Хиймэл оюун ухаан хүний оролцоогүйгээр үржиж сурлаа
Tue Dec 26 2023
Хиймэл оюун ухааны (AI) загварууд нь, хүний оролцоогүйгээр жижиг хиймэл оюун ухааны системийг бие даан бүтээх чадвартай болсон бөгөөд энэхүү бие даасан хувьсал нь ямар ашигтай болох талаар Geo. сайт тайлбар нийтэлжээ.
Хиймэл оюун ухааны технологийн компани Aizip Inc. болон Массачусетсийн Технологийн Институт (MIT), Калифорнийн Их Сургуулийн судлаачдын хамтын ажиллагааны хүрээнд энэхүү технологийг бүтээж, энэ нь хиймэл оюуны том загваруудад (ChatGPT гэх мэт) илүү нарийн мэргэжлийн хиймэл оюун ухааны програмуудыг бие даан үүсгэх боломжийг олгодог бөгөөд эдгээр хиймэл оюун ухаанаар бүтсэн жижиг, төрөлжсөн загварууд нь, сонсголын аппаратыг сайжруулахаас эхлээд газрын тос дамжуулах хоолойг хянах, ховордсон амьтдыг хянах зэрэгт өргөн ашиглагдах боломж бүхий хэрэглээний програмууд юм.
Aizip компанийн гүйцэтгэх захирал Ян Сун энэ үйл явцыг, "бяцхан дүүгээ сайжруулахад нь тусалдаг том ах" гэж тодорхойлсон бөгөөд энэ нь өөрөө өөрийгөө хөгжүүлэх хиймэл оюун ухаанд хүрэх эхний алхам гэж тайлбарлажээ.
Төсөлд оролцсон судлаач Юбэй Чен, “Хөдөлгөөний мэдээлэлд дүн шинжилгээ хийхдээ хиймэл оюун ухаан ашигладаг хүний үйл ажиллагааг хянах төхөөрөмж нь, авсаархан төхөөрөмжүүдэд оюун ухааныг суулгах чухал ач холбогдолтой, жижиг машиныг сурах чадварт хүргэсэн” гэж тодорхойлсон байна.
Нэг центээс ч жижиг хэмжээтэй чип дотор байрлуулсан трекер нь, бараг бүх зүйлийг ухаалаг болгож болох, өргөнөөр тархан нэвтрэх боломжтой хиймэл оюун ухааны хүчийг харуулж байна. ChatGPT гэх мэт том загварууд үүлэн дотор байрлах бол, шинээр боловсруулсан жижиг машины сургалтын загварууд нь өдөр тутмын жижиг объектуудад байна. Энэхүү технологи нь кофе чанагчаас эхлээд телевизор хүртэлх, гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдийг хиймэл оюун ухаанаар тоноглож, үйл ажиллагааг сайжруулах ирээдүйн суурийг тавьж байна. AI загваруудын жижиг аналогийг бий болгож, сайжруулах энэхүү биеэ даасан чадвар нь, хиймэл оюун ухаан өөрөө хөгждөг хиймэл оюун ухааны системийг хэрэгжүүлэхэд чухал үсрэлт болж байгаа бөгөөд энэ нь хиймэл оюун ухаан бие даан, хөгжүүлэлт, хэрэглээнд хувь нэмэр оруулах боломжтойг харууллаа гэж бичжээ.








