October
15
2025
Anu.mn
Мэдээ
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Холливудыг шуурганд автуулж, кино оддыг айлгаж байн ...
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Холливудыг шуурганд автуулж, кино оддыг айлгаж байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Холливудыг шуурганд автуулж, кино оддыг айлгаж байна

Хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн жүжигчин Тилли Норвуд хэмээх хиймэл оюун ухаантай жүжигчин,авъяастнуудын агентлагуудтай яриа хэлэлцээ хийж байгаа тухай бүтээгчид нь зарласны дараа томоохон шуугиан дэгдээд байна гэж ВВС мэдээллээ.

Image

Норвудын нийгмийн сүлжээн дэх нийтлэл, гэрэл зургуудыг харахад, тэр жирийн нэгэн залуухан, хүсэл эрмэлзэлтэй жүжигчин шиг санагдна. Хар үстэй энэ бүсгүй зургаа төрөл бүрийн байрлалаар авахуулж, хиймэл оюун ухаанаар бүтсэн инээдмийн зураглалуудад "хөршийн охин" гэж дүрслэгддэг. Тиллигийн бүтээгчид, "Би хиймэл оюун ухаантай байж магадгүй, гэхдээ яг одоо би маш бодитоор сэтгэл хөдлөлийг мэдэрч байна. Би удахгүй болох зүйлд маш их баяртай байна " гэснийг түүний хуудсан дээр бичжээ.

Харин Холливудын улаан хивсний ёслол түүнд зориулагдахгүй. Хүчирхэг жүжигчдийн холбоо уг бүтээлийг буруушааж, Эмили Блант, Наташа Лионн, Вупи Голдберг зэрэг “А” жагсаалтын алдартнууд Тилли Норвудын эсрэг байр сууриа илэрхийлжээ.

"Норвуд бол жүжигчин биш. Тэр бол тоо томшгүй олон мэргэжлийн жүжигчдийн бүтээлээр бэлтгэгдсэн компьютерийн программаар бүтээгдсэн дүр. Тэр ямар ч амьдралын туршлагагүй, ямар ч сэтгэл хөдлөлгүй. Бидний ажигласнаар үзэгчид, хүний туршлагаас хамааралгүй, компьютерээр бүтээсэн контентыг үзэх сонирхолгүй байх болно " гэж Дэлгэцийн жүжигчдийн эвлэл, Америкийн Телевиз, радио нэвтрүүлэгчдийн холбоо (SAG-AFTRA) мэдэгдэв.

Тилли Норвудыг, Голландын инээдмийн жүжигчин Элейн ван дер Велден бүтээсэн бөгөөд Норвудыг "дараагийн Скарлетт Йоханссон" болгохыг хүссэн ажээ. Холливудын шүүмжлэлийн хариуд Элайн ван дер Велден, Тиллигийн Инстаграм хууддсанд "Хиймэл оюун ухаантай жүжигчин бол хүнийг орлох хүн биш, харин бүтээлч ажил, урлагийн бүтээл. Тиллиг бүтээх нь миний хувьд дүр зурах, зохиол бичихтэй адил төсөөллийн ажил байсан. Ийм бүтээлийг жинхэнэ жүжигчидтэй харьцуулах биш, харин "төрлийнх нь хүрээнд" дүгнэх ёстой" гэж бичжээ.

Энэ нь хиймэл оюун ухааны технологи Холливудад ширүүн маргаан үүсгэсэн анхны тохиолдол биш юм. Хоёр жилийн өмнө зохиолч, жүжигчид эдгээр дэвшилтэт технологиос хамгаалахыг шаардсан ажил хаялт хийж байсан юм.

"Poker Face", "Оранж", "Матрёшка" зэрэг олон ангит кинонуудад тоглосноороо алдартай, жүжигчин, кино найруулагч Наташа Лионн, дэлгэцийн жүжигчдийн эвлэл ийг, Норвүүдтэй хамтран ажилладаг агентлагуудыг бойкотлох ёстой гэж мэдэгджээ. Мөн Лионны хамтран зүтгэгч, жүжигчин Эмили Блант, “Норвуд түүнийг айлгаж байгааг” хүлээн зөвшөөрсөн.

Оскарт нэр дэвшсэн жүжигчин, Норвудын бичлэгийг үзээд "Энэ хиймэл оюун ухаан мөн үү? Ээ бурхан минь, бид аюулд орчихлоо. Энэ үнэхээр аймшигтай юм. Агентлагууд, зогсоогоорой!" гэсэн бол, Америкийн "The View" ток шоуны жүжигчин Вупи Голдберг, “Үзэгчид хүн ба хиймэл жүжигчдийг ялгаж чадна.Тэдний нүүрний илэрхийлэл, биеийн хөдөлгөөн өөр учраас, хиймэл оюун ухаан жүжигчдийн ажлыг булаана гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлэжээ.

Норвудын Инстаграм хэдэн сарын турш идэвхтэй байсан ч, түүнийг бүтээгч 9-р сарын сүүлээр Цюрихт болсон дээд хэмжээний уулзалт дээр танилцуулсныг Deadline мэдээлсний дараа, түүний талаар Холливуд мэдсэн байна.

Энэхүү дээд хэмжээний уулзалт нь, Цюрихийн кино наадмын нэг хэсэг байсан бөгөөд Ван дер Велден,Холливудын студи, агентлагууд хиймэл оюун ухааныг удаан хугацаанд нууцаар судалж ирсэн гэж таамаглаж буйгаа илэрхийлэв. Мөн тэрээр, ирэх саруудад энэхүү технологийг ашигласан төслүүдийнхээ талаар олон нийтэд зарлана гэж мэдэгджээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.