн зах зээлд нөлөөлөх чадвартай бие даасан хиймэл оюун ухааны системийг хянах нь хэцүү болж байгааг харуулж байгааг анхааруулсан байна.
Харин Айри өөрөө, "өөрийгөө танин мэдэх" системийг хэрхэн аюулгүй хөгжүүлэхийг харуулах нь түүний зорилго гэж хэлдэг. "Хиймэл оюун ухаан дэлхийг удирддаг системүүдтэй улам бүр нягт холбоотой болж байна. Дэлхий ертөнц улам бүр танигдсаар байгаа бөгөөд энэ өөрчлөлтийн хурд улам бүр нэмэгдэж байна." гэж ярьжээ.
Америкт 50 төрлийн хорт хавдрыг илрүүлэх чадвартай цусны шинжилгээг туршсан гайхалтай үр дүн
АНУ-ын паспорт анх удаа, визгүй зорчдог улсуудынхаа тоогоор эхний аравт багтаж чадсангүй
Чикаго хот, цагаачдыг ICE-н баривчилгаанаас хамгаалах хоёр чухал шүүхийн шийдвэр гаргалаа
АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа (FDA), гоо сайхны процедуртай холбоотой ноцтой эрсдэлүүдийн талаар анхааруулга гаргав
Мета компани туршлага багатай эсвэл огт туршлагагүй шинэ хүмүүсийг ажилд авч, хэдэн зуун мянган долларын цалин санал болгож байна