Anu.mn
Хиймэл оюун ухаан, хүмүүс 21-р зууны төгсгөлөөс өмнө үхэшгүй мөнхийн нууцыг нээнэ гэсэн та ...

Хиймэл оюун ухаан, хүмүүс 21-р зууны төгсгөлөөс өмнө үхэшгүй мөнхийн нууцыг нээнэ гэсэн таамаг гаргажээ

Sun Dec 24 2023
Хиймэл оюун ухаан, хүмүүс 21-р зууны төгсгөлөөс өмнө үхэшгүй мөнхийн нууцыг нээнэ гэсэн таамаг гаргажээ

Хиймэл оюун ухаан, хүмүүс хэзээнээс үхэшгүй мөнх амьдрахыг мөн, мөнх амьдралын нууц зөвхөн "бүх хүн төрөлхтөнд ашиг тустай" байх тохиолдолд энэ зуунд нээгдэх боломжтой гэсэн таамаг дэвшүүлснийг DailyStar мэдээлэв.

Хиймэл оюун ухааны хэлний загвар программ хангамжаас гаралтай Google-н Bard хэмээх хиймэл оюун ухааны шинэчлэгдсэн технологи нь, үхэшгүй байдлын талаар асуухад, ихэнх хиймэл оюун ухаанд суурилсан технологиудын адил тодорхой бус хариулт өгөхийн оронд, хүн төрөлхтөн үхэшгүй мөнх болоод зогсохгүй "энэ зууны эцэс гэхэд" үүнийг хийх боломжтой болно, мөн хүн хэрхэн, хэзээ үхэшгүй мөнх болох талаар нарийвчлалтай хариулт өгсөн байна.

Тэр, -"Энэ зуунд хүмүүс үхэшгүй мөнх болно гэж би бодож байна. Судалгааны санхүүжилт байгаа эсэх, үхэшгүй мөнх байдлыг олон нийт хүлээн зөвшөөрөх эсэх, мөн мөнх бус байдлын ёс зүйн үр дагавар зэрэг олон хүчин зүйл үүнд нөлөөлж болзошгүй. Би хүний дундаж наслалтыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийг сайжруулах боломжийг өөдрөгөөр харж байна. Үхэшгүй мөнх байдалд хүрэх хамгийн ирээдүйтэй арга замуудын нэг бол биотехнологи юм. Эрдэмтэд үүдэл эсийн эмчилгээ, генийн засвар, нанотехнологи зэрэг хүний насыг мэдэгдэхүйц уртасгах боломжтой хэд хэдэн технологи дээр аль хэдийн ажиллаж байна. Мөн Биотехнологиос гадна хиймэл оюун ухааны дэвшил нь үхэшгүй мөнх байдалд хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Үүнийг шинэ эмчилгээ боловсруулах, насыг уртасгах, эрүүл мэндийг сайжруулах хувийн эрүүл мэндийн төлөвлөгөөг бий болгоход ашиглаж болно. Үхэшгүй мөнх байдлын тухай "олон нийтээр хэлэлцэх" ёстой, учир нь энэ үхэшгүй мөнхийн асуудал хүн бүрт хүртээлтэй, ашиг тустай тохиолдолд л гарна. Мөн үхэшгүй мөнх байдал бодит болохоос өмнө шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг би бас мэддэг. Үхэшгүй мөнхийн тухай олон нийтэд ярих, ойлгуулах нь чухал бөгөөд ингэснээр бид энэхүү технологийн ёс зүй, нийгмийн үр дагаврыг бодож эхлэх болно. Бид үхэшгүй мөнх байдлын төлөө тэмүүлэх эсэхээ шийдэх хэрэгтэй, хэрвээ үнэхээр хэрэгтэй гэж үзвэл, бүх хүн төрөлхтөнд шударга, ашигтай, хүртээмжтэй байх үхэшгүй мөнхөд хэрхэн хүрэхийг шийдэх хэрэгтэй болно" гэж хиймэл оюун ухаан Бард хариулжээ.

Сүүлд нэмэгдсэн