
Тесла Optimus роботууддаа, хөдөлгөөнийг тогтоох тусгай костюм өмсөж, виртуал чихэвч зүүн ажиллах сургагч багш ажилд авч байгаа бөгөөд, цагт 48 доллар олгоно. Эдгээр хүмүүс өндөр болон биеийн тамирын тодорхой шаардлагыг хангасан байх ёстой гэж Techspot бичжээ.
Элон Маск, Теслагийн Optimus роботуудынхаа талаар томоохон мэдэгдлүүд хийж ирсэн. Тухайлбал, 6-р сард тэрбумтан, эдгээр роботууд нь компанийн зах зээлийн үнэлгээг 25 их наяд ам.долларт хүргэхэд тусална гэж мэдэгдэж байв. Тэрээр, ойрын ирээдүйд хүн бүрт ядаж нэг хүн дүрст робот ногдоно гэж ярьжээ.
Тесла ирэх онд, цөөн тооны Optimus роботуудыг дотоод хэрэгцээндээ ашиглана, харин 2026 онд гуравдагч компаниудад зориулан үйлдвэрлэж эхлэх ёстой. Тиймээс Тесла, сүүлийн нэг жилийн хугацаанд роботуудаасургахын тулд олон арван ажилчдыг хөлсөлж байгаа ажээ. Теслагийн вэбсайт дээрх ажлын зар, Калифорни мужийн Пало Алто дахь компанийн мэдээлэл цуглуулах операторын ажлын байрыг санал болгож байна. Мэдрэгч болон виртуал бодит байдлын чихэвч бүхий тусгай костюм өмссөн операторууд тодорхой үйлдлүүдийг хийх ёстой бөгөөд дараа нь мэдрэгчээс цуглуулсан өгөгдлийг хүн дүрст роботын программд ашигладаг байна.
Робот сургагч багшаар ажиллах хүн эрүүл, 170-аас 180 см өндөртэй байх ёстой, учир нь өдөрт 15 кг ачаалалтай, долоон цаг гаруй алхах, өдрийн турш зогсох, суух, бөхийх, мушгирах үйлдлүүдийг хийдэг. Мөн шөнө, амралтын өдрүүдэд ажиллах, шаардлагатай бол илүү цагаар ажиллах чадвартай байх ёстой. Энэ ажилд нэг цагт 25.25 - 48 доллар төлж, урамшуулал, тэтгэмж өгдөг бөгөөд ажилчид цуглуулсан мэдээлэлдээ дүн шинжилгээ хийж, тайлан бичих хэрэгтэй болдог. Optimus роботуудыг ойролцоогоор 173 см өндөр байхаар төлөвлөж байгаа бөгөөд тиймээс "сургагчдад" өндөр шаардлага тавьдаг байна.
Өнгөрсөн жил X дээр, Optimus дасгалжуулагчдыг хөдөлгөөнийг дүрслэх тусгай костюм, виртуал бодит чихэвч өмссөн байгааг харуулж байв.
Маск, “Хэд хэдэн Optimus роботууд Теслагийн Фремонт дахь үйлдвэрт аль хэдийн үйлдвэрлэгдсэн. Тэд угсрах шугамын төгсгөлөөс бүтээгдэхүүнийг салгаж, тээвэрлэх саванд хийдэг. Амазоны үйлдвэрийн роботуудтай адил, Optimus роботууд нь хүмүүсийн ажлын байрыг булаана гэсэн болгоомжлол байгаа” гэж ярьжээ.
Хиймэл оюун ухааны бот, крипто саятан болж, хүн гэдгийг нь хүлээн зөвшөөрөх цаг нь болсон гэж үзэж байна
АНУ-ын паспорт анх удаа, визгүй зорчдог улсуудынхаа тоогоор эхний аравт багтаж чадсангүй
Чикаго хот, цагаачдыг ICE-н баривчилгаанаас хамгаалах хоёр чухал шүүхийн шийдвэр гаргалаа
АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа (FDA), гоо сайхны процедуртай холбоотой ноцтой эрсдэлүүдийн талаар анхааруулга гаргав
Мета компани туршлага багатай эсвэл огт туршлагагүй шинэ хүмүүсийг ажилд авч, хэдэн зуун мянган долларын цалин санал болгож байна